ШУС-ийн Нийгмийн ухааны салбарын бакалаврын түвшний оюутны эрдэм шинжилгээний нэгдсэн хурал амжилттай боллоо

Share Button

МУИС-ийн Шинжлэх Ухааны Сургуулийн Нийгмийн ухааны салбарын бакалаврын түвшний оюутнуудын эрдэм шинжилгээний нэгдсэн хурал 2023 оны 4 дүгээр сарын 28-нд хичээлийн 2-р байрны 220 тоот танхимд болж өнгөрлөө.  

Уг хуралд Антропологи, Археологийн тэнхим, Сэтгүүл зүй, Олон нийтийн харилцааны тэнхим, Социологи, Нийгмийн ажлын тэнхим, Боловсрол, Сэтгэл судлалын тэнхим, Эдийн засгийн тэнхим, Улс төр судлалын тэнхимээс шалгарсан шилдэг 6 илтгэлийг ШУС-ийн захирлын тушаалаар томилогдсон комиссын бүрэлдэхүүн хэлэлцэж шилдэг судалгааны ажлыг шалгаруулсан байна. Бакалаврын оюутны эрдэм шинжилгээний салбар хурлын комиссын даргаар профессор У.Эрдэнэбат, гишүүдээр Б.Баярмаа, И.Бямбабаатар, О.Мөнхжаргал, нарийн бичгийн даргаар Л.Төрбурам нар ажиллав. 

Салбар салбараасаа шалгарсан оюутны эрдэм шинжилгээний шилдэг илтгэлүүдийг бүрэлдэхүүн сургуулиас баталсан удирдамжийн дагуу судалгааны онол аргазүйн үндэслэл (2), шинэлэг байдал, хүрсэн үр дүн (2), бие даасан судалгаа, боловсруулалт хийсэн эсэх (2), судалгааны ажлын хэл найруулга, боловсруулалт (2), судалгааны ажлын танилцуулга (1), илтгэх ур чадвар, асуултанд хариулсан байдал (1) гэсэн үзүүлэлтээр 10 хүртэлх оноогоор дүгнэв.  

I байранд  Эдийн засгийн тэнхимийн 4-р түвшний оюутан О.Эрдэмбаяр “Эдийн засгийн өсөлт болон засаглалын тогтолцоо хоорондын хамаарал дэлхийн улс орнуудад” сэдэвт илтгэл,  

II байранд Социологи, нийгмийн ажлын тэнхимийн 3-р түвшний оюутан Б.Пүрэвсүрэн, Г.Мөнххүслэн нарын хамтарсан Төсвийн ил тод байдал ба иргэдийн оролцоо” сэдэвт илтгэл, 

III байрандУлс төр судлалын тэнхимийн 4-р түвшний оюутан Б.Нямсүрэн “Сонгогчдын сонгох эрхээ эдлэхэд тулгамдаж буй асуудлыг тодорхойлох нь” сэдэвт илтгэл тус тус шалгарч өргөмжлөл, мөнгөн шагнал хүртэв. 

Мөн Нийгмийн ухааны салбарын эрдэм шинжилгээний нэгдсэн хуралд тэнхимээсээ шилдэгээр шалгарч амжилттай оролцсон Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхимийн 3-р түвшний оюутан Бтгонзаяа (“Эрэн сурвалжлах өгүүлэлд хийсэн дүн шинжилгээ”), Антропологи, Археологийн тэнхимийн 3-р түвшний оюутан Б.Уртнасан (“Монголчуудын дуунд илэрч буй нийгэм-соёлын ой санамж”), Боловсрол, сэтгэл судлалын тэнхимийн 4-р түвшний оюутан Н.Сэндэнханд (“Анхааралд үзүүлэх дуу чимээний нөлөөллийг судалсан нь”) нартаа баяр хүргэж, сурлага хөдөлмөрийн өндөр амжилт хүсье. 

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар