МУИС-ийн захирал, ШУА-ийн ерөнхийлөгч асан, Монгол Улсын гавьяат багш, академич, профессор Н.Содномын мэндэлсний 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хурал 2023 оны тавдугаар сарын 25-ны өдөр МУИС-ийн төв байр, Эрдмийн зөвлөлийн танхимд болов.
Хурлыг нээж, МУИС-ийн захирал проф. Д.Бадарч Н.Содномын Монгол Улсын боловсрол, шинжлэх ухааныг хөгжүүлэх, ялангуяа дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэх үйлсэд оруулсан хувь нэмрийн тухай болон Н.Содном багштай хамтран ажиллаж байсан тухай дурсамжаа хуваалцаж үг хэлэв.
Академич, профессор Н.Содномын мэндэлсний 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хурал зориулсан БСШУЯ-ны сайд Л.Энх-Амгалан илгээлт ирүүлснийг БШУЯ-ны Шинжлэх ухаан, технологийн бодлого, инновацын хөгжүүлэлт, хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Баттогтох уншиж танилцууллаа.
Хуралд Проф. С.Даваа “Академич Н.Содном – Төр, нийгмийн зүтгэлтэн”, проф. Г.Хүүхэнхүү, Др. Д.Ичинхорлоо нар “Академич Н.Содномын эрдэм судлалын бүтээлийн тойм” сэдэвт илтгэлүүдийг танилцуулав.
Үүний дараа хүндэт зочид, ахмад багш, эрдэмтэн судлаачид, хамтран зүтгэгчид, шавь нараас ШУТИС-ийн захирлын ажлын албаны дарга проф. Н.Ганзориг, МУАБ, проф. О.Лхагва, ахмад багш С.Шаарийбуу, проф Д.Дэмбэрэлнямба, МУИС-ийн ахмад багш нарын холбоо, МУГБ, проф. Б.Жадамбаа, Академич Х.Намсрай, ШУА-ийн ерөнхийлөгч Академич Д.Рэгдэл, Монголын ахмад багш нарын холбооны тэрүүн, МУГБ Д.Амар, Академич Р.Гончигдорж, МУГБ, проф. Х.Цоохүү, Завхан аймгийн засаг дарга асан Д.Батмөнх нар мэндчилгээ дэвшүүлж, дурсамж, сэтгэгдлээ хуваалцав.
Мөн Н.Содномын хүү Академич С.Энхбат энэхүү хүндэтгэлийн хуралд хүрэлцэн ирсэн зочид талархал илэрхийлэн Н.Содномын мэндэлсний 100 жилийн ойн хүрээнд хийж хэрэгжүүлэх ажлуудын талаар товч мэдээлэл өгөв.
Хүндэтгэлийн хурлын үер Академич Н.Содномын эдэлж хэрэглэж байсан зүйлс болон эрдэм шинжилгээний бүтээлийн дээжсийн үзэсгэлэн гаргаж, “Үйлс нь мөнхөрсөн эрдэмтэн” баримтат киног толилууллаа.
Академич Н.Содном нь манай оронд төдийгүй дэлхийд нэртэй эрдэмтэн, авьяаслаг зохион байгуулагч, сурган хүмүүжүүлэгч, төр нийгмийн томоохон зүтгэлтэн байсныг хүндэтгэлийн хуралд ирсэн зочид онцолж байлаа. Тэрээр МУИС-ийн 1942 оны анхны элсэгчдийн нэг бөгөөд МУИС-ийн ректороор 17 жил ажилласан юм.