“Баруун Монгол, түүний хил залгаа нутгийн байгалийн нөхцөл, нөөц, ард түмний түүх, соёл” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хуралд урьж байна

Share Button
“Баруун Монгол, түүний хил залгаа нутгийн байгалийн нөхцөл, нөөц, ард түмний түүх, соёл” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний XVI хуралд та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.
Зохион байгуулагч: МУИС-ийн Ховд дахь салбар сургууль 

Хамтран зохион байгуулагч: ОХУ-ын Үндэсний судалгааны Томскийн улсын их сургууль 

Зохион байгуулах газар: Монгол Улс, Ховд хот, МУИС-ийн Ховд дахь салбар сургууль 

Хугацаа: 2023 оны 09 дүгээр сарын 29-30-ны өдөр

Хурлын зорилго: 

Баруун Монгол, түүний хил залгаа нутгийн судалгааны асуудлаар олон улсын эрдэмтэн, судлаачид санал бодлоо солилцох, өнөөгийн тулгамдаж буй асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх, цаашдын зорилт, хөгжлийн төлөвлөлтийг орчин үеийн шинжлэх ухаан, технологийн дэвшилтэй холбож, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд оршино. 

Хурлын үйл ажиллагааны чиглэл: 

  1. Хүрээлэн буй орчны нөхцөл, нөөц, ашиглалт 
  2. Биологийн төрөл зүйл, экосистемийн хамгаалал 
  3. Бүс нутгийн ард түмний түүх, угсаатан судлал, археологийн асуудал 
  4. Бүс нутгийн ард түмний хэл, соёл 
  5. Боловсрол судлал 
  6. Бүс нутгийн нийгэм, эдийн засгийн асуудал 
  7. Бүс нутгийн их дээд сургуулиуд, судалгааны байгууллагуудын хамтын ажиллагаа 

Оролцогчийн бүртгэл: Бүртгэл хийлгэхдээ http://westmonconf.org/register холбоосоор орж өгөгдсөн анкетийн бөглөнө. Бүртгэл дуусах хугацаа 2023 оны 07 сарын 30. 

Хурлын ажлын хэл: Монгол, Орос, Англи 

Өгүүллийн хэл: Англи, Орос 

Зохион байгуулалт, хураамж: 

Хурлын үйл ажиллагаа танхим болон цахим хосолсон хэлбэрээр явагдана.  

Гадаадын оролцогч 40$, дотоодын оролцогч болон цахимаар оролцогч 20$ байна. Хуралд танхимаар оролцогч байр, хоол, унааны зардлаа өөрөө хариуцна. 

Өгүүлэл хүлээн авах хугацаа: Хурлын эмхэтгэлийг РИНЦ-д бүртгэлтэйгээр цахим хэлбэрээр гаргах ба нийтлүүлэх өгүүллийн бүрэн эхийг khovdconf@num.edu.mn цахим хаягаар 2023 оны 08 сарын 01-ний өдрийг хүртэл хүлээн авна. Редакцийн зөвлөл хянаж шаардлага хангасан өгүүллийг хурлын эмхэтгэлд хэвлэнэ. 

Хаяг: Монгол улс, Ховд аймаг, 

МУИС-ийн Ховд дахь салбар сургууль 

Утас: 70439977, 90705555 

E mail хаяг: khovdconf@num.edu.mn 

Хурал зохион байгуулах комисс

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар