Бакалаврын зэрэгтэй иргэнийг хоёрдогч (хуучнаар орой, эчнээ) мэргэжлээр элсүүлэх ЭЛСЭЛТИЙН БҮРТГЭЛ эхэллээ
Элсэлтийн бүртгэл: 06 дугаар сарын 20-ны 08:30-аас 08 дугаар сарын 20-ны 17:30 цаг хүртэл цахим хэлбэрээр (http://burtgel.num.edu.mn/ ) явагдана.
Бүртгүүлэгч нь бүртгэлийн нэгдсэн системд хувийн болон системийн шаардсан бусад мэдээллийг зааврын дагуу бөглөж, дараах бичиг баримтын эх хувийг сканердаж цахим хэлбэрээр хавсаргана.
- Иргэний үнэмлэх эсвэл түүнтэй адилтгах бичиг баримт, хуулбарын (ар, өвөр тал нэг нүүрэнд) хамт
- Өмнө нь эзэмшсэн бакалаврын боловсролын диплом, хавсралтын хамт (Гадаадад бакалаврын боловсрол эзэмшсэн бол албан ёсны орчуулга хийлгэн, нотариатаар батлуулсан байх)
- Цээж зураг (сүүлийн 3 сард авахуулсан, 3×4 хэмжээтэй байх)
Элсэх эрх олгох үед бүртгэлийн мэдээллийг эх бичиг баримтуудтай нь тулгаж баталгаажуулна.