“Монголын хүн амын сэтгүүл”-ийн 34 дэх дугаарт бүтээлээ ирүүлэхийг урьж байна

Share Button

МУИС-ийн Хүн амын сургалт, судалгааны төвөөс эрхлэн гаргадаг “МОНГОЛЫН ХҮН АМЫН СЭТГҮҮЛ” нь 1996 оноос хойш жил бүр тогтмол хэвлэгдэж буй, ISSN 2226-1389 дугаар болон МУИС-ийн эрдэм шинжилгээний бичгийн дугаар бүхий эрдэм шинжилгээний сэтгүүл юм. Сэтгүүл нь хүн ам, хөгжлийн асуудлаар хийсэн эрдэмтэд, судлаачдын эрдэм шинжилгээ, судалгааны өгүүлэл, тэмдэглэл, шүүмж, онол, арга зүй зэргийг Судалгаа, Сургалт, Үзэл бодол гэсэн чиглэлүүдээр, монгол, англи хэлээр хүлээн авч, хөндлөнгийн шүүлт, хянан магадлагаа хийн, шаардлага хангасан бүтээлийг хэвлэж олны хүртээл болгодог. Уншигч та сэтгүүлд өөрийн бүтээлээ хэвлүүлэхийг хүсвэл дараах шаардлагыг хангасан бүтээлээ https://journal.num.edu.mn/MJP/index, эсхүл ptrc@num.edu.mn цахим хаягаар илгээнэ үү.

БҮТЭЭЛД ТАВИГДАХ ЕРӨНХИЙ ШААРДЛАГА:

1. Бүтээл урьд өмнө хэвлэгдээгүй, хүн ам ба хөгжлийн асуудлыг хөндсөн байх.

2. Бүтээлийн эхийг монгол, эсхүл англи хэлээр бичсэн байх.

3. Бүтээлийн эхэн хэсэгт 150-200 үгт багтаасан хураангуйг монгол болон англи хоёр хэлээр бичсэн байх. Хураангуйд бүтээлийн үндэслэл, зорилго, ашигласан мэдээлэл, арга зүй, гол үр дүнг дурьдсан байх.

4. Бүтээлийн үгийн тоо 9000 үгнээс хэтрээгүй байх.

5. Бүтээлийг word, эсхүл latex програм дээр бэлтгэсэн байж болно.

6. Бичилтийн формат: А4 хэмжээтэй (210mm x 297mm) хуудсыг дээд, баруун талаас тус бүр 1.5 см, зүүн ба доод талаас тус бүр 2.5 см байхаар

тохируулж, бичвэрийн мөр хоорондын зайг 1.5, үсгийн фонт, өндрийг үндсэн бичвэрийн хувьд Arial 11, хүснэгт, зураг, графикийн хувьд Arial 9-өөр бичсэн байх, Header, footer цэс ашиглаагүй байх.

7. Зураг, график, хүснэгтийг тус бүрт нь дугаарлаж, гарчиг өгсөн байх ба дор нь мэдээллийн эх үүсвэрийг бичсэн байх.

8. Эшлэл болон ашигласан материалын жагсаалтыг АPA загвараар бэлтгэсэн байх. Ашигласан материалд орсон бүтээлүүдийг монгол, гадаад хэлээрх, цахим эх сурвалж гэсэн 3 хэсэгт, зохиогчийн нэрийн эхний үсгээр цагаан толгойн дэс дараалалд оруулж жагсаасан байх.

9. Томьёо ашигласан бол баруун талд нь дугаарласан байх.

10. Бүтээлийн эхний нүүрэнд i) Бүтээлийн нэр (монгол, англи хэлээр), ii) Зохиогчийн овог, нэр, эрдмийн зэрэг, цол, холбоо барих цахим шуудангийн хаяг, iii) Зохиогчийн харьяа байгууллагын нэр, эрхэлж буй албан тушаал, iv) Монгол болон англи хураангуй, v) Нэр үг, холбоо үгээс бүтсэн 3-5 түлхүүр үг, vi) Хамтын бүтээл бол, гол холбоо барих зохиогчийн нэр, и-мэйл хаяг, санхүүжүүлэгчийн талаарх мэдээлэл бүхий зүүлт (footnote) зэргийг бичсэн байх.

Редакцын зөвлөл нь бүтээлийг хүлээн авсны дараа наад захын шаардлагыг хангаагүй гэж үзвэл хянан магадалж уншихгүйгээр зохиогчид мэдэгдэн, шууд буцааж болно. Хэрэв шаардлагуудыг хангасан гэж үзвэл, бүтээлийг тухайн сэдвээр мэргэшсэн эрдэмтэн, судлаач, шүүмжлэгч нарт шүүлгэхээр илгээх ба агуулгын хувьд шаардлага хангасан бүтээлийн зохиогчид “хэвлэгдэхээр сонгогдсон” тухай албан ёсоор мэдэгдэнэ.

Агуулгын хувьд хэвлэгдэхээр шалгарсан бүтээлд сэтгүүлийн редакцын зүгээс техникийн шинжтэй, бүтээлийн утга санааг хөндөж өөрчлөөгүй засварлалтуудыг хийж, хэвлэлийн эхийг бэлтгэн бүтээлийг хэвлэнэ.

Сэтгүүлийг МУИС-ийн номын сан, улсын төв номын сан, судалгааны байгууллагууд, аймаг, орон нутгийн төрийн захиргааны байгууллагууд болон олон нийтэд хэвлэмэл болон цахим хэлбэрээр түгээнэ.

СЭТГҮҮЛИЙН 2023 ОНЫ 34 ДҮГЭЭР ДУГААРТ БҮТЭЭЛ ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА, ХАЯГ:

  • Бүтээл хүлээн авах: 2023.10.20 хүртэл.
  • Редакцийн зөвлөл, хөндлөнгийн шүүмжлэгч бүтээлийг хянаж, дүгнэлт өгөх: 2023.10.21-2023.11.15
  • Бүтээлийг засварлаж сайжруулах: 2023.11.16-2023.12.01
  • Сэтгүүлийг хэвлэлтэд бэлтгэх, хэвлүүлэх: 2023.12.01-2023.12.20
  • Цахим хаяг: ptrc@num.edu.mn; https://journal.num.edu.mn/mjp/index
  • Хаяг: МУИС-ийн хичээлийн 5-р байр, 508, 510 тоот

СЭТГҮҮЛИЙН РЕДАКЦЫН ЗӨВЛӨЛ

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар