Монголын Антропологи, археологи, угсаатан судлалын сэтгүүл нь (ISSN 1810-5025) МУИС-ийн Шинжлэх Ухааны Сургуулийн Нийгмийн ухааны салбарын Антропологи, Археологийн тэнхимээс эрхлэн гаргадаг эрдэм шинжилгээний сэтгүүл бөгөөд антропологи, археологийн шинжлэх ухааныг хөгжүүлэх, салбарын шинэ мэдээллийг түгээн дэлгэрүүлэх зорилготойгоор судалгааны шинэлэг үр дүн, эрдэм шинжилгээний өгүүлэл, хээрийн судалгааны тайлан-өгүүлэл, эрдэм шинжилгээний хурлын танилцуулга, шинэ номын тойм, товч мэдээллийг нийтэлнэ. Тус сэтгүүл жилд нэг удаа нийтлэгдэх ба Монгол, Зүүн хойд Ази, Сибирь, тэдгээрийн хөрш зэргэлдээ бүс нутгийн эртний болон орчин үеийн хүн амуудын археологи, угсаатан судлал, нийгэм-соёлын болон биологийн антропологийн бүхий л салбарт судалгаа хийдэг, хүний тухай шинжлэх ухааны салбаруудын нийтлэг ашиг сонирхлыг хуваалцдаг судлаач, эрдэмтэн, мэргэжилтнүүдийн санал бодлоо солилцох талбар юм. Та бүхэн өөрийн бүтээлээ хэвлүүлэхийг хүсвэл дараах шаардлагыг хангасан бүтээлээ grp-aat@num.edu.mn; amartuvshin.ch@num.edu.mn цахим хаягаар илгээнэ үү.
Бүтээлд тавигдах ерөнхий шаардлага:
- Бүтээл нь урьд өмнө хэвлэгдээгүй, Монголын болон бүс нутгийн археологи, угсаатан судлал, нийгэм соёлын болон биологийн антропологийн асуудлыг хөндсөн байх;
- Бүтээлийн нэр төрөл (онолын тойм өгүүлэл, тодорхой ажлын үр дүн, товч мэдээлэл, номын шүүмж гэх мэт) тус бүрт редакцийн зүгээс баримталж байгаа бодлогыг товч тусгана.
- Эрдэм шинжилгээний бичигт оруулах бүтээлийн дээд хязгаар өгүүлэл холбогдох зураг схем, хүснэгтийн хамт 20 нүүрээс хэтрэхгүй, товч мэдээлэл 2 нүүрээс илүүгүй байна. Бүтээлийн сэдвийг 12 pt, зохиогчийн нэрийг 11 pt, ажлын газрын хаягийг 10 pt, товчлол 11 pt, бичлэгийг 11 pt хэмжээгээр Times New Roman өргөтгөлөөр, мөр хоорондын зай 1,15 хэмжээгээр бичнэ.
- Өгүүллийн эшлэлийг Mendeley ишлэлийн системээр хийсэн байна.
- Бүтээлийг хэвлэсэн эх байдлаар болон электрон хэлбэрээр редакцийн зөвлөлд ирүүлнэ. Редакцийн зөвлөлд ирүүлсэн бүтээлийн эх дээр зохиогчид гарын үсгээ зурж баталгаажуулсан байна. Үзүүлбэр (зураг, диаграмм, график гэх мэт) бүр дангаар харахад агуулга нь ойлгогдохоор нэр тайлбартай байх ёстой.
- Бүтээлийн сэдвийг нийтэд нь том үсгээр бичнэ. Сэдвийн доор зохиогчийн нэр, харьяалагдах байгууллага, электрон шуудангийн хаяг бичигдэнэ. Олон зохиогчидтой тохиолдолд нэр бүрийг тусгай тэмдгээр ялган тэмдэглээд зохих тайлбар хийнэ.
- Редакцийн зөвлөл нь бүтээлийг хүлээн авсны дараа зохих шаардлагыг хангаагүй гэж үзвэл хянан магадалж уншихгүйгээр зохиогчид мэдэгдэн, шууд буцааж болно. Хэрэв шаардлага хангасан гэж үзвэл, бүтээлийг тухайн сэдвээр мэргэшсэн эрдэмтэн, судлаач, шүүмжлэгч нарт шүүлгэхээр илгээх ба агуулгын хувьд шаардлага хангасан бүтээлийн зохиогчид “хэвлэгдэхээр сонгогдсон” тухай албан ёсоор мэдэгдэнэ.
- Агуулгын хувьд хэвлэгдэхээр шалгарсан бүтээлд сэтгүүлийн редакцийн зүгээс техникийн шинжтэй, бүтээлийн утга санааг хөндөж өөрчлөөгүй засварлалтуудыг хийж, хэвлэлийн эхийг бэлтгэн бүтээлийг хэвлэнэ.
- Сэтгүүлийг МУИС-ийн номын сан, Улсын төв номын сан, судалгааны байгууллагууд, аймаг, орон нутгийн төрийн захиргааны байгууллагууд болон олон нийтэд хэвлэмэл болон цахим хэлбэрээр түгээнэ.
Сэтгүүлийн дугаарт бүтээл хүлээн авах хугацаа, хаяг:
- Бүтээл авах хугацаа: 2023 оны 11-р сарын 1-ний өдөр хүртэл
- Редакцийн зөвлөл, хөндлөнгийн шүүмжлэгч бүтээлийг хянаж, дүгнэлт өгөх: 2023 оны 11-р сарын 2-ны өдрөөс 11-р сарын 15-ны өдөр
- Бүтээлийг засварлаж сайжруулах: 2023 оны 11-р сарын 16-наас 11-р сарын 30-ны өдөр
- Сэтгүүлийг хэвлэлтэнд бэлтгэх, хэвлүүлэх: 2023 оны 12-р сарын 1-нээс 2023 оны 12-р сарын 15-ны өдөр
- Цахим хаяг: grp-aat@num.edu.mn; ch@num.edu.mn
- Хаяг: МУИС-ийн хичээлийн 2-р байр, 202 тоот
Сэтгүүлийн редакцийн зөвлөл