МУИС-ийн ШУС-БУС, Газарзүйн тэнхимээс “Зайнаас тандан судлал, ГМС-ийн орчин үеийн шинэ технологи, шинэ шийдэл” сэдэвт оюутны эрдэм шинжилгээний хурлыг 2023 оны арваннэгдүгээр сарын 15-ны өдөр 14:00 цагаас МУИС-ийн номын сангийн 502 тоотод хийнэ. Тус эрдэм шинжилгээний хурлыг жил бүр зохион байгуулахаар төлөвлөж байна.
Зорилго: Газарзүйн салбарт Зайнаас тандан судлал, газарзүйн мэдээллийн системийн чиглэлээр онол практикийн ач холбогдол бүхий судалгааны тоог нэмэгдүүлэх, шинэлэг үзэл санааг хөгжүүлэх, олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, харилцан санал бодлоо чөлөөтэй солилцох, оюутны эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг дэмжихэд чиглэгдэнэ.
Хамрах хүрээ: Их, дээд сургуулиудын газарзүйн мэргэжлийн хөтөлбөрүүдээр бакалаврын түвшинд суралцаж буй оюутнууд хамрагдана.
Илтгэл хүлээн авах хугацаа:
- Илтгэлийг 2023 оны арваннэгдүгээр сарын 08-ны 17:00 цаг хүртэл Microsoft Word файлаар byambakhuu@gmail.com хаягаар хүлээн авна.
- Шалгарсан 10 илтгэлийн зохиогчдод 2023 оны арваннэгдүгээр сарын 10-ны өдөр холбогдох хаягаар нь мэдээлэл хүргүүлнэ.
- Шалгарсан илтгэлийн эцсийн хувилбарыг Microsoft Word, Microsoft Power Point хэлбэрээр номын сангийн 513 тоотод 2023 оны арваннэгдүгээр сарын 13-ны өдөр 10-17 цагийн хооронд хүлээн авна.
Хамаарагдах сэдэв, чиглэлүүд:
- Физик болон Хүмүүний газарзүйн цөм судалгаа
- Дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлт
- Байгалийн гамшигт үзэгдлийн судалгаа
- Хот судлал, хотын хүрээлэн буй орчны асуудал
- Газар зохион байгуулалт, газар төлөвлөлт
- Бүс нутаг, хот төлөвлөлтийн асуудал
- Байгаль орчин, бохирдлын судалгаа
- Мэдээллийн технологи, хөгжүүлэлт
- Тоон зурган өгөгдлийн боловсруулалт
- Их хэмжээний өгөгдөл боловсруулалт
- Газрын зураг, зураглалын технологи, зурагзүй
Илтгэлд тавигдах шаардлага:
- Шинжлэх ухааны үндэслэлтэй байх
- ЭШ-ний бичлэгийн хэлбэрээр бичигдсэн байх
- Онолын болон судалгааны материалын боловсруулалт хийсэн байх
- Шинэлэг санааг дэвшүүлсэн, эрэл хайгуул хийсэн байх
- Практик ач холбогдолтой байх
- Асуудал дэвшүүлж, тодорхой шийдэл, үр дүнд хүрсэн байх
Эрдэм шинжилгээний бүтээл нь дараах хэсгүүдтэй байна.
- Бүтээлийн нэр
- Оролцогчийн овог, нэр, хаяг, электрон шуудангийн хаяг
- Товч хураангуй
- Түлхүүр үг
- Оршил
- Үндсэн хэсэг /судлагдсан байдал, судалгааны арга зүй, судалгааны үр дүнг дүгнэсэн дэд хэсгүүд эсвэл сэдвээс хамаарсан бусад дэд сэдвүүд байж болно/
- Дүгнэлт
- Зөвлөмж
- Ном зүйн жагсаалт
- Хавсралт
Илтгэл:
- Илтгэлийн эхэнд илтгэлийн нэр/сэдэв/, зохиогчийн бүтэн нэр, сургууль, анги түвшин, харилцах утас, e-mail хаягийг бичнэ.
- Илтгэлийг хуралд хэлэлцүүлэхдээ Microsoft PowerPoint программаар бэлдэж ирнэ.
- Илтгэл нь хураангуй, түлхүүр үг 5-10, оршил, үндсэн агуулга, зураг хүснэгт, дүгнэлт, ишлэл татсан номын нэрсээс бүрдэнэ.
- Үсгийн фонт: Times New Roman
- Үсгийн хэмжээ: 12
- Мөр хоорондын зай: Single
- Илтгэлийн хэмжээ: А4 форматаар 5-10 нүүр хүртэл
Шагнал урамшуулал:
- Тэргүүн байр /1/ – Өргөмжлөл /500’000₮/
- Дэд байр /1/ – Өргөмжлөл /300’000₮/
- Гутгаар байр /1/ – Өргөмжлөл /200’000₮/
Зохион байгуулах комисс
Газарзүйн тэнхимийн ЗТС, ГМС-ийн профессорын баг
Зайнаас тандан судлал, газарзүйн мэдээллийн системийн
судалгааны лаборатори /GEO-iLAB/