Оюутны хөгжлийн бодлого (ОХБГ)-ын газраас тэнхимийн эрхлэгч нартай хамтран ажиллах талаар уулзалт хэлэлцүүлгийг арваннэгдүгээр сарын 01-ний өдөр зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт нийт 27 тэнхимийн эрхлэгч болон тэнхимийн төлөөллүүд оролцож, ОХБГ-аас дэвшүүлж буй дараах сэдвийн хүрээнд санал солилцов.Үүнд:
- 2023-2024 оны хичээлийн жилийн бакалаврын элсэлтийн тайлан, элсэлтийн талаар цаашид анхаарах зүйлс (Оюутны хөгжил эрхэлсэн захирал Г.Галбаяр)
- Оюутны хөгжлийн хөтөлбөр боловсруулах үндэслэл, үйл явц, санал (ОХБГ-ын дарга В.Дашдаваа)
- Оюутны хөгжлийн төвийн үйл ажиллагааны танилцуулга (ОХТ-ийн эрхлэгч М. Эрдэнэчимэг)
Оюутны хөгжлийн асуудлын талаар уулзалт хэлэлцүүлгийг тогтмол зохион байгуулж түүнээс гарсан шийдвэр, хэрэгжилтийн үр дүнг тухай бүр дүгнэж, санал солилцох нь өндөр ач холбогдолтой болохыг хэлэлцүүлэгт оролцогчид онцолсон юм.
МУИС-ийн Оюутны хөгжлийн бодлогын газар