МУИС-ШУС-Хүмүүнлэгийн ухааны салбарын Их Британи, Америк судлалын тэнхимээс олон улсын ISSN: 2410-1389 дугаартайгаар жил бүр эрхлэн гаргадаг тус сэтгүүл нь англи хэл заах аргазүй, хэл шинжлэл, орчуулгазүй, Англи, Америк орон судлал, соёл судлалын чиглэлээр англи хэлээр бичсэн эрдэм шинжилгээний өгүүлэл хүлээн авч хөндлөнгийн давхар хянан магадлагаа хийн, шаардлага хангасан өгүүллийг хэвлэн нийтэлдэг.
Сэтгүүлийн нэр: Mongolian Journal of English Language and Culture Studies
Сэтгүүлийн 2024 оны 5-р сард хэвлэгдэх No.14 дугаарт өгүүлэл хүлээн авна.
- Эрдэм шинжилгээний өгүүлэл болон бусад мэдээллийг issn24101389@num.edu.mn хаягаар хүлээн авна. Илгээж буй өгүүлэл нь хавсралтад дурьдсан “Эрдэм шинжилгээний бичигт тавигдах ерөнхий шаардлага”-г хангасан байх шаардлагатай. /Өгүүлэл хүлээж авах сүүлийн өдөр: 2024.01.31/
- Илгээсэн өгүүллийг бүтцийн болон техникийн шаардлага хангасан эсэхийг хянасны дараа мэргэжлийн хянан магадлагаанд илгээх эсэхийг мэдэгдэнэ. /Сэтгүүлийн зөвлөлөөс зохиогчид техникийн шаардлага хангасан эсэх талаарх мэдэгдэл илгээх сүүлийн өдөр: 2024.02.12/
- Техникийн шаардлага хангасан бичвэрийг редакцийн зөвлөлд илгээж зөвлөлийн гишүүд, хөндлөнгийн шинжээчид уншиж хянан, үнэлгээ өгч, шаардлагатай засвар, өөрчлөлтийг санал болгоно. /Хянан магадлагааны үнэлгээ, саналыг зохиогчид илгээх сүүлийн өдөр: 2024.03.25/
- Редакцийн зөвлөлөөс өгсөн хянан магадлагааны үнэлгээ, санал, тайлбарын дагуу зохиогч(ид) өгүүлэлдээ шаардлагатай засвар, өөрчлөлтийг хийж дахин илгээнэ. /Саналын дагуу засвар хийсэн бичвэр илгээх сүүлийн өдөр: 2024.04.15/
- Сэтгүүлийн редакц эцсийн байдлаар шаардлага хангасан өгүүллийг хэвлэлд бэлтгэж, сэтгүүлийг хэвлэнэ. /Сэтгүүл хэвлэлээс гарах өдөр: 2024.04.29/
Сэтгүүлийн редакцтай холбоо барих:
Утасны дугаар: 77307730 (2238); 99881188, 91983138
Цахим хаяг: issn24101389@num.edu.mn
Хаяг: МУИС, Хичээлийн 2-р байр 400, 401 тоот, Их Британи, Америк Судлалын Тэнхим
Эрдэм шинжилгээний өгүүлэлд тавигдах ерөнхий шаардлагатай ЭНД ДАРЖ танилцана уу.