МУИС-ийн Эрдмийн зөвлөлийн ээлжит хуралдаан болов

Share Button

МУИС-ийн Эрдмийн зөвлөл (ЭЗ)-ийн ээлжит хуралдааныг 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр МУИС-ийн I байрны Эрдмийн танхимд зохион байгуулав. Энэ удаагийн хуралдаанаар хоёр асуудлыг хэлэлцэж, дараах шийдвэрийг гаргалаа.

  • Нэгдүгээрт, МУИС-ийн Судалгааны ажлын ёс зүйн журмын тухай төслийн нэр томьёо болон хэл найруулгын алдааг засаж МУИС-ийн Захиргаанд хүргүүлэхийг МУИС-ийн ЭЗ-ийн төрөлжсөн хороодын дарга нар болон тус журмыг боловсруулсан ажлын хэсэгт даалгав.
  • Хоёрдугаарт, МУИС-ийн ЭЗ-ийн үйл ажиллагааны журмын танилцуулгыг хэлэлцэж гарсан саналыг тусган Захиргааны зөвлөлд танилцуулахыг ЭЗ-ийн гишүүд дэмжив.

Хурадаанаас гарсан шийдвэрийг ЭНД ДАРЖ авна уу.

 МУИС-ийн Захирлын ажлын алба

 

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар