МУИС-ийн Инженер, Технологийн Сургуулиас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “ХОТЖИЛТ БА ХҮРЭЭЛЭН БУЙ ОРЧИН – 2023” зөвлөлдөх уулзалт 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдөр МУИС-ийн Эрдмийн танхим (дугуй заал)-д болно.
Зорилго: Шийдвэр гаргагч нарт тулгамдаж буй асуудлыг ойлгуулах, шинжлэх ухааны шинэлэг мэдлэг, арга зүйг танилцуулах, судалгааны үр дүнд боловсруулсан шийдлийн хувилбаруудыг шийдвэр гаргалтад ашиглахад дэмжлэг үзүүлэхэд оршино.
Зохион байгуулагч: МУИС-ийн Инженер, технологийн сургууль, Шинжлэх ухааны сургууль, ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэн
Хамтран зохион байгуулагч: Нийслэлийн байгаль орчны газар, Нийслэлийн бодлогын судалгаа, шинжилгээний төв