Европын холбооны ERASMUS+ хөтөлбөрийн Ази-Номхон далайн бүсийн уулзалт боллоо

Share Button

Европын Холбооны ERASMUS+ хөтөлбөрийн Ази-Номхон далайн бүсийн чуулга уулзалт энэ оны 11 дүгээр сарын 29-30-ны хооронд Вьетнам Улсын Ханой хотод зохион байгуулагдлаа. Тус уулзалтад 41 орны 200 төлөөлөгч танхимаар, 150 оролцогч цахимаар оролцсон ба Монгол Улсаас МУИС, Отгонтэнгэр их сургууль, Сити их сургууль, Соёл урлагийн их сургуулийн төлөөлөгчид биечлэн оролцлоо.

Профессор О.Алтансүх Европын Холбооны “Ногоон хэлэлцээр” уриалгын дор ERASMUS+ хөтөлбөрийн санхүүжилттэй хэрэгжүүлж буй “Энэтхэг ба Монгол улсын хот суурин газрын уур амьсгалын өөрчлөлтийг тэсвэрлэх чадвар, түүнд дасан зохицох байдал – URGENT” төслийн үр дүн, ач холбогдолыг танилцуулав.

Уг уулзалтын зорилго нь ERASMUS+ төслийн үр шимийг хүртэгчид, өргөдөл гаргагчид, оролцогч талуудын хооронд мэдлэг, туршлага солилцох, Ази-Номхон далайн бүс нутгийн улс орнууд болон Европын Холбооны хамтын ажиллагааг бэхжүүлэх, сүлжээг өргөжүүлэхэд оршино.

Төслийн цахим хуудас: https://urgent-project.net/

Төслийн Facebook хуудас: https://www.facebook.com/groups/urbangreenblue

Мэдэгдэл

Энэхүү нийтлэлийг гаргахад Европын Комиссоос дэмжлэг үзүүлсэн бөгөөд үүнд дурдагдсан аливаа бичиглэл нь зөвхөн зохиогчдын үзэл бодлыг илэрхийлэх бөгөөд Европын Комиссын албан ёсны байрыг суурийг төлөөлөхгүй. Энэхүү бичиглэлд дурдагдсан аливаа агуулга, үзэл санаанд Европын Комисс хариуцлага хүлээхгүй.

Талархал

Энэхүү 619050-EPP-1-2020-1-DE-EPPKA2-CBHE-JP төсөл нь Европын Холбооны Erasmus+ CBHE хөтөлбөрийн санхүүжилтээр хэрэгжиж байна.

In English below

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар