Ази судлалын олон улсын эрдэм шинжилгээний хуралд оролцохыг урьж байна

Share Button

Ази судлалын олон улсын эрдэм шинжилгээний хуралд (ICAS 2024) оролцохыг урьж байна.

Хэзээ: 2024 оны тавдугаар сарын 04-ний өдрийн 09:00-17:00

Хаана: МУИС-ийн хичээлийн 1-р байр, Эрдмийн танхим (Дугуй заал)

Зохион байгуулагч:

  • МУИС, ШУС, ХУС-ийн Ази судлалын тэнхим
  • ШУТИС, ГХС-ийн Ази судлалын салбар
  • МУБИС, НХУС-ийн Дорно дахины хэлний тэнхим

Хурлын зорилго:

Ази судлалын чиглэлээр сургалт, судалгаа эрхэлж буй дотоод, гадаадын эрдэмтэн судлаачид, профессор багш нарын сүүлийн үеийн судалгааны ажлын үр дүнтэй танилцах, салбарын тулгамдаж буй асуудлыг хэлэлцэх, улмаар цаашдын сургалт, судалгааны чиглэлийг тодорхойлж эрдэм шинжилгээний хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд энэ хурлын гол зорилго оршино.

Сэдвийн хамрах хүрээ:

  • Хэл шинжлэл, утга зохиол
  • Олон улс, орон судлал
  • Түүх, угсаатны зүй, соёл судлал
  • Нийгэм, улс төр, эдийн засаг
  • Боловсрол судлал

Хурлын хэл: монгол, англи, араб, солонгос, турк, хятад, япон

Илтгэлийн бүрэн эхийг 2024 оны гуравдугаар сарын 15 хүртэл авна. Илтгэлийг хянан магадалж, гуравдугаар сарын 25-ны дотор хариуг мэдэгдэнэ. Илтгэлийг дөрөвдүгээр сарын 01-ний дотор эцсийн байдлаар  ирүүлнэ.

Илтгэлд тавих шаардлага:

  1. Шинжлэх ухааны үндэслэлтэй, шинэлэг санаа агуулсан, урьд өмнө хэлэлцүүлээгүй байх
  2. Илтгэлийг MSW программаар Times New Roman фонтоор бичих
  3. Хуудсын хэмжээ В5, үсгийн өндөр 10 pt, мөр хоорондын зай (Single), бичвэрийн хоёр талыг тэгшлэх (Justify), тайлбар тодотголыг зүүлт (Footnote)-ээр оруулах
  4. Илтгэл 5-10 хуудас, 3-5 түлхүүр үг, 150-200 үг бүхий товчлолтой байх /англи хэлээр/
  5. Хамтарсан илтгэл байж болно.
  6. Илтгэгчийн нэр, ажлын газар, холбоо барих утас, эрдмийн зэрэг, цолыг тодорхой бичих

Илтгэл хүлээн авах цахим хаяг:

azisudlal.icas2024@gmail.com

  • МУИС: Л.Соёл 99072784
  • ШУТИС: З.Эрдэнэсүрэн 99273030
  • МУБИС: Ч.Дүүрэнжаргал  99004204

Татах (PDF, 387KB)

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар