“Хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй оны шилдэг” ёслолын ажиллагаа энэ сарын 23-нд боллоо. Энэ хүрээнд 2023 онд Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх, оролцоо, хөгжлийг дэмжих, хамгааллыг сайжруулах чиглэлээр салбар, орон нутагтаа манлайлан ажиллаж, амжилт гаргасан байгууллага, иргэдийг тодруулав. Тухайлбал, “Хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй бүтээн байгуулалт” төрөлд 2023 онд ашиглалтад орсон МУИС-ийн Багш, оюутны хөгжлийн төвийн байр шилдгээр тодорлоо.
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах зөвлөлийн 2019 оны нэгдүгээр сарын 18-ны өдрийн тогтоолоор баталсан “Хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй оны шилдэг”-ийг шалгаруулах журмын хүрээнд Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газраас нийт 10 төрлөөр сонгон шалгаруулалтыг зохион байгуулжээ.