Багшийн хөгжил суралцахуйг дэмжих төвөөс сурах бичигт тавигдах нийтлэг шаардлагыг хангасан, суралцагчдад зориулан монгол хэл рүү орчуулсан сурах бичгийн сан бүрдүүлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор “Сурах бичгийн орчуулгын эрх авах, орчуулах үйл ажиллагааны мэдээлэл өгөх семинар”-ыг зохион байгууллаа.
Тус семинараар МУИС-Хэвлэлийн газрын менежер Т.Ууганбаяр “Олон улсын хэвлэлийн газраас сурах бичиг орчуулах эрх авах, МУИС-ийн захиалгат төслөөр орчуулах, орчуулгын зардал тооцох”, МТЭС-ийн ЭХИТ-ийн ахлах багш Б.Гэрэлмаа номын орчуулга хийхэд тулгарсан асуудал, шийдэл, өөрийн туршлагаа хуваалцаж, номын сонголт, Хэвлэлийн газартай холбоо барих, баг бүрдүүлэлт, бүлэг хуваарилалт, орчуулах үйл ажиллагааны явцын талаар тус тус мэдээлэл өгсөн юм.
БАГШИЙН ХӨГЖИЛ, СУРАЛЦАХУЙГ ДЭМЖИХ ТӨВ