Үйл явдал

Докторын ажлын урьдчилсан хэлэлцүүлэг болно

Философи, шашин судлалын тэнхимийн өргөтгөсөн их семинараар докторант Ц.Нямсүрэнгийн “Монгол Грекийн туульсын бүтцийг харьцуулсан философи судалгаа” сэдэвт диссертацийн ажлыг хэлэлцүүлнэ. Семинар 2015 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн 12 цагт МУИС-ийн хичээлийн II байрны 439 тоот танхимд эхэлнэ. Философи, ...

55 жилийн түүхээсээ хуваалцсан Геологи, геофизикийн тэнхимийн өдөрлөг боллоо

МУИС-ийн ШУС-ийн Байгалийн ухааны салбарын Геологи-геофизикийн тэнхим МУИС-ийн хэмжээнд сургалт хөтөлбөр, үйл ажиллагаагаа тайлагнахын зэрэгцээ салбарын өнөөгийн байдал, ололт амжилттай танилцах, ховор олдворуудыг нүдээр үзэх боломжийг олгож, өмнөх өдөрлөгт хүрэлцэн ирсэн геологи сонирхогчдын сэтгэл ханамжийг үндэслэн өнөөдөр дахин зохион ...

БЭЛАС-ийн сурагчид МУИС-ийн судалгааны лабораторид дадлага хичээлээ явууллаа

МУИС-ийн Байгалийн ухааны сургалтын нэгдсэн лабораторид БЭЛАС-ийн 11 дүгээр ангийн 142 сурагчийг хамруулсан Биологийн дадлага хичээлийг МУИС-ийн ШУС-ийн Биологийн тэнхимийн багш доктор Ж.Баярмаа, БЭЛАС-ийн биологийн багш З.Батсайхан, Ё.Даваасүрэн нарын хамтаар удирдан явууллаа.  МУИС-ийн эрдэмтэн, багш нарын эрдэм шинжилгээний судалгаагаа ...

“Багш клуб”-ийнхэн төрөх эмнэлгийн 23 өрөөг сайн дураараа цэвэрлэлээ

ШУС-ийн Хими, байгаль шинжлэлийн багшийн ангийн “Багш клуб”-ийн оюутнууд Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр нээлтээ хийх “Амгалан” төрөх эмнэлгийн 23 өрөөний барилгын дараах цэвэрлэгээг, нэгэн шинэ амьдрал хорвоотой учран золгох, баяр жаргалын дуу улам чангаар хадахыг ерөөн, сэтгэлдээ шингээж ...

“УС-ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ” оюутны ЭШ-ний бага хурлын удирдамж

“Дэлхийн Усны өдөр”-ийн үеэр уламжлал болгон зохион явуулдаг олон ажлын нэг болох Монголын Их, Дээд, Коллежийн оюутан, залуучуудын эрдэм шинжилгээний X бага хурлын удирдамжийг та бүхэнд хүргүүлж байна. Удирдамжийг эндээс үзнэ үү.  ХШИУС-ийн Хэрэглээний Математикийн Тэнхим

Геологи, геофизикийн тэнхимийн мэргэжил сурталчилах өдөрлөг болно

МУИС-ийн ШУС, Байгалийн ухааны салбарын Геологи, геофизикийн мэргэжил сурталчилах өдөрлөг 2015 оны гуравдугаар сарын 6-ны өдрийн 12:30-16:00 цагийн хооронд МУИС-ийн хичээлийн VII байрны 4 давхарт болно. Сонирхсон бүх хүнд нээлттэй тул та бүхнийг хүрэлцэн ирэхийг ...

“Миний байр-Миний гэр” оюутнууд уриалж байна

Сургалтын нэгдсэн албаны санаачилга, дэмжлэгтэйгээр зохион байгуулж буй “Хэмнэлт, ёс зүй”-н аян МУИС-ийн оюутны дотуур байруудаар өрнөж байна. Бидний анзаарч, хайхардаггүй энгийн зүйлс, ямар үнэ цэнийг агуулж байдаг юм, би хэн болох, би юу хийж, бүтээж ...

“Байгаль-Эх лицей”-н сурагчид ГАЗАРЗҮЙН ЗУРГИЙГ сайн уншдгаа харууллаа

МУИС-ийн ШУС-ийн Байгалийн ухааны салбарын Газарзүйн тэнхим, МУИС-ийн “Байгаль-эх лицей” ахлах сургуультай хамтран Нийслэлийн ЕБС-ийн сурагчид болон газарзүйн гүнзгийрүүлсэн сургалттай дунд сургуулиудын сурагчдын дунд Газарзүйн зургийг хэн сайн мэдэх вэ? уралдаант тэмцээнийг зохион явуулснаас МУИС-ийн “Байгаль-эх” ахлах ...

МУИС-ийн Бизнесийн сургууль компаниудын хөгжилд хувь нэмрээ оруулж байна

МУИС-ийн Бизнесийн сургууль нь хуучнаар Эдийн засгийн сургууль, Худалдааны сургуулийг нэгтгэн зохион байгуулсан, МУИС-ийн бүрэлдэхүүн 5 сургуулийн нэг юм. Тус сургууль нь барууны их дээд сургуулиудад байдаг бизнесийн сургуулийн жишгээр хөтөлбөр, хичээлүүдээ шинэчилж, 2014-2015 оны ...

Эрасмус Мундус IMPAKT хөтөлбөрт өргөдөл мэдүүлэгчдийн анхааралд

МУИС-ийн ГХХАХ-ээс магистр, докторын оюутнуудад зориулан Европын орнуудад суралцах боломж, ялангуяа Эрасмус Мундус IMPAKT хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй танилцуулгыг хөтөлбөрийн Монгол дахь зохион байгуулагч Ш.Мэндбаяр хүргэсэн юм. Энэ үеэр оюутнуудаас ирсэн асуултыг үндэслэж анхаарвал зохилтой дараах мэдээллийг ...
Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар