“Багш клуб”-ийнхэн төрөх эмнэлгийн 23 өрөөг сайн дураараа цэвэрлэлээ

Share Button

ШУС-ийн Хими, байгаль шинжлэлийн багшийн ангийн “Багш клуб”-ийн оюутнууд Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр нээлтээ хийх “Амгалан” төрөх эмнэлгийн 23 өрөөний барилгын дараах цэвэрлэгээг, нэгэн шинэ амьдрал хорвоотой учран золгох, баяр жаргалын дуу улам чангаар хадахыг ерөөн, сэтгэлдээ шингээж сайн дураараа хийц гүйцэтгэлээ.   Untitled-3

Тус клубийн 22 оюутан барилгын явцад үүссэн цонх, хананы будаг, шохойг арилгаж, угаах, хог шороог шүүрдэж цэгцлэх, хаалганы хамгаалалт цаасыг хуулах зэргээр бүтэн өдрийн турш хөдөлмөрлөхөд нь клубийн зөвлөх багш Ч.Нямгэрэл, Ж.Очбаатар болон тэнхимийн багш нар үд, оройн хоол, унаагаар ханган, оюутнуудынхаа сайн үйлийг сайшаан дэмжсэн байна. Screenshot 2015-03-06 13.54.56

Багш клуб нь оюутнуудынхаа хөгжилд чиглэсэн сургалт, семинарыг багш нараасаа авдаг байсан бол, энэ хавраас бусдад өгөөжтэй, нийгэмд тустай сайн үйлсээр үйл ажиллагаагаа өргөтгөх зорилгыг тавьжээ. Үүгээр оюутан хүний, тэдний төлөөлөл байгууллагын бусдын төлөө хийж болох жишээг үлгэрлэн харуулж, ирээдүйд сайн багш болох зөв хандлагыг төлөвшүүлж буй хэрэг юм. Тэдний дараагийн ажил 3 дугаар сарын 8…

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар