55 жилийн түүхээсээ хуваалцсан Геологи, геофизикийн тэнхимийн өдөрлөг боллоо

Share Button

IMG_7096МУИС-ийн ШУС-ийн Байгалийн ухааны салбарын Геологи-геофизикийн тэнхим МУИС-ийн хэмжээнд сургалт хөтөлбөр, үйл ажиллагаагаа тайлагнахын зэрэгцээ салбарын өнөөгийн байдал, ололт амжилттай танилцах, ховор олдворуудыг нүдээр үзэх боломжийг олгож, өмнөх өдөрлөгт хүрэлцэн ирсэн геологи сонирхогчдын сэтгэл ханамжийг үндэслэн өнөөдөр дахин зохион байгууллаа. Энэ үеэр МУИС-ийн захирал Р.Бат-Эрдэнэ хүрэлцэн ирж тэнхимийн хамт олны санал бодлыг хуваалцжээ. IMG_7054

1960  оны 4 дүгээр сарын 11-ний өдөр БНМАУ-ын Сайд нарын зөвлөл болон МАХН-ын Төв хорооны 171, 112-р тогтоолын дагуу тухайн онд МУИС-ийн Геологийн тэнхим байгуулагдсанаар улс ардын аж ахуйн төрөл бүрийн салбарын мэргэжилтэн бэлтгэж, материаллаг бааз, техник-технологийн шинэчлэлийн эхлэлийг тавьсан түүхтэй. IMG_7135

IMG_7072

 2014 оны эхэн үеэс хэрэгжиж буй бүтцийн өөрчлөлтөөр Геологи, Ашигт малтмал, Геофизикийн тэнхимүүд нэгдэж Геологи-Геофизикийн тэнхим нэртэйгээр сургалт, эрдэм шинжилгээний ажлаа харилцан уялдаа холбоотойгоор амжилттай туурвиж байна. 

Тус тэнхимийн багш нар сургалт-эрдэм шинжилгээний үйл ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх зорилгоор Региональ геологи, Геодинамик, Монголын геологи ашигт малтмал, Минералоги, Петрографи, Сээр нуруутны палеонтологи, Ашигт малтмалын ордын гарал үүсэл зэрэг геологийн олон чиглэлд, судалгаа шинжилгээний ажлуудыг  гадаад, дотоодын мэргэжлийн их дээд сургуулиуд болон эрдэм шинжилгээний байгууллагуудтай хамтран ажиллаж Монголын геологийн салбарын хөгжилд чухал хувь нэмэр оруулсаар байна. 

IMG_7119

IMG_7036

IMG_7038

IMG_7074

IMG_7089

IMG_7126

IMG_7123

IMG_7034

IMG_7143

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар