Сургалтын нэгдсэн албаны санаачилга, дэмжлэгтэйгээр зохион байгуулж буй “Хэмнэлт, ёс зүй”-н аян МУИС-ийн оюутны дотуур байруудаар өрнөж байна. Бидний анзаарч, хайхардаггүй энгийн зүйлс, ямар үнэ цэнийг агуулж байдаг юм, би хэн болох, би юу хийж, бүтээж чадах вэ? Өгүүлбэр бүр нь ухаарал учигласан “Өөрийгөө ухаарахуй” лекцийг 300 оюутан сонсож, “Миний байр-Миний гэр”, “Скатан усаар шүдээ угааж хэвшицгээе”, “Сургууль тамхигүй орчин”, “Эерэг харилцаатай хамт олон” уриалгуудад нэгдсэнээр зогсохгүй, МУИС-ийн 6 дотуур байрны нийт оюутнууддаа уриалж байна.
СНА, оюутны байгууллагын төлөөллүүдийн хамтаар оюутнуудын санал хүсэлтийг сонсож, тэмдэглээд холбогдох албаны хүмүүст уламжлахаар тогтлоо. Дотуур байранд алдагддаг ёс зүй, амьдралын хэвшилд тал талын оролцоотойгоор эерэг өөрчлөлт авчрах үр дүнтэй аян боллоо гэж оюутнууд, зохион байгуулагчид дүгнэлээ.