МУИС-ийн УТСОУХНУС болон БНСУ-ын Төрийн захиргааны институтийн удирдлага, профессор, багш нарын ажил хэргийн уулзалт боллоо

Share Button

МУИС-ийн УТСОУХНУС-ийн захирал профессор С.Мөнхбат, Нийтийн удирдлагын тэнхимийн профессор Н.Бурмаа, эрхлэгч дэд профессор Г.Баасанжав болон бусад багш нар БНСУ-ын Төрийн захиргааны институтийн ерөнхийлөгч Чой Санг Хантай МУИС-ийн төв байранд 2024 оны хоёрдугаар сарын 21-ний өдөр ажил хэргийн уулзалт хийлээ.

Уулзалтын хүрээнд УТСОУХНУС болон Төрийн захиргааны институт хооронд цаашид хамтарсан судалгаа, семинар, сургалт, хурал, зочин илтгэл зохион байгуулах болон бусад чиглэлээр хамтран ажиллахаар санал солилцож, хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурахаар тохиролцлоо.

БНСУ-ын Төрийн захиргааны институт нь Нийтийн удирдлагын тэнхимээс жил бүр зохион байгуулдаг “МУИС–Манлайлал: Шилжилтийн үеийн чадавхын хөгжил” сэдэвт цуврал олон улсын эрдэм шинжилгээний хуралд илтгэгчээр оролцох, зочин лекц унших зэргээр  тогтвортой, үр дүнтэй хамтран ажиллаж ирсэн.

Нийтийн Удирдлагын Тэнхим

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар