Шинжлэх ухаан, технологийн Улаанбаатар паркийн Инновац, технологийн тэнхимээс ЕБС-ийн багш нарыг чадавхжуулах богино хугацааны сургалтыг БЗД-ийн 69 дүгээр сургууль дээр амжилттай зохион байгууллаа.
Сургалтад 120 гаруй багш оролцсон бөгөөд сургалт дараах сэдвийн хүрээнд явагдлаа. Үүнд:
- Идэвхитэй сургалтын арга зүй
- Судалгаа, судалгааны арга зүй, бүлгийн сэтгэлзүй, социометр
- Агуулга боловсруулах арга зүй, SPSS программд үр дүнг боловсруулах нь
- Байгалийн ухааны салбарын багш нарыг чадавхуулах сургалтын хүрээнд:
- Биологийн молекул, биотехнологи
- Өгөгдлийн шинжилгээ, нормал тархалт
-
Майкелсоны интерферометр ашиглан гэрлийн интерференцийн зурвасыг үүсгэх, физикийн зарим бодлого бодох аргачлал зэрэг сэдвийн хүрээнд явагдлаа.Тус сургалтанд ШУС-ийн БУС-ийн Химийн тэнхимийн ахмад багш Ц.Даржаа, Биологийн тэнхимийн багш Д.Лхагвасүрэн нар хамтран оролцлоо.
Дээрх сургалтыг БЗД-ийн ЕБС-ийн багш нарыг чадавхжуулах хүрээнд үргэлжлүүлэн явуулахаар төлөвлөн ажиллаж байна.