МУИС, ДАНКҮҮК их сургуулийн “2025 HUSS-MONGOLIA” хөтөлбөрт оюутан таныг урьж байна

Share Button

Хөтөлбөрийн зорилго

  • HUSS-Нийгмийн Бүтцийн Төсөл бүлэг нь нийгмийн бүтцийн өөрчлөлтөд хариу үйлдэл үзүүлж чадах “Олон нийтийн шинэчлэгч” болгон хүмүүнлэгийн болон нийгмийн шинжлэх ухааны салбарын мэргэжилтнүүдийг бэлтгэх зорилгоор янз бүрийн сургалтын хөтөлбөр болон нэмэлт хичээлүүдийг зохион байгуулж байна. Энэ хөтөлбөрийн үндсэн зорилго нь боловсрол юм.
  • 2024 онд зохион байгуулагдсан ньОлон нийтийн оролцоо: Хонконгийн Соёлын Солилцооны Хөтөлбөр бол 2025 онд хоёр дахь олон улсын судалгааны төслээ хэрэгжүүлэх гэж байна.
  • Энэ жилийн хөтөлбөр нь Монгол улсын Улаанбаатар хотыг судлахад төвлөрнө. Улаанбаатар хотын нийгмийн бүтэц гэр бүл/боловсрол, байгууллага/үйлдвэрлэл, хот/бүс нутаг, соёл/үеийн ялгаа зэрэг олон түвшинд өөрчлөгдөж байна. Тус хөтөлбөр нь Монголын нийгмийн бүтцийн өөрчлөлт түүний үр дагаварыг гүнзгийрүүлэн судлахад чиглэнэ.
  • Нэмж дурдахад, орон орны оюутнууд нэгнийхээ соёлыг харилцан ойлгож, хамтын төслүүдээр дамжуулан дэлхийд манлайллыг нэмэгдүүлэх болно.

Семинарт оролцох суралцагчийн тоо: Нийт 25 суралцагчийг сонгоно. Үүнд:

  • МУИС, ШУС-ийн Хүмүүнлэгийн ухааны салбарын солонгос хэлний хөтөлбөрөөр сурч буй 15 суралцагч,
  • МУИС, УТСОУХНУС-ийн Олон улсын харилцаа хөтөлбөрийн солонгос хэл заавал сонгон судлахаар суралцаж буй 5 суралцагч
  • МУИС-ийн бусад хөтөлбөрөөр суралцаж буй солонгос хэлний мэдлэгтэй 5 суралцагч (солонгос хэлний түвшинтэй бол давуу тал болно)

Хүсэлт бүрдүүлэх материал

  • Хүсэлтийн маягт бөглөнө /татах/
  • Судалгааны дараах 5 сэдвээс нэг сэдвийг сонгон 200-300 үгтэй эсээ бичнэ

Судалгааны сэдэв

  • Хотжилт болон орон сууцны сорилтууд
  • Уламжлал ба орчин үежилтийн харилцан зохицол
  • Цаг уурын өөрчлөлт ба экосистемийн хамгаалал
  • Эдийн засгийн олон янзын байдал ба залуучуудын бизнес эрхлэлт
  • Боловсрол ба залуучуудын хөгжил

Төслийн Тойм

  1. Төслийн нэр: HUSS-Монгол Улсын Нийгмийн Бүтцийн Судалгааны Төсөл
  2. Зорилт:
  • Улаанбаатар хот, Монгол Улсын нийгмийн бүтцийн өөрчлөлтүүдийг судалж, боломжит шийдлүүдийг хайх.
  • Манай байгууллагуудын хоорондын соёлын харилцан ойлголцлыг сайжруулах.
  • Хоёр их сургуулийн оюутнуудаас дэлхийн хэмжээний удирдагчийн чадварыг хөгжүүлэх.
  1. Үндсэн үйл ажиллагаа:
  • Академик семинарууд, оюутны солилцооны хөтөлбөрүүд, орон нутгийн аялал, соёлын шууд туршлага.
  1. Хөтөлбөрийн хуваарь:
  • 2025 оны 5-р сарын 29 (Пүрэв гараг) – 5-р сарын 30 (Баасан гараг)

Жич: Энэхүү хөтөлбөрт хамрагдсанаар та мэдлэг, мэдээлэл олж авахаас гадна амжилттай оролцсон гэрчилгээ, бэлэг дурсгалын зүйлс авна.

Хүсэлтийг 2025 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр 12:00 цаг хүртэл МУИС-ийн Багш, оюутны хөгжлийн төвийн 306 тоотод хүлээн авна.

Дэлгэрэнгүй мэдээллийг 7730-7730 +1514, buyankhand@num.edu.mn, enkhtaivan_ts@num.edu.mn, dulmaa.b@num.edu.mn хаягаар бичиж авах боломжтой.

ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ГАЗАР

АЗИ СУДЛАЛЫН ТЭНХИМ

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар