МУИС, БНСУ-ын Нийгмийн бүтцийн төслийн баг (НUSS)-ийн хамтарсан сургалтын хөтөлбөр, семинарыг амжилттай зохион байгууллаа

Share Button

МУИС, БНСУ-ын Нийгмийн бүтцийн төслийн баг (НUSS)-ийн хамтран хэрэгжүүлж буй “2025 оны Нийгмийн бүтцийн төслийн баг (НUSS)-ийн MONGOLIA COMMUNITY IMMERSION PROGRAM” хөтөлбөрийг 5 дугаар сарын 29, 30-нд Улаанбаатар хотноо амжилттай зохион байгууллаа.

Уг хөтөлбөрт Монгол, Солонгосын нийт 60 оюутан залуус хамрагдсан бөгөөд

  • Хотжилт ба орон сууцны сорилтууд
  • Уламжлал, орчин үеийн харилцан зохицол
  • Цаг уурын өөрчлөлт, экосистемийн хамгаалал
  • Эдийн засгийн олон янзын байдал ба залуучуудын бизнес эрхлэлт
  • Боловсрол ба залуучуудын хөгжил зэрэг 5 сэдвийн хүрээнд бүлгийн хэлэлцүүлэг хийж, дүнг танилцууллаа.

Оролцогчид нь урьдчилан бүрдүүлсэн Монгол-Солонгос оюутны багт хуваарилагдан, олон үндэстэн, олон соёлын үүднээс сэдэв бүрээр асуудлыг тодорхойлж, шийдлийн санал танилцуулав.

* Эрдэм шинжилгээ, практик туршлага солилцооны хөтөлбөр

5 дугаар сарын 29-нд МУИС-ийн Сургалт, оюутны хөгжил эрхэлсэн проректор Д.Заяабаатарын мэндчилгээний илтгэлээр арга хэмжээг нээж, хоёр сургуулийн хоорондын эрдэм шинжилгээ, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан бөгөөд хоёр улсын оюутан залуус холимог баг бүрдүүлэн, сэдэв бүрийн хүрээнд судалгаа, хэлэлцүүлэг өрнүүлэв.

Багууд Улаанбаатар хотод эрчимтэй явагдаж буй хотжилтын байдал, боловсролын тэгш бус байдал, залуучуудын бизнес эрхлэлтийн асуудал, уламжлалт соёлыг хадгалах болон орчин үеийн хөгжилтэй зохицох тэнцвэрийн асуудал зэрэг Монголын нийгэмд тулгамдаж буй бодит асуудалд үндэслэн ярилцаж, илтгэл тавьсан бөгөөд илтгэлийн дараа мэргэжилтнүүдийн санал зөвлөмж, асуулт хариултын хэлэлцүүлэг өрнүүлжээ.

5 дугаар сарын 30-нд уг хөтөлбөрийн семинарын үр дүнд “Гэр хорооллыг дахин төлөвлөх зорилгоор нийгмийн аж ахуйн нэгжийн жишээ загвар бий болгох”, “Нүүдлийн соёлд суурилсан залуучуудын бизнес эрхлэлтэд тус дэм үзүүлэх арга”, “Уур амьсгалын өөрчлөлтөд нийцсэн боловсролын контент хөгжүүлэх”, “Онлайн ба офлайн орчныг холбосон орон нутгийн хамтын нийгэмлэгийн боловсролын платформ байгуулах”, “Уламжлалт хөгжим ба орчин үеийн урлагийг хослуулсан наадам баярын хөтөлбөрийг боловсруулах” зэрэг хэрэгжих боломжтой, соёлын мэдрэмж бүхий санаачилгыг танилцуулжээ.

* Олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх шинэ үндэс суурь болох нь

МУИС-ийн Олон улсын харилцааны албаны төлөөлөгч хэлэхдээ: “Энэ удаагийн арга хэмжээ нь нэг соёлтой танилцаад зогсохгүй, залуучууд багаар ажиллаж  асуудлыг олж харан олон улсын хамтын ажиллагаагаар шийдвэрлэх арга замыг эрэлхийлсэн жинхэнэ практик хөтөлбөр боллоо. Цаашид залуучуудын дунд тогтмол форум, эрдэм шинжилгээний солилцоо, хамтарсан төслийг өргөжүүлэн хөгжүүлнэ” хэмээн онцлов.

Нийгмийн бүтцийн Төслийн баг(НUSS)-ийн захирал Юү Хён Сил (Данкүүг их сургууль) нь “Энэ удаагийн солилцооны арга хэмжээ нь залуучууд өөрсдийн асуудлыг шийдвэрлэх чадвар, дэлхийн иргэний ухамсар, олон соёлыг ойлгох мэдлэгийг нэмэгдүүлэхэд маш чухал ач холбогдолтой арга хэмжээ болсон бөгөөд Монгол оюутнуудын идэвхтэй, найдвартай оролцоо, хандлага нь гүн сэтгэгдэл төрүүллээ” гэж хэлэв.

Монгол, Солонгос хоёр улсын оюутан залуучууд ч гэсэн хоёр орны соёлын ялгааг даван туулж, нийтлэг асуудлыг хамтдаа хэлэлцүүлж ярилцсан нь үр дүнтэй санаа, шийдэл гаргах үйл явц болсонд гүнээ талархаж байгаагаа илэрхийлээд цаашид  энэхүү хамтын ажиллагаа таслалтгүй үргэлжлээсэй гэж хүсэж байна” гэж хэлэв.

Оролцогчид хөтөлбөр дууссаны дараа сошиал сүлжээгээр баг тус бүрийн үр дүнг хуваалцаж, харилцан санал шүүмж солилцсоор байгаа бөгөөд зарим санаачилгыг хоёр сургуулийн багш нарын удирдлага дор үргэлжлүүлэн судалгаа эсвэл дадлагын төсөл болгон хөгжүүлэхээр төлөвлөж байна.

 

몽골국립대학교(National University of Mongolia)와 대한민국 HUSS 가 공동 주관한 ‘2025 휴스-몽골리아 COMMUNITY IMMERSION PROGRAM’이 5월 29일과 30일 양일간 울란바토르 현지에서 성공적으로 개최되었다.

이번 프로그램은 한국과 몽골의 청년 약 60여 명이 참가하여 ▲경제적 다각화와 청년창업 ▲전통과 현대의 조화 ▲기후변화 대응과 생태계 보전 ▲교육과 청년역량 강화 ▲도시화와 주거 문제  등 5개 주제를 중심으로 분임 토론과 결과 발표를 진행하였다.

참가자들은 사전에 구성된 한-몽 혼합팀에서 다국적·다문화적 관점을 바탕으로 각 주제에 대해 문제를 정의하고 해결방안을 제안하였다.

* 학문을 넘어선 실천적 교류

29일에는 몽골국립대학교 부총장이자 몽골학 권위자인 자야바타르 교수의 환영 강연을 시작으로, 양교 간 학술교류 확대를 위한 MOU 체결식이 진행되었으며, 이어 양국 청년들은 혼합팀을 구성해 주제별로 현장 기반의 조사와 토론을 전개하였다.

각 조는 도시화가 급격히 진행되고 있는 울란바토르 도심의 현황, 교육 격차 문제, 청년 창업 문제 , 몽골 전통문화 보존과 현대화의 균형 문제 등 몽골 사회가 직면한 실질적 과제를 바탕으로 깊이 있는 대화를 나눴으며, 발표 후 전문가의 피드백과 질의응답이 이어졌다.

30일 세미나 결과 발표에서는 ‘몽골의 게르촌 재정비를 위한 사회적 기업 모델’, ‘유목문화 기반 청년 창업 지원 제안’, ‘기후 대응형 교육 콘텐츠 개발’, ‘온라인과 오프라인을 연결하는 지역 커뮤니티 교육 플랫폼 구축’, ‘전통음악과 현대예술의 융합 축제 제안’ 등 실현 가능성과 문화 감수성을 갖춘 아이디어가 소개되었다.

* 국제 협력의 새로운 기반

몽골국립대학교 국제교류처 관계자는 “이번 세미나는 단순한 문화교류를 넘어, 청년들이 공동체 안에서 문제를 인식하고 국제협력을 통한 해결을 고민하는 진정한 실천형 프로그램이었다”고 평가하며, “향후 정기적인 청년포럼, 연구교류, 공동 프로젝트로 확대해 나가겠다”고 밝혔다.

유현실(단국대학교) 휴스 단장도 “이번 교류는 청년 스스로의 문제해결 역량과 글로벌 시민의식, 다문화 이해를 증진시키는 매우 의미 있는 자리였으며, 몽골 학생들의 적극성과 깊이에 감명을 받았다”고 말했다.

한국과 몽골 학생 모두 “문화적 차이를 넘어서 공동의 문제를 고민하고 실제 아이디어를 제안하는 과정에서 진정한 교류의 의미를 느꼈다”며 “향후 지속적인 연계 활동이 이어지길 바란다”고 밝혔다.

참가자들은 프로그램 종료 후에도 SNS를 통해 팀별 결과를 공유하며 상호 피드백을 주고받고 있으며, 일부 아이디어는 양교 교수진의 지도하에 후속 연구 또는 인턴십 프로젝트로 연결될 예정이다.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар