“Багш, оюутны стартап-2025” (NUM STARTUP 3.0) хөтөлбөрийн шалгаруулалтын үйл ажиллагаанд урьж байна

Share Button

МУИС-ийн оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах, инновацын судалгаа шинжилгээний ажил, төсөл хөтөлбөрүүдийг зах зээлийн эрэлт, хэрэгцээтэй уялдуулах, их сургууль-аж үйлдвэрийн хамтын ажиллагаанд багш оюутны хамтын оролцоог идэвхжүүлэх, гарааны компани байгуулахад дэмжлэг үзүүлэх зорилготой “Багш, оюутны стартап-2025” (NUM STARTUP 3.0) хөтөлбөрийг 2025 оны 3 дугаар сараас 11 дүгээр сар хүртэлх хугацаанд хэрэгжүүллээ.

Энэ жилийн “Багш, оюутны стартап-2025” хөтөлбөрт оролцсон төслүүдийн танилцуулга, шалгаруулалтын үйл ажиллагаанд эрдэмтэн судлаачид, багш, оюутнууд та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

Хэзээ: 2025.11.08-ны өдөр Бямба гараг, 09:00-14:00 цагт

Хаана: МУИС-ийн Багш, оюутны хөгжлийн төв, 502 тоот  хурлын өрөө

 

Зохион байгуулагч

МУИС-ийн Шинжлэх ухаан, технологийн Улаанбаатар Паркийн

Технологи дамжуулах төв

Холбоо барих: tto@num.edu.mn, 77307730 (5310)

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар