Оюутан солилцооны бүрэн тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдахыг урьж байна

Share Button

МУИС-ийн Мэдээлэл, Компьютерын ухааны тэнхимийн бакалаврын түвшний оюутнуудад зориулсан Солонгосын Чунгбукийн Үндэсний их сургууль (Chungbuk National University)-д нэг улирал суралцах оюутан солилцооны бүрэн тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа.

Хөтөлбөрийн хугацаа: 2026 оны 3 дугаар сарын 1-ээс эхэлж, нэг хичээлийн улирал үргэлжилнэ.
Суралцах сургууль: Chungbuk National University, South Korea
Бүртгэлийн холбоос: https://forms.gle/1LUhfjzF3cMXWV1cA

Ерөнхий шаардлага:

  • Оюутны голч дүн 3.0 ба түүнээс дээш байх
  • IQ болон математик сэтгэлгээ өндөртэй байх
  • Хэлний оноо шаардахгүй боловч
    • Англи хэл дээр хичээл судлах чадамжтай байх, эсвэл
    • Солонгос хэлний мэдлэгтэй байх
  • МКУТ-ийн бакалаврын түвшний идэвхтэй оюутан байх
  • Санхүүгийн чадамжтай байх (онгоцны зардал, визний зардлыг өөрөө хариуцах)
Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар