Сурах бичиг зохиох, орчуулах төсөл зарлагдлаа

Share Button

МУИС-ийн хичээлийн сурах бичгийн сан бүрдүүлэх зорилго бүхий МУИС-ийн санхүүжилтээр сурах бичиг зохиох/орчуулах сурах бичгийн сонгон шалгаруулалтад урьж байна.

Сонгон шалгаруулалтад ирүүлэх материал нь дараах шаардлагыг хангасан байна.  Үүнд:

  1. Сурах бичгийн агуулга нь МУИС-ийн нэг болон хэд хэдэн хичээлийн хөтөлбөрийн агуулгыг бүрэн хамарсан байх;
  2. Оюуны өмчийн зөрчилгүй байх;
  3. Зохиох сурах бичгийн бүтэц нь гарчиг, оршил хэсэг, хичээлийн сэдвүүдийн хамарсан бүлгүүд болон нэр томьёоны тайлбар, эшлэл зүүлт агуулсан байна. Бүлэг бүр нь удиртгал хэсэг, үндсэн агуулга болон хичээлийн сэдвүүдтэй холбогдох жишээ, асуулт/бодлого/тест, бие даах ажлын сэдэвтэй байх;
  4. Зохиох сурах бичиг нь 20-40 хэвлэлийн хуудастай байх;
  5. Орчуулгын сурах бичиг нь хичээлийн хөтөлбөрт тусгагдсан, дэлхийн тэргүүлэх 100 их сургуульд ашигладаг, 3-аас доошгүй удаа дахин хэвлэгдсэн байх;
  6. Сурах бичгийг харгалзах хичээлийн үндсэн сурах бичгээр ашиглах тухай тэнхимийн хурал болон бүрэлдэхүүн сургуулийн Эрдмийн зөвлөлийн хурлаар хэлэлцэж дэмжсэн байх. Бакалаврын ерөнхий суурийн хичээлийн сурах бичиг бол Ерөнхий суурийн хөтөлбөрийн хорооны хурлаар нэмж хэлэлцүүлэн дэмжигдсэн байна.

Бүрдүүлэх материалын жагсаалт (журмын хавсралт, Загвар 1-ийн А, Б, В дагуу):

  1. Төслийн ерөнхий агуулга (журмын хавсралт, Загвар 1-ийн А дагуу)
  2. Тэнхимийн хурал, бүрэлдэхүүн сургуулийн эрдмийн зөвлөлийн хурал, ерөнхий суурийн хөтөлбөрийн хорооны хурлын шийдвэр (журмын хавсралт, Загвар 1-ийн Б дагуу)
  3. Төслийн санхүүжилтийн тооцоо (журмын хавсралт, Загвар 1-ийн В дагуу)

Материал хүлээн авах хугацаа:

2025 оны 11 дүгээр сарын 20-ны Пүрэв гарагийн 17:00 цаг хүртэл Сургалт, хөтөлбөр чанарын баталгаажуулалтын газарт (Багш оюутны хөгжлийн төвийн 402 тоот) хүлээн авна.

Тодруулга авах хаяг: Enkhjargal@num.edu.mn;  77307730-1317

МУИС-ийн санхүүжилтээр сурах бичиг зохиох, орчуулах үйл ажиллагаанд баримтлах журмыг Захирлын 2021 оны 10 сарын 28-ны өдрийн А/299 тоот тушаалаар баталсан бөгөөд холбогдох мэдээллийг ЭНД ДАРЖ дэлгэрүүлэн үзнэ үү.

2018-2025 онд хэрэгжсэн болон хэрэгжиж буй сурах бичгийн төслийн мэдээлэл

МУИС-ийн Стратеги төлөвлөгөөний “Сурах ба багшлах үйл явцыг дэлхийн тэргүүлэх түвшинд хүргэх” тэргүүлэх чиглэлийн хүрээнд 2018 оноос эхлэн МУИС-ийн дотоод санхүүжилтээр сурах бичиг зохиох/орчуулах дотоод төсөл хэрэгжүүлж ирсэн бөгөөд 2025 оны 10 сарын байдлаар нийт  сурах бичиг зохиох/орчуулах 43 төслийн багт 524 сая төгрөгийн санхүүжилтийг төвлөрүүлэн зарцуулж байна. Өнөөдрийн байдлаар хугацаандаа дуусаагүй 11 төсөл, хугацаандаа хэрэгжиж буй 2 төсөл байна.

 

СУРГАЛТ, ХӨТӨЛБӨР ЧАНАРЫН БАТАЛГААЖУУЛАЛТЫН ГАЗАР

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар