МУИС-ийн Оюутны Холбоо, Оюутан Конгрессоос санаачлан зохион байгуулсан “NUM Mindshare” арга хэмжээ 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдөр БОХТ-ийн 502 тоот танхимд амжилттай зохион байгуулагдаж, өндөрлөлөө. Энэхүү арга хэмжээ нь МУИС-ийн багш, оюутнуудын дунд мэдлэг, туршлага солилцох, урам зориг өгөх, соён гэгээрүүлэх зорилготой байсан бөгөөд МУИС-ийн дөрвөн салбар сургуулийн төлөөлөл болсон шилдэг эрдэмтэн, судлаач багш нар илтгэгчээр оролцсон юм.

Илтгэгч багш нар өөрсдийн судалгааны үр дүн, ажил амьдралын туршлага, алдаа оноо, амжилтын нууцаа оюутнуудад хуваалцаж, тэднийг шинэ мэдлэг, эерэг сэтгэлгээгээр урамшуулсан нь арга хэмжээний онцлох хэсэг байв.
Зочин илтгэгчид:
- Бизнесийн сургуулийн менежментийн тэнхимийн багш, дэд профессор Ш.Энхтуул
- Байгалийн ухааны салбарын физикийн тэнхимийн багш, дэд профессор Т.Бэгзсүрэн
- УТСОУХНУС-ийн олон улсын харилцааны тэнхимийн ахлах багш Г.Баасанхүү
- Нийгмийн ухааны салбарын археологи, антропологи, хүн ам зүйн тэнхимийн багш, дэд профессор Б. Жаргалан

Түүнчлэн оюутнууд багш нарын илтгэлийг сонсохын зэрэгцээ харилцан ярилцаж, санал бодлоо солилцох боломжтой байсан нь арга хэмжээний ач холбогдлыг улам нэмэгдүүллээ. Арга хэмжээнд нийт 186 оюутан оролцож, бүртгэлтэй оролцогч бүрд гарын бэлэг гардуулсан бөгөөд оюутнуудын идэвх, оролцоо өндөр байв. “NUM Mindshare” арга хэмжээ нь оюутнуудын мэдлэг, сэтгэлгээний хүрээг тэлж, багш–оюутны хамтын ажиллагаа, харилцааг бэхжүүлсэн амжилттай үйл ажиллагаа боллоо.

