“SPSS + SMART PLS + FORMATTING + Судалгааны арга зүй + Өгөгдлийн шинжилгээ” сургалтын бүртгэл явагдаж байна

Share Button

МУИС-ийн Бодлогын Судалгааны Лабораториос профессор багш нартай хамтран зохион байгуулж буй “SPSS + SMART PLS + FORMATTING + Судалгааны арга зүй + Өгөгдлийн шинжилгээ” сургалтын бүртгэл явагдаж байна.

  • Дипломын ажлаа амжилттай гүйцэтгэж дараагийн шатны боловсролоо гадаадын их дээд сургуульд элсэн орж эзэмшихийг хүсэж байвал…
  • Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн арга зүйгээр SPSS + SMART PLS программ ашиглан судалгаа хийж шийдвэр гаргалтаа илүү оновчтой болгохыг хүсэж байвал … манай сургалтад хамрагдаарай.

ОЮУТАН ЗАЛУУСЫН ХУВЬД: Та судалгааны ажлаа олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн шинжлэх ухааны арга аргачлалаар хийхийн тулд судалгааны арга зүйн мэдлэг болон SPSS + SMART PLS (SEM) программ дээр амжилттай ажиллах ур чадварыг эзэмшихийг хүсэж байвал …

  • Өгөгдлийг хэрхэн цуглуулах, кодлох
  • Өгөгдлийг хэрхэн боловсруулах, шинжлэх
  • Гарсан үр дүнг хэрхэн тайлбарлаж, үнэлэлт дүгнэлт өгөх
  • Судалгааны тайланг хэрхэн бичих …

БИЗНЕС ЭРХЛЭГЧ, АЖИЛЛАЖ БУЙ ХҮМҮҮСИЙН ХУВЬД: Өөрийн ажил хэрэгт тулгарч буй асуудлыг дата өгөгдөл, мэдээлэл, судалгаан дээр үндэслэн ойлгож өөрт хэрэгтэй шийдвэр гаргалтыг илүү оновчтой, үр дүнтэй аргаар хийхийг хүсэж байвал …

  • Таамгаар бус баримт нотолгоонд тулгуурлан бизнесийн үйл ажиллагааны шийдвэр гаргах
  • Стратеги төлөвлөлтөө сайжруулах
  • Бизнес маркетингийн шийдлээ оновчтой болгох
  • Хүний нөөц, борлуулалт, байгууллагын соёл, байгууллагын зан төлөв, хэрэглэгчийн талаар мэдэх зэрэг тулгамдаж буй асуудлаа судлан шинжлэх
  • Бусад нийгмийн шинжлэх ухааны салбарын судалгаа шинжилгээнд SPSS программ ашиглаж сурах… Хэрэгцээ шаардлага байгаа бол энэхүү сургалтад суугаарай.

Энэхүү сургалтаар

  • Хүн бүрт 99$ – үнэ бүхий IBM SPSS Statistics 25.0 программыг хувийн laptop дээр нь үнэгүй суулгаж өгнө. Дүн шинжилгээ хийхэд шаардлагатай жишээ материал, өгөгдлийн багцаар хангана.
  • Судалгааны болон статистикийн онолын мэдлэггүй хүнд ч энгийн ойлгомжтой хэлбэрээр сургалтыг явуулна.
  • Богино хугацаанд хамгийн үр дүнтэй суралцах идэвхтэй сургалтын “Heutagogy” арга зүйг ашиглана
  • SPSS + SMART PLS программ дээр дүн шинжилгээ хийж, үр дүнг шийдвэр гаргалтад ашиглахад сургана.

Та зөвхөн компьютероо аваад, суралцъя гэсэн чин сэтгэлээ бэлдээд ирэхэд л болно бусдыг нь бидэнд даатга.

ФОРМАТЛАХ БОЛОН МЭДЭЭЛЛИЙН САН ДЭЭР АЖИЛЛАХ НУУЦУУД! – /THE MYSTERIES OF FORMATTING AND DATABASE QUERIES HAVE BEEN REVEALED/

Бичиг хэргийн ажил эрхэлдэг хүн бүхэнд зориулж байна. Та дараах ур чадваруудыг эзэмшсэнээр, бичиг хэргийн ажлыг эмх цэгцтэй, хурдтай, оновчтой хийж гүйцэтгэх боломжтой болно.

  • Судалгаа шинжилгээ, бие даалт, дипломын ажил, тайлан, төсөл зэргийг хэрхэн форматын дагуу бичих вэ?
  • Бичиг хэргийн ажлыг word file дээр хэрхэн эмх цэгцтэй хийж гүйцэтгэх вэ?
  • Судалгааны ажлын бүтэц стандарт ямар байдаг вэ?
  • Судалгааны ажлын бүлэг хоорондын уялдаа холбоог хэрхэн зөв зохистой болгох вэ?
  • Эх сурвалж, ишлэл зүүлтийг мэргэжлийн программ ашиглан хэрхэн оруулах вэ?
  • Мэдээллийн сан дээр мэдээлэл хайх, ангилах, цэгцлэх гэх мэт ажилбарыг хэрхэн оновчтой хийх вэ?
  • Цуглуулсан мэдээллээ хэрхэн эмх цэгцтэй, үр дүнтэй ашиглаж сурах вэ?

Сургалт хамруулах хүний тоо хязгаартай.

Хичээлийг гадаадад сургууль төгссөн доктор зэрэгтэй туршлагатай мэргэжлийн багш заана.

Бүртгэлийг дараах холбоосоор орж хийнэ үү. https://forms.gle/Yy7wJNGVQQ44E5Ey9

Сургалтын ХУГАЦАА: 11-р сарын 15-ны Бямба гаригт.

ХОЛБОО БАРИХ:

🏢 МУИС, Номын сан, 406 тоот

📧oyundelger@num.edu.mn

📲 77307730 (Дотуур утас 4188)

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар