ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ШИЛДЭГ ӨГҮҮЛЛИЙН УРАЛДААН ЗАРЛАЖ БАЙНА

Share Button

“НИЙЛҮҮЛЭЛТИЙН ХЭЛХЭЭН ДЭХ ЛОГИСТИКИЙН АСУУДАЛ” СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРЛЫН УДИРДАМЖ

 “Монголын Логистикийн Холбоо”, ШУТИС, КТМС, “Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим”-аас хамтран 2014 оны 04 сарын 09 өдөр “Нийлүүлэлтийн хэлхээн дэх логистикийн асуудал” чиглэлээр эрдэм шинжилгээний бага хурлыг эрдэм судлалын ажил хийдэг судлаачид, сургалт явуулдаг, их, дээд сургуулиудын багш, оюутнууд, төрийн болон төрийн бус байгууллага, бизнес эрхлэгчдийн дунд 2 дахь жилдээ нээлттэй зохион байгуулах гэж байна.

Хурлын зорилго:

Онол практикийн ач холбогдол бүхий судалгааны шинэ бүтээл, үзэл санааг хөгжүүлэх, олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, харилцан санаа бодлоо чөлөөтэй солилцох, судлаач, багш, оюутны эрдэм шинжилгээ, судалгаа, бизнес эрхлэгчдийн төслийг дэмжихэд чиглэгдэнэ.

Эрдэм шинжилгээний өгүүлэг хүлээн авах:

Эрдэм шинжилгээний өгүүллийг 2014 оны 04 дугаар сарын 1-ны өдрийг дуустал хугацаанд ШУТИС, КТМС-ийн Маркетинг, үйлдвэрлэлийн профессорын багийн 402 тоот өрөөнд хэвлэмэл 2 хувь, jamsran_ganaa @yahoo.com электрон хэлбэрээр  хаягаар хүлээн авна.

Эрдэм шинжилгээний өгүүллийн сэдэв:

НИЙЛҮҮЛЭЛТИЙН ХЭЛХЭЭН ДЭХ ЛОГИСТИКИЙН АСУУДАЛ

 Зохион байгуулалт:

  • шат. Бичгээр ирүүлсэн эрдэм шинжилгээний өгүүллийг комисс урьдчилан шүүж 7 судлаач, багшийн, 7 оюутны эрдэм шинжилгээний өгүүллийг онол, практикийн эрдэм шинжилгээний бага хуралд оруулна.
  • II шат. Шилдэг өгүүлэл шалгаруулах уралдааныг  2014 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 09.00 цагт ШУТИС-ийн төв номын сангийн хурлын зааланд зохион байгуулна.

 Шалгаруулах журам, шагнал:

Судлаач, багш          

  • I байр: Өргөмжлөл, 900 000 төгрөгийн мөнгөн шагнал
  • II байр: Өргөмжлөл, 700 000 төгрөгийн мөнгөн шагнал
  • III байр: Өргөмжлөл, 400 000 төгрөгийн мөнгөн шагнал
  • Тусгай байр: Өргөмжлөл, тусгай байрын шагнал

 Оюутан

  • I байр: Өргөмжлөл, 500 000 төгрөгийн мөнгөн шагнал
  • II байр: Өргөмжлөл, 300 000 төгрөгийн мөнгөн шагнал
  • III байр: Өргөмжлөл, 200 000 төгрөгийн мөнгөн шагнал
  • Тусгай байр: Өргөмжлөл, тусгай байрын шагнал

 Эрдэм шинжилгээний өгүүлэлд тавигдах ерөнхий шаардлага:

  • Шинжлэх ухааны үндэслэлтэй байх
  • Шинэлэг санааг дэвшүүлсэн, эрэл хайгуул хийсэн байх
  • Практик ач холбогдолтой байх
  • Асуудал дэвшүүлж, тодорхой шийдэл, үр дүнд хүрсэн байх

Эрдэм шинжилгээний өгүүлэл бичихэд тавигдах шаардлага:

  1. Эрдэм шинжилгээний өгүүлэл нь дараах хэсгүүдтэй байна.
  • Өгүүллийн нэр
  • Зохиогчийн овог нэр, хаяг, электрон шуудангийн хаяг
  • Хураангуй
  • Түлхүүр үг
  • Оршил
  • Өгүүллийн үндсэн хэсэг
  • Дүгнэлт
  • Ишлэл татсан ном, зохиолын нэрс
  • Зохиогчийн тухай.
  1. Эрдэм шинжилгээний өгүүлэл нь хураангуй, түлхүүр үг, оршил, текст, зураг /график болон фото зураг/, хүснэгт, дүгнэлт, ишлэл татсан ном, зохиолын нэрс, зохиогчийн товч намтрыг оролцуулан 297×210мм (A4) хэмжээтэй 8 хуудсанд багтсан байна.
  2. Өгүүллийг зөвхөн Windows /2000/ХР/VISTA-ийн Microsoft Office Word 2003программыг ашиглан Times New Roman /Mon/Suna centurion фонт, 10 ptүсгийн өндрийг сонгон бичнэ.
  3. Өгүүллийг А4 хэмжээний цаасан дээр хуудасны дээд, доод талаас 3 см; баруун, зүүн талаас 2,5 см зайг үлдээж бичнэ. Өгүүллийг бичихдээ header, fooder, foot note командыг ашиглахгүй. Мөн хуудасны дугаарыг тавихгүй.
  4. Зүйл нь шинэ мөрнөөс, мөрний эхнээс эхлэх ба мөрүүд хоорондоо 1sp зайтай байна. Мөрүүд нь баруун, зүүн талдаа зэрэгцэн бичигдэнэ.
  5. Эрдэм шинжилгээний өгүүлэлийн хураангуйг 15 мөр, 200 үгэнд багтааж бичнэ.
  6. Өгүүлэлд 4-5 түлхүүр үг хэрэглэнэ. Өгүүллийн нэрэнд орсон үг түлхүүр үгэнд орохгүй. Түлхүүр үг нь нэр үг, нэрлэхийн тийн ялгал, ганц тоон дээр байна.
  7. Бүх  математик бичлэгүүд Equition программаар бичигдэх бөгөөд ердийн математик бичиглэл 10 pt өндөртэй байна. Томъёо нь дээд, доод талаасаа 10 рt зайтай байх ба мөр голлон бичигдэнэ. Томъёоны дугаарыг тухайн мөрний төгсгөлд бага хаалтанд бичнэ.
  8. Фото зураг, зураг, хүснэгт нь зөвхөн хар, цагаан өнгөтэй байна. Scanner ашиглаж оруулсан бүдүүвч зураг болон фото зураг нь 300 dpi-аас багагүй нягтралшилтайгаар зургийн *.TIF, *.JPEG, *.BMP, *.GIF өргөтгөлтэйгээр буулгагдаж текстэн дотор мөр голлон байрласан байна. Зураг дээрх үсэг, тооны өндөр нь ерөнхий текстийн үсэгний өндөртэй тэнцүү байна.
  9. Өгүүллийн төгсгөлд ишлэл татсан ном, зохиолын нэрсийг тавих ба өгүүлэлд иш татсан дарааллаар нь дугаарлана. Өгүүлэлд ишлэл авсан номын дугаар, хуудсыг бичихдээ дунд хаалтанд бичнэ.
  10. Нийтээр хэрэглэж заншаагүй товчилсон үгийг өгүүлэлд хэрэглэхгүй байвал зохино.
  11. Өгүүллийн эцэст тухайн өгүүллийг бичсэн хүний товч намтрыг 8 мөр, 80 үгэнд багтааж бичнэ. Энд зохиогчийн овог нэр, төгссөн сургууль, удирдагч, судалгааны ажлын чиглэл, судалгааны лаборатори зэргийг бичнэ.
  12. Эрдэм шинжилгээний өгүүлэл нь 297×210мм (A4) хэмжээний цагаан цаасны зөвхөн нэг тал дээр үг үсгийн болон бичгийн дүрмийн алдаагүйгээр хэвлэгдсэн байна.
  13. Хэвлэгдсэн эх материал болон файлыг зөвхөн flash-аар /USB Sticker/ ШУТИС-ийн Эрдэм шинжилгээ, технологийн газарт өгнө. Файлыг электрон шуудангаар дамжуулж болно.
  14. Сэтгүүлийн зөвлөл нь шаардлага хангаагүй өгүүллийг буцаах, зохих хэмжээнд хүртэл товчлох эрхийг эдлэнэ. ЭШӨ-д дээрх бүх шаардлагыг хангаж ЭШТГ-т өгсөн хугацааг ирүүлсэн хугацаа гэж тооцно.

 

Эрдэм шинжилгээний өгүүлэлийг шалгаруулах шалгуур үзүүлэлтүүд:

  • Шинжлэх ухааны үндэслэл
  • Шинэлэг санаа дэвшүүлсэн байдал
  • Практик ач холбогдол
  • Асуудал дэвшүүлж, зорилгодоо хүрсэн байдал
  • Судалгааны арга аргачлал
  • Илтгэх болон хэлэлцэх ур чадвар

Хавсралт

Зааварт хэрэглэгдсэн зарим үг, хэллэг,ухагдахууны талаарх тайлбар

  • Өгүүллийн хураангуй – Энд тухайн өгүүллийн агуулгыг товчлон 15 мөр, 200 үгэнд багтаан бичнэ.
  • Өгүүллийн оршил – Өгүүлэлд авч үзэж байгаа асуудлын мөн чанар, урьд өмнөх судалгааны түвшин, гол онцлогуудыг бичнэ.
  • Түлхүүр үг– тухайн өгүүллийн утга санаа илэрхийлэх боломжтой үг
  • зүйл– нэгэн утга санааг илэрхийлж байгаа нэг буюу хэд хэдэн өгүүлбэрийн цогц эсвэл нэг еnter командаас нөгөө enter команд хүртэлх хэсэг (Paragraph)
  • зэрэгцүүлэх-баримт бичгийг мөрүүдэд байрлуулах горим
  • баруун талд зэрэгцүүлэх (align right)
  • зүүн талд зэрэгцүүлэх (align left)
  • баруун болон зүүн талд зэрэгцүүлэх (justify)
  • мөр голлох-тухайн мөрөнд голлуулан бичих горим (center)
  • suna centurion-өгүүллийг бичих үсгийн фондын нэр
  • pt– үсгийн өндрийг илэрхийлэх нэгж
  • header-дээд хэсгийн мэдээлэл
  • fooder – доод хэсгийн мэдээлэл
  • footnote-баримт бичгийн хуудасны доод хэсэгт хийгдэх зүүлт, тайлбар
  • sp-мөр хоорондын зайг илэрхийлэх нэгж (1sp, 1.5 line, double, at least, exactly)
  • dpi-зургийн чанарыг илэрхийлэх нэгж (нэг инч зайд агуулагдах цэгийн тоо)
  • *.tif, *.jpeg, *.bmp, *.gif  зургийн файлын өргөтгөл

(12 pt өндөртэй 2 хоосон мөр)

ӨГҮҮЛЛИЙН НЭР (Times New Roman, 12 pt, Bold, ТОМ ҮСГЭЭР, мөр голлон)

(12 pt өндөртэй хоосон мөр)

Зохиогчдын нэрс (Times New Roman, 12 pt, мөр голлон)

(12 pt өндөртэй хоосон мөр)

Улсын нэр, Байгууллагын нэр (Times New Roman, 12 pt, Italic, мөр голлон )

(12 pt өндөртэй хоосон мөр)

Зохиогчтой харьцах e-mail хаяг (Times New Roman, 12 pt, Italic, мөр голлон)

(12 pt өндөртэй хоосон мөр)

Хураангуй (Times New Roman, 10 pt, Bold, Зүүн талд зэрэгцэх)

(10 pt өндөртэй хоосон мөр)

 Өгүүлэл бүрийн өмнө хураангуй бичигдэнэ. ХураангуйгTimes New Roman дээр 10 pt үсгийн өндөртэйгээр Italic хэлбэрээр бичнэ. Хураангуй нь 15 мөр, 200 үгэнд багтсан байх ёстой.

 Зүйл нь шинэ мөрнөөс, мөрний эхнээс эхлэх ба мөрүүд хоорондоо 1sp зайтай байна. Мөрүүд нь баруун, зүүн талдаа зэрэгцэн бичигдэнэ.

(10 pt өндөртэй 1 хоосон мөр)

 Түлхүүр үг: (Times New Roman, 10 pt, Bold, Зүүн талд зэрэгцэх): Өгүүлэлд 4-5 түлхүүр үг хэрэглэнэ. Түлхүүр үг нь нэр үг, ганц тоон дээр бичигдэнэ. Өгүүллийн нэрэнд орсон үг түлхүүр үгэнд орохгүй.

(10 pt өндөртэй  хоосон мөр)

Оршил (Times New Roman, 10 pt, Bold, зүүн талдаа зэрэгцэх)

(10 pt өндөртэй хоосон мөр)

Өгүүллийн оршил хэсэгт авч үзэж байгаа асуудлын мөн чанар, урьд өмнөх судалгааны түвшин, гол онцлогуудыг бичнэ.

(10 pt өндөртэй  хоосон мөр)

1. Бүлгийн гарчиг (Times New Roman, 10 pt, Эхний үсэг томоор, Bold, зүүн талдаа зэрэгцэх)

(10 pt өндөртэй хоосон мөр)

Өгүүллийг зөвхөн Windows XP/VISTA-ийн Microsoft Word2003 программ дээр *.doc буюу *.rtf өргөтгөлтэй форматыг ашиглан Times New Roman фонд дээр 10 pt үсгийн өндрийг сонгон бичнэ.

(10 pt өндөртэй хоосон мөр)

1.1 Дэд бүлгийн гарчиг (Times New Roman, 10 pt, Эхний үсэг томоор, Bold, зүүн талдаа зэрэгцэх)

(10 pt өндөртэй хоосон мөр)

Өгүүллийг бичихдээ header, fooder, footnote командыг ашиглахгүй. Мөн хуудасны дугаарыг тавихгүй.

(10 pt өндөртэй хоосон мөр)

1.2 Дэд бүлгийн гарчиг (Times New Roman, 10 pt, Эхний үсэг томоор, Bold, зүүн талдаа зэрэгцэх)

(10 pt өндөртэй хоосон мөр)

Зүйл нь шинэ мөрнөөс, мөрний эхнээс эхлэх ба мөрүүд хоорондоо 1sp зайтай байна. Мөрүүд нь баруун, зүүн талдаа зэрэгцэн бичигдэнэ.

(10 pt өндөртэй  хоосон мөр)

2. Бүлгийн гарчиг (Times New Roman, 10 pt, Эхний үсэг томоор, Bold, зүүн талдаа зэрэгцэх)

(10 pt өндөртэй хоосон мөр)

Хүснэгт нь өгүүлэлд орсон дарааллаараа дугаарлагдана. Хүснэгтийн гарчиг нь Times New Roman фонд дээр Italic хэлбэрээр 10 pt үсгийн өндөртэйгээр мөр голлон бичигдэнэ.

(10 pt өндөртэй хоосон мөр)

 Хүснэгт 1.1

(10 pt өндөртэй хоосон мөр)

Хүснэгтийн гарчиг (Times New Roman, 10 pt, Italic, мөр голлох)

Хүснэгт
1
2

(10 pt өндөртэй хоосон мөр)

 Хүрээ шугам нь 0,5 pt өргөнтэй дан шулуунаар байна.

(10 pt өндөртэй хоосон мөр)

 2.1 Дэд бүлгийн гарчиг (Times New Roman, 10 pt, Эхний үсэг томоор, Bold, зүүн талдаа зэрэгцэх)

(10 pt өндөртэй хоосон мөр)

 Бүх математик бичлэгүүд Equition программаар бичигдэх бөгөөд ердийн математик бичиглэл 10 pt өндөртэй байна. Томъёо нь дээд, доод талаасаа 10 pt зайтай байх ба мөр голлон бичигдэнэ.

(10pt өндөртэй хоосон мөр)

 Томъёоны дугаарыг тухайн мөрний төгсгөлд бага хаалтанд бичнэ.

(10 pt өндөртэй хоосон мөр)

 2.1.1 Дэд бүлгийн гарчиг (Times New Roman, 10 pt, Эхний үсэг томоор, Bold, зүүн талдаа зэрэгцэх)

(10 pt өндөртэй хоосон мөр)

 Фото зураг, зураг, хүснэгт нь зөвхөн хар, цагаан өнгөтэй байна. Scanner ашиглаж оруулсан бүдүүвч зураг болон фото зураг нь 300 dpi нягтралшилтайгаар зургийн *.TIF, *.JPEG, *.BMP, *.GIF өргөтгөлтэйгээр буулгагдаж текстэн дотор мөр голлон байрласан байна.

(10 pt өндөртэй хоосон мөр)

 1 дүгээр зураг. Гангийн сунгалтын диаграмм (Times New Roman, 10 pt, Italic, мөр голлох)

(10 pt өндөртэй хоосон мөр)

 Зураг дээрх үсэг, тооны өндөр нь ерөнхий текстийн үсэгний өндөртэй тэнцүү байх буюу 85%-иас бага байж болохгүй.

(10 pt өндөртэй  хоосон мөр)

 Дүгнэлт (Times New Roman, 10 pt, Bold, зүүн талдаа зэрэгцэх)

(10 pt өндөртэй хоосон мөр)

 Тухайн өгүүллийг дүгнэж Times New Roman фонд дээр 10 pt үсгийн өндөртэйгээр Regular горимд бичнэ.

(10 pt өндөртэй хоосон мөр)

 Ашигласан ном, хэвлэл (Times New Roman, 9 pt, Bold, зүүн талдаа зэрэгцэх)

(10 pt өндөртэй хоосон мөр)

 Өгүүллийн төгсгөлд ишлэл татсан ном, зохиолын нэрсийг тавих ба өгүүлэлд иш татсан дарааллаар нь дугаарлана. Нэрсийг Times New Roman фонд дээр 9 pt үсгийн өндөртэйгээр дараах хэлбэрээр бичнэ. Хэрэв 3-аас дээш хүний хамтын бүтээлээс ишлэл татсан бол эхний гурван хүний нэрсийг бичнэ.

(10 pt өндөртэй хоосон мөр)

Жишээ: [1] Төмөрбаатар Н., Балжинням Ш., Гөлгөө А. Материалын эсэргүүцэл.Улсын хэвлэл. УБ.: 1996. с.295х

[2] Алтанцэцэг Ч., Буяндэлгэр Д. Монголчуудын өвлийн улиралд голлон өмсдөг хувцасны нэр төрлийн судалгаа.//ТИС-ийн эрдэм шинжилгээний бичигУБ.: 1997. N3(29)41Ц43x.

[3] Сопротивление материалов /Под ред. акад. АН УССР. Писаренко Г.С. с 5-е изд., перераб. и доп. с К.: Вища шк. Головное изд-во, 1986. с 775с.

(10 pt өндөртэй хоосон мөр)

Зохиогчийн тухай: Өгүүллийн эцэст тухайн өгүүллийг бичсэн хүн бүрийн товч намтрыг 8 мөр, 80 үгэнд багтааж Times New Roman фонд дээр 9 pt үсгийн өндөртэйгээр бичнэ. Энд зохиогчийн овог нэр, төгссөн болон эрдмийн зэрэг, цол хамгаалсан сургууль, удирдагч, судалгааны ажлын чиглэл, судалгааны лабораторийн тухай бичнэ.

 

Дэлгэрэнгүй мэдээллийг доорхи хаягаар авна уу.

Цахим хаяг:www.monlogistics.mn,www.mongolchamber.mn

Харилцах утас: 99000424, 99091025, 99019141, 91913731, 313411

Цахим хаяг:jamsran_ganaa @yahoo.comonlynasaa@gmail.comtsevelsaikhan@mongolchamber.mn

 

ОЮУТАНД ҮЙЛЧЛЭХ ТӨВ

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар