Докторын дараах судалгааны төслийн сонгон шалгаруулалтад урьж байна

Share Button

Азийн судалгааны төвөөс (ARC) 2026 онд Chey Institute for Advanced Studies хүрээлэнгийн International Scholars Exchange Fellowship Program (ISEFP) хөтөлбөрийн хүрээнд докторын дараах судалгааны төслийн сонгон шалгаруулалт зарлаж байна.

МУИС-д мэргэжлээрээ ажиллаж байгаа, 50 хүртэлх насны эрдэмтэн, судлаачдыг БНСУ-ын их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагад Chey Institute for Advanced Studies хүрээлэнгийн International Scholars Exchange Fellowship Program (ISEFP) тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд докторын дараах судалгааны төслийн сонгон шалгаруулалтад урьж байна.

Сонгон шалгаруулах судалгааны чиглэлүүд:

  • Нийгэм, хүмүүнлэгийн ухаан: эдийн засаг, бизнесийн удирдлага, улс төр судлал, нийтийн удирдлага, хууль, социологи, боловсрол судлал, сэтгэл судлал, антропологи, сэтгүүл зүй, газар зүй, философи, түүх, утга зохиол;
  • Эрчим хүч: эрчим хүчтэй холбоотой чиглэлүүд, нефтийн химийн инженерчлэл;
  • Холбоо, мэдээллийн технологи, Компьютерын ухаан, электроникийн инженерчлэл: цахилгаан ба электроникийн инженерчлэл, харилцаа холбоо, компьютерын ухаан болон холбогдох чиглэлүүд;
  • Биологи ба Биотехнологи: биохими, биотехнологи, экологи, дархлаа судлал, генийн инженерчлэл;

Судлаачид сар бүр 2,450 ам.доллар (3.5 сая вон)-ын тэтгэлэг, 1 сая воны нэг удаагийн дэмжлэг, эрүүл мэндийн болон гэнэтийн ослын даатгал, хоёр талын аяллын зардал олгоно. Судалгааны хугацаа дууссаны дараа жилийн эцсийн тайлангаа тус санд хүлээлгэн өгснөөр 1 сая воны урамшуулал олгогдоно. Судалгааны ажлын үр дүнгээр SCI, SSCI, AHCI индекс бүхий олон улсын эрдэм шинжилгээний сэтгүүлд өгүүлэл хэвлүүлсэн тохиолдолд 2,000–5,000 ам.долларын, БНСУ-ын National Research Foundation-д бүртгэлтэй сэтгүүлд өгүүлэл хэвлүүлбэл 1,000 ам.долларын нэмэлт урамшуулал олгогдоно.

Нийтэлсэн өгүүллийн урамшууллын эрх нь судлаач эх орондоо буцаж ирснээс хойш хоёр жилийн хугацаанд хүчинтэй байна. Өгүүлэлд “Энэхүү судалгаа нь Chey Institute for Advanced Studies хүрээлэнгийн ISEFP хөтөлбөрийн санхүүжилтээр хийгдсэн” гэж талархлын хэсэгт заавал дурдана. Урамшууллын хэмжээ нь нийтлэгдсэн сэтгүүлийн Impact Factor болон судлаачийн хувь оролцооны түвшнөөс хамаарна.

Судалгааны хугацаа: Докторын дараах судалгааны үргэлжлэх хугацаа хагас жилээс нэг жил хүртэл байна (2026 оны 9 дүгээр сарын 1-нээс 2026 оны 3 дугаар сарын 1 / 2026 оны 9 дүгээр сарын 1 хүртэл).

Төслийн санал хүлээн авах эцсийн хугацаа: 2025 оны 12 дугаар  сарын 15-ны өдөр, 18:00 цаг.

Хаяг: МУИС-ийн 1-р байр, Судалгаа хөгжүүлэлтийн газар № 208 тоот өрөө,  Төслийн саналын цахим хувилбарыг research@num.edu.mn мэйл хаягаар давхар ирүүлнэ.

Төслийн гол шалгуур үзүүлэлт:

  • Шинжлэх ухааны ахисан түвшний судалгаа боловсруулалт байх,
  • Салбар дамнасан, цогц, ахисан түвшний судалгаа байх,
  • Төслийн үр дүнг Web of Science JCR индекстэй  олон улсын мэргэжлийн сэтгүүл, хурлын эмхэтгэлд нийтлүүлэх боломжтой байх,
  • Хамтарсан төсөл дэх магистрант, докторантын оролцоо, төслийг олон улсын болон гаднын байгууллагатай хамтран гүйцэтгэж байгаа байдал

Төслийн бусад шалгуур үзүүлэлтүүд:

  • Төсөл Chey Institute for Advanced Studies хүрээлэнгийн ISEF хөтөлбөр, АRC-ийн тэргүүлэх чиглэлд нийцэж байх,
  • Төслийн шинжлэх ухааны суурь судалгаа, нийгэм эдийн засаг, инновацын ач холбогдол,
  • Төслийг урьд өмнө хэрэгжүүлж байсан, одоо хэрэгжүүлж байгаа, бусад байгууллагаас санхүүжиж байгаа эсэх,
  • Төслийн удирдагч нь МУИС-ийн үндсэн орон тооны профессор, дэд профессор байх,
  • Төслийн төсөв судалгааны ажлын хүлээгдэж байгаа үр дүнтэй нийцэж байгаа эсэх,
  • Төслийг хэрэгжүүлэх хугацааг төлөвлөсөн байдал,
  • Төслийн үр дүнг Web of Science JCR бүртгэлтэй олон улсын мэргэжлийн сэтгүүл, хурлын эмхэтгэлд хэвлэн нийтлүүлэх боломжтой эсэх.

Төслийн мэдүүлэг:

Төслийн мэдүүлэг дараах хэсгээс бүрдэнэ:

  • Төслийн хамаарах чиглэл
  • Төслийн нэр
  • Хэрэгжих хугацаа
  • Төслийн үндсэн хэсэг (10–12 нүүр, MS Word, үсгийн хэмжээ 11, мөр хоорондын зай 1.0–1.5)
  • Төслийн үндэслэл
  • Зорилго, зорилт
  • Судлагдсан байдал
  • Судалгааны арга зүй
  • Үр дүнгийн баталгаа (Web of Science JCR индекстэй сэтгүүл, хурлын эмхэтгэлд нийтлэх боломж)
  • Календарчилсан төлөвлөгөө (ISEFP судалгаа нь 9 дүгээр сарын 1-ээс эхэлнэ)
  • Төсөв
  • Төслийн удирдагчийн товч намтар (Curriculum Vitae, Хавсралтын дагуу), цахим хаяг, регистрийн дугаар, докторын дипломын хуулбар
Loader Loading...
EAD Logo Taking too long?

Reload Reload document
| Open Open in new tab

Татах [23.22 KB]

Холбоо барих: Судалгаа, хөгжүүлэлтийн газар, Азийн судалгааны төв, МУИС-ийн 1-р байр, № 208 тоот өрөө, Утас: 75754400~ 1143

Мэйл хаяг: research@num.edu.mn

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар