Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төв | Нээлттэй ажлын байранд урьж байна

Share Button

МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

МОНГОЛ-ЯПОНЫ ХҮНИЙ НӨӨЦИЙН ХӨГЖЛИЙН ТӨВ

 

Ажлын байрны нэр: Япон хэлний сургалтын тасгийн мэргэжилтэн

Орон тоо: 1 (түр)

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

  • Япон хэлний сургалтын үйл ажиллагааг зохион байгуулах, багшлах, сургалтын материал, гарын авлага бэлтгэх, бусад

Ажлын байранд тавигдах шаардлага:

Боловсрол: Дээд, бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй

Мэргэжил: Япон хэлний түвшин тогтоох шалгалтын N1 болон N2 түвшин, түүнтэй дүйцэхүйц япон хэлний мэдлэгтэй байх /Жич: J-TEST, NAT TEST-ийн сертификаттай байж болно/

Туршлага: Багшлах эрхтэй болон багшилж байсан бол давуу тал болно. Жич: Туршлага багатай багш байж болно.

Ур чадвар:

  • Компьютерийн өргөн хэрэглээний программууд дээр ажиллах чадвартай байх
  • Хариуцлагатай, хувийн зохион байгуулалт сайтай байх
  • Багаар ажиллах чадвартай байх
  • Харилцааны соёл, ёс зүйтэй байх
  • Цаг баримталдаг байх
  • Тогтвор суурьшилтай ажиллах

Бүрдүүлэх материал:

  • Төрийн албан хаагчийн анкет
  • Боловсролын зэргийн диплом, бусад үнэмлэх, сертификатын нотариатаар баталгаажуулсан хуулбар
  • Иргэний үнэмлэхийн хуулбар
  • Ажил байдлын тодорхойлолт

Бүртгэл: 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 11 дүгээр сарын 28-ны өдрийн 9:00-18:00 цаг хүртэл

Материал хүлээн авах газар: Монгол-Японы төвийн хүлээн авах

Утас: 75110879 /Дотуур дугаар-2/, 80640879 Япон хэлний сургалтын тасаг

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар