“Хүний аюулгүй байдал ба Монгол Улс” сэдэвт лекцэд урьж байна

Share Button

Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага (ЖАЙКА)-аас Япон орон судлалыг дэмжих зорилгоор МУИС-тай хамтран хэрэгжүүлж буй “Японы модернизаци ба хөгжил судлал” цуврал хичээлийн хүрээнд хүний аюулгүй байдлын талаар лекц зохион байгуулах гэж байна.

Орчин цагт хүний аюулгүй байдал гэдэг ойлголт улс орон, нийгэм, хувь хүн бүрийн оршин тогтнолын үндсэн баталгаа болон өргөжиж байна. Хүний эрх, эдийн засгийн тогтвортой байдал, байгаль орчны тэнцвэр, нийгмийн шударга ёс зэрэг нь бүгд хүний аюулгүй байдлын агуулгын хүрээнд багтдаг.

Эдгээр асуудлыг олон улсын жишээ, судалгааны үүднээс тайлбарлан, тэр дундаа Монгол Улсын хөгжлийн бодлого, нийгмийн нөхцөл байдалтай хэрхэн уялдахыг Огата Садакогийн нэрэмжит Энхтайван ба хөгжлийн судалгааны хүрээлэнгийн захирал ноён Минэ Ёоичи энэхүү лекцээрээ танилцуулах юм. Тэрээр олон улсын харилцаа, энх тайван судлал, хөгжлийн бодлогоор дагнан ажилладаг нэр хүндтэй эрдэмтэн бөгөөд хүний аюулгүй байдлын үзэл санааг Ази болон дэлхий дахинаа түгээн дэлгэрүүлэх үйлсэд онцгой хувь нэмэр оруулж иржээ.

Уг лекц нь Монгол Улсын Их сургуулийн оюутан, судлаач, багш нар болон хүний хөгжил, аюулгүй байдлын асуудлаар сонирхдог бүх хүнд нээлттэй бөгөөд дэлхийн хөгжлийн чиг хандлагыг Монгол оронтой холбон эргэцүүлэх ховор боломжийг олгох болно.

Лекцийн модератор: МУИС-ийн Ази судлалын тэнхимийн профессор С. Баттулга

Хаана: МУИС, Хичээлийн 1-р байр, 320 тоот

Хэзээ: 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр, 16:00-17:30 цаг

МУИС-ийн багш, оюутан, судлаач та бүхнийг хүрэлцэн ирж, идэвхтэй оролцохыг урьж байна.

Та бүхэн 1 давхарт гадуур хувцсаа өлгүүлээд орно уу.

ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГАЗАР

 

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар