НББ-ийн хурал, олимпиад, эссэ бичлэгийн уралдаан зарлалаа

Share Button

Монголын Мэргэшсэн Нягтлан Бодогчдын Институтаас Эрдэм шинжилгээний хурал, Нягтлан бодох бүртгэлийн улсын олимпиад, Эссэ бичлэгийн уралдааныг зохион байгуулж байна. Багш, судлаач, оюутан та бүхэн идэвхтэй оролцоно уу.

Монголын Мэргэшсэн Нягтлан Бодогчдын Институт нь жил бүр их, дээд сургуулиудтай хамтран мэргэжлийн ангийн оюутнуудын дунд нягтлан бодох бүртгэлийн улсын олимпиад, эрдэм шинжилгээний хурал, эссэ бичлэгийн уралдааныг зохион байгуулдаг билээ.

Дараах хуваарийн дагуу зохион байгуулагдана:

  1. 2014 оны 4 дүгээр сарын 16, 17-ны өдрүүдэд ММНБИ-ийн хүндэт багш, ХААИС-ийн зөвлөх багш, профессор О.Чойжилсүрэн нэрэмжит нягтлан бодох бүртгэлийн улсын XVII олимпиад.
  2. 2014 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Оюутны эрдэм шинжилгээний хурал.
  3. 2014 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр “Шинэ эдийн засаг – Шинэ нягтлан бодох бүртгэл” сэдэвт эссэ бичлэгийн уралдаан.

Эрдэм шинжилгээний хурал, эссэ бичлэгийн уралдаан, олимпиадын удирдамжийг хүлээн авна уу.

 СЭЗДС-ИЙН 90-Н ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН

ОЛОН УЛСЫН ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ

Зохион байгуулагч:        ММНБИ-ийн Улаанбаатар салбар, СЭЗДС

ММНБИ-ийн Улаанбаатар салбар, СЭЗДС-тай хамтран Олон улсын оюутны эрдэм шинжилгээний бага хурлыг Эдийн засаг, Бизнесийн удирдлагын чиглэлээр сургалт   явуулдаг их,  дээд сургуулиудын оюутнуудын дунд зохион байгуулах гэж байна.

Зорилго: Онол практикийн ач холбогдол бүхий судалгааны шинэ бүтээл, үзэл санааг хөгжүүлэх, олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, харилцан санаа бодлоо чөлөөтэй  солилцох,  оюутны  эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг хөхүүлэн дэмжихэд чиглэгдэнэ.

Сэдвийн  агуулга,  хамрах  хүрээ :

  • Санхүүгийн тайлагнал
  • Аудит
  • Татвар
  • Өртгийн удирдлага
  • Санхүүгийн шинжилгээ
  • Үйлдвэрлэлийн удирдлага

Зохион  байгуулалт

Оюутны эрдэм шинжилгээний хурлыг  2 үе шаттайгаар зохион байгуулна.

Эхний шат: Ирсэн илтгэлүүдтэй редакцийн зөвлөл танилцан шүүлт хийж хурлын эмхтгэлд оруулах, хэлэлцүүлэх илтгэлүүдийг сонгон шалгаруулна.

Хугацаа:  Эхний шатны шалгаруулалтыг комисс 2014 оны 3-р сарын 31-нд  шалгаруулан 2-р шатанд шалгарсан оюутнуудыг ММНБИ-ийн болон СЭЗДС-ийн   веб сайт болон бусад хэлбэрүүдээр зар түгээнэ.

Хоёрдахь шат: Шалгарсан илтгэлүүдийг нэгдсэн байдлаар хэлэлцүүлэг зохион байгуулж нэг, хоёр, гуравдугаар байр эзлүүлнэ.

Хугацаа: Шалгарсан шилдэг илтгэлүүдийн нэгдсэн хуралдааныг 2014 оны 4-р сарын 28-нд зохион байгуулна. Эрдэм шинжилгээний бага хурлын цагийг е-оффис, е-мейлээр жич мэдээлнэ.

Судалгааны ажилд тавих ерөнхий шаардл ага:

  • Шинжлэх ухааны үндэслэлтэй байх
  • Шинэлэг санааг дэвшүүлсэн, эрэл хайгуул хийсэн байх
  • Практик ач холбогдолтой байх
  • Асуудал дэвшүүлж, тодорхой шийдэл, үр дүнд хүрсэн байх

 Бичвэрт тавих шаардлага

1.1 Эрдэм шинжилгээний бүтээл нь дараах хэсгүүдтэй байна.

  • Бүтээлийн нэр
  • Зохиогчийн овог нэр, хаяг, электрон шуудангийн хаяг
  • Товч хураангуй
  • Түлхүүр үг
  • Оршил
  • Үндсэн хэсэг/судлагдсан байдал, судалгааны арга зүй, судалгааны үр дүн гэсэн дэд хэсгүүд эсвэл сэдвээс хамаарсан дэд сэдвүүд байж болно/
  • Дүгнэлт
  • Зөвлөмж
  • Ном зүйн жагсаалт
  • Хавсралт

1.2 Эрдэм шинжилгээний бүтээлд авсан эшлэлийн эх үүсвэрүүдийг бүтээл дотор болон ном зүйн жагсаалтад бичнэ. Үүнд: СЭЗДС-ийн захирлын 2011 оны 9-р сарын 28-ны өдрийн 188 тушаалаар баталсан “Эшлэл авах, эх үүсвэрийг заах болон номзүйн бичилт хийх стандарт”-ыг мөрдөнө.

1.3 Бүтээл  нь  хураангуй,  түлхүүр  үг,  оршил,  үндсэн  хэсэг,  дүгнэлт,  зөвлөмж,  номзүйн жагсаалтыг оролцуулан А4 (210x297mm) хэмжээтэй 12 хүртэлх хуудсанд багтана.

1.4 Бүтээл нь Windows /2000/XP/VISTA-ийн Microsoft Office 2007 программ дээр хийгдсэн, *.doc, *.pdf өргөтгөлтэй байна.

1.5 Бүтээлийн ерөнхий гарчиг нь 14pt хэмжээтэй Bold, ТОМ ҮСГЭЭР, Дэд гарчгууд нь 12pt үсгийн хэмжээтэй Bold форматтай, Бичвэрийн үсгийн фонт –[Times New Roman, 12pt, мөр хоорондын зай 1, баруун зүүн талаасаа зэрэгцсэн байна]

1.6 Цаасны хэмжээ (Page Setup->Margins): Top:2.5см, Bottom:2см, Left:3см (үдэх зай багтсан), Right:2см байна.

1.7 Бичвэр дунд мөр хооронд жагсаалтыг тэмдэглэхдээ (Paragraph->Bullets)  цэгэн тэмдэг (•)-ийг сонгоно.

1.8 Түлхүүр үг нь нэр үг, нэрлэхийн тийн ялгал, ганц тоон дээр байна. Илтгэлийн нэрэнд орсон үг түлхүүр үг болохгүй.

1.9 Математик, статистик томьёоллыг “Equation” ашиглан  оруулах  ба  тэмдэгтийн  хэмжээ 10pt, Bold, Italic байна.

1.10 Зураг, хүснэгт нь бүгд дугаартай, нэртэй байх ба дугаар нэр хоёр нь 10pt, Bold үсгийн хэмжээтэй хуудсын зүүн талд байрласан байна. Фото зураг *.JPEG өргөтгөлтэй байна.

1.11 Үнэлгээ  хийсэн  тоон  болон  чанарын  мэдээллийг  хавсралтын  жагсаалтад  дугаарлан оруулна. Харин Estimation Output, Actual, Fitted, Residual Graph-ийг   хавсралтын жагсаалтад дугаарлан оруулж, нэг нүүрэнд тусган үзүүлнэ.

1.12 Номзүй -[Times New Roman, 12pt, ALL CAPS, Bold, зүүн талаас зэрэгцсэн байна]

  • Номзүйн жагсаалт нь үндсэн бичвэртэй адил үсгийн фонт, хэмжээтэй байна.
  • Мөр хоорондын зай  [(Spacing: After 0pt, Before 0pt), (Line spacing: Multiple At 1.15sp)].
  • Эх сурвалжуудыг дугаарлахгүй.
  • Номзүйн жагсаалтад  үсгийг тод (Bold)-оор бичихгүй.
  • Зохиогчийн  нэрийг  мөрийн  эхнээс  бичиж,  дараагийн  мөрүүдийг  догол мөрнөөс    буюу зохиогчийн нэрийг харахад хялбар байдлаар бичнэ.

Жич: Номзүйн бичилт хийхдээ СЭЗДС-ийн захирлын 2011 оны 9 сарын 28-ны өдрийн 188 тоот тушаалаар баталсан “Эш татах, эх сурвалжийг заах, номзүйн бичилт хийх стандарт”-ыг мөрдөнө.

Хэл  найруулгад тавих шаардлага

1.1 Учир шалтгааны (логик) нарийн дараалалтай, тодорхой, баталгаа нотолгоо сайтай байх

1.2. Сэдэвт холбогдох өмнөх судалгааг бүрэн гүйцэд авч үзсэн байх

1.3.       Тогтсон, оновчтой нэр томьёо хэрэглэсэн байх

1.4.       Эшлэл, догол мөр авсан байх

1.5.       Ярианы хэлний үг хэллэг хэрэгдэхгүй байх

1.6.       I биеийн төлөөний үгийг олон тоогоор бичих

1.7.       Зөв бичих дүрмийн алдаагүй байх

1.8.       Цэг тэмдгийг оновчтой байдлаар хэрэглэсэн байх

Илтгэлийг  шалгаруулах  шалгуур  үзүүлэлтүүд

  • Шинжлэх ухааны үндэслэл
  • Шинэлэг санаа дэвшүүлсэн байдал
  • Практик ач холбогдол
  • Асуудал дэвшүүлж, зорилгодоо хүрсэн байдал
  • Судалгааны арга аргачлал
  • Илтгэх болон хэлэлцэх ур чадвар

Илтгэл хүлээн авах

Илтгэлийг 2014 оны 3-р сарын 26-ыг дуустал СЭЗДС –ийн 705 тоот өрөөнд     хэвлэмэл 2 хувь, электрон хэлбэрээр  sarangerel.accife@gmail.com хаягаар  хүлээн авна.

Бичгээр  ирүүлсэн  илтгэлүүдийг  комисс  урьдчилан  шүүж  салбар  хуралдаанд  оруулах  эсэхийг шийдвэрлэнэ.

Шагналын сан

1-р байр: өргөмжлөл,  1,000,000 мянган төгрөгийн мөнгөн шагнал

2-р байр: өргөмжлөл,  800,000 мянган төгрөгийн мөнгөн шагнал

3-р байр: өргөмжлөл,  600,000 мянган төгрөгийн мөнгөн шагнал

Их, дээд сургуулийн оюутнуудын дунд зохиогдох
“Шинэ эдийн засаг – Шинэ нягтлан бодох бүртгэл” сэдэвт

ЭССЭ бичлэгийн уралдааны журам

Зорилго.

  1. Энэхүү эссэ бичлэгийн уралдааныг зохион байгуулснаар их, дээд сургуулиудын оюутнуудын оролцоог бий болгох, оюутнуудад нягтлан бодогч мэргэжлийн онцлог, үнэ цэнэ, үнэлэмжийг ойлгуулах, нийгэмд энэ мэргэжлийн үүрэг хариуцлагыг таниулах, мэргэжлээрээ бахархах сэдлийг бий болгох.
  2. Нягтлан бодох бүртгэлийн хөгжилд оруулах оюутны оролцоо, судалгааны ажлын үр дүнг дээшлүүлэх.

Хамтран зохион байгуулагч

–          Санхүү, Эдийн Засгийн дээд сургууль

Шалгаруулах болзол

Нягтлан бодогчийн мэргэжлийн үнэ цэнийн өнөөгийн байдал, ёсзүйн асуудлыг нээлттэйгээр дэлгэн гаргасан байдал, цаашид мэргэжлийн үнэ цэнийг өсгөх арга замыг тодорхойлсон байдал, дэвшүүлсэн шинэ санаа зэргийг харгалзан шилдэг эссэ бичлэгийг шалгаруулж өргөмжлөл, мөнгөн шагнал олгоно.

Илтгэлд тавигдах шаардлага

1.    Эссэний нийтлэг загварыг баримталсан байх
2.    Судалгаа, шинжилгээ хийгдсэн байх
3.    Шинэ санаа дэвшүүлсэн байх
4.    А4 бичгийн цаасанд 1.5 мм мөрөөр, Times New Roman фондоор бичих,
5.    Үгийн тоо 500-800 байх.
6.    Эссэ нь сэтгэлгээний хувьд чөлөөтэй байж болно

Ирүүлэх материал

  1. Эссэ бичлэг
  2. Оролцогчийн овог нэр, сургуулийн хаяг, холбоо барих утсаа тодорхой бичиж ирүүлэх

Шагналын сан

Нэгдүгээр байр – 1 хүн, Өргөмжлөл, мөнгөн шагнал
Хоёрдугаар байр – 1 хүн, Өргөмжлөл, мөнгөн шагнал
Гуравдугаар байр – 1 хүн, Өргөмжлөл, мөнгөн шагнал

Уралдаанд амжилттай оролцсон оюутан, шилдэг эссэ бичлэгүүдийг ММНБИ-ийн сонин, сэтгүүл, вэб хуудсаар сурталчилна.

 

Хүлээн авах хугацаа

  1. 2014 оны 04-р сарын 21-ны 18 цаг хүртэл ММНИБ-ийн 401 тоотод хүлээн авна.
  2. Эссэ бичлэгийг дугтуйнд хийж битүүмжлэн сургуулийн нэр хаягаа тодорхой бичсэн байна.
  3. Эссэ бичлэгийн уралдааны дүнг 2014 оны 04-р сарын 25-нд 14:00 цагт СЭЗДС-ийн байранд Оюутны эрдэм шинжилгээний бага хурлын үеэр танилцуулж, шагналыг гардуулна.

Холбоо барих утас: 70111927, 99004839

Email хаяг: munkhbayr@monicpa.mn

 

ММНБИ-ийн хүндэт багш, ХААИС-ийн зөвлөх багш, профессор О.Чойжилсүрэнгийн нэрэмжит

Нягтлан бодох бvртгэлийн Улсын 17-р  олимпиадын удирдамж

Нэг. Зорилго

 НББ-ийн мэргэжилтэн бэлтгэдэг их, дээд сургуулиудын шилдэг оюутнуудыг шалгаруулах, ирээдүйн мэргэжилтнүүдийн мэргэжлийн мэдлэгийн түвшинг дээшлүүлэх, оюутнуудын биеэ дайчлан суралцах идэвхийг өрнүүлэх, багш нарын ажлын туршлага, арга барилыг харилцан баяжуулахад туслах, нягтлан бодох бүртгэлийн салбарт үнэтэй хувь нэмэр оруулсан ахмадуудаа алдаршуулах зорилгоор Монголын Мэргэшсэн Нягтлан Бодогчдын Институтээс мэргэжлийн сургуулийн оюутнуудын дунд Нягтлан бодох бүртгэлийн улсын олимпиад зохион байгуулна.

 

Хоёр. Оролцогчид, бүртгэл

  1. Нягтлан бодох бүртгэлийн олимпиадын журмын 2.1 болон 3.1.1-т заасны дагуу сургууль бүрээс эхний шатандаа  шалгарсан 5 оюутан оролцоно.
  2. Сургуулиуд олимпиадад оролцох тухай албан бичиг, оюутнуудын болон удирдагч багшийн тодорхойлолт, анкет, 2 хувь цээж зураг, төлбөр төлсөн баримтыг 4-р сарын 4-ний дотор институтэд ирүүлнэ. Бүртгэлээс хоцорсон тохиолдолд Улсын олимпиадад оролцуулахгүй болохыг анхаарна уу.
  3. Улсын олимпиадад оролцож буй сургууль бүрийг төлөөлж удирдагч багш нь олимпиадыг зохион байгуулах комиссын бүрэлдэхүүнд орж ажиллана.

 

Гурав. Зохион байгуулалт

Улсын олимпиадыг  2 үе шаттайгаар зохион байгуулна.

Нэгдүгээр үе шат: 2014 оны 04-р сарын 16-ны өдөр 0900 цагаас Санхүү, Эдийн Засгийн дээд  сургууль дээр зохион байгуулагдана.

  1. Нэгдүгээр шатны шалгалт нь СТОУС, НББОУС, санхүүгийн ба зардлын бүртгэл, англи хэл гэсэн сэдвийн хүрээнд зохион байгуулагдах ба сургууль бүрээс эхний шатандаа шалгарсан 5 оюутан бие даан ажиллана. Уг шалгалт нь тест бөглөх, сэдэвчилсэн бодлого бодох гэсэн 2 хэсгээс бүрдэнэ. Шалгалтын хугацаа 5 цаг байна. Сэдвийн жагсаалтыг хавсралт 1.1-д үзүүлэв.
  2. Олимпиадын материалыг институтийн тестийн сангаас санамсаргүй сонголтоор сонгож бэлтгэх ба бэлтгэх үйл ажиллагаанд олимпиадыг зохион байгуулах комиссын бүрэлдэхүүн хяналт тавина.

 

Хоёрдугаар үе шат: 2014 оны 04-р сарын 17-ны өдөр  09 00 цагаас  Санхүү Эдийн Засгийн Дээд сургууль дээр зохион байгуулагдана.

  1. Хоёрдугаар шатанд сургууль тус бүрээс орж байгаа 5 оюутан багийн зохион байгуулалттай  оролцох бөгөөд олимпиадыг зохион байгуулах комиссын зүгээс  өгсөн кейс, бодлого, шийдвэрлэх асуудал дээр ажиллана. Кейсийг дэлгэцээр багуудад харуулах бөгөөд тодорхой хугацаа өнгөрөхөд дараагийн кейс солигдож үргэлжлэнэ. Энэ хугацаанд багууд хариултаа гаргаж тэмдэглэсэн байх ба бүх кейс явагдаж дууссаны дараа шүүгчдийн бүрэлдэхүүнд хариугаа хүлээлгэн өгнө.
  2. Уг шалгалт нь Татварын бүртгэл, Санхүүгийн тайлангийн шинжилгээ, СТОУС, НББОУС, Удирдлагын бүртгэл, Аудит гэсэн сэдвийн хүрээнд зохион байгуулагдана. Сэдвийн жагсаалтыг хавсралт 1.2-т үзүүлэв.
  3. Хоёрдугаар шатны материалыг институтээс томилогдсон комисс боловсруулна. Институт  нь материалын нууцлалыг хадгалах үүргийг хүлээнэ.

 

Дөрөв. Олимпиадыг дүгнэх

  1. Нэгдүгээр шатны шалгалтын тест ба бодлогыг оноогоор дүгнэж оюутнуудыг байр эзлүүлнэ. Оюутан бүрийн оноог гаргахдаа тестийн машиныг ашиглах бөгөөд хүний хүчин зүйлийн оролцооноос зайлсхийнэ.
  2. Хоёрдугаар шатны шалгаруулалт нь багуудын дунд зохион байгуулагдах ба институтээс томилогдсон шүүгчдийн бүрэлдэхүүн дүгнэнэ.
  3. Нэг ба хоёрдугаар шатны шалгаруулалтын онооны нийлбэр дүнгээр сургуулиудыг байр эзлүүлнэ.

Тав. Шагнал, урамшуулал

  1. Онооны нийлбэр дүнгээр ТОР-10 оюутан шалгаруулж дараах шагнал олгоно.

1 дүгээр байр 1.               Цом, Алтан медаль,                Өргөмжлөл,       мөнгөн шагнал

2 дугаар байр 1.                         Мөнгөн медаль,            Өргөмжлөл,       мөнгөн шагнал

3 дугаар байр 1.                         Хүрэл медаль,               Өргөмжлөл,       мөнгөн шагнал

4, 5 дугаар байр тус бүр 1.                                               Өргөмжлөл,       мөнгөн шагнал

6-10 дугаар байр тус бүр 1.                                              Өргөмжлөл,       мөнгөн шагнал

  1. Улсын олимпиадад  оролцсон нийт оюутнуудад институтийн гарын бэлэг, дурсамж  гардуулна.
  2. Олимпиадад амжилттай оролцож эхний 10 байр эзэлсэн оюутнуудаас мэргэжлийн болон англи хэлний шаардлага хангасан оюутныг ивээн тэтгэгч байгууллагад дадлага хийлгэх болон ажлын байраар хангаж болно.
  3. Оролцсон оюутнуудын оноо, багийн онооны нийлбэр дүнгээр сургуулиудыг байр эзлүүлж 1-3 дугаар байрыг Цом, өргөмжлөл, бусад сургуулиудад дурсамж гардуулна.
  4. Оюутнуудаа амжилттай удирдаж багийн дүнгээр байр эзэлсэн удирдагч багшийг
    1 дүгээр байр 1.                     Өргөмжлөл,   мөнгөн шагнал
    2 дүгээр байр 1.                     Өргөмжлөл,   мөнгөн шагнал
    3 дугаар байр 1.                     Өргөмжлөл,   мөнгөн шагнал
    4, 5 байр тус бүр 1.                Өргөмжлөл,   мөнгөн шагнал

 

Зургаа. Оролцогч сургуулийн төлбөр

Улсын олимпиадад оюутнаа оролцуулах сургууль  350000₮-ийн төлбөрийг институтийн Худалдаа хөгжил банкны 499017754 тоот дансанд тушаана.

Долоо.  Ивээн тэтгэгч

Олимпиадын ТОР-10 оюутны шагналыг “Эрнст энд Янг Монгол-Аудит” ХХК ивээн тэтгэнэ.

Найм. Сурталчилгаа

  1. Нягтлан бодох бүртгэлийн Улсын олимпиадыг олон нийтэд  сурталчилах зорилгоор телевизийн мэдээний хөтөлбөрт оруулна.
  2. Олимпиадад эхний 3 байр эзэлсэн сургууль, эхний 10 байр эзэлсэн оюутныг хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилна.

Хавсралт 1.1

Нягтлан бодох бүртгэлийн Улсын олимпиадын

онолын шалгалтын сэдвийн жагсаалт

 

Санхүүгийн дунд ба ахисан түвшний бүртгэл

 

1.     Мөнгө ба авлага (Кейсо)
2.     Бараа материалын үнэлгээ, өртгийн аргууд (СТОУС)
3.     Биет бус хөрөнгийн бүртгэл (СТОУС)
4.     Үндсэн хөрөнгийн худалдан авалт ба данснаас хасалт (СТОУС)
5.     Элэгдэл ба шавхагдал (Кейсо)
6.     Богино хугацаат өр төлбөр, болзошгүй зүйлс (СТОУС)
7.     Урт хугацаат өр төлбөр (Кейсо)
8.     Хувьцаа эзэмшигчийн өмч, хувь нийлүүлсэн капитал, Хуримтлагдсан ашиг (Кейсо)
9.     Хорогдуулагч үнэт цаас ба нэгж хувьцаанд ногдох ашиг (СТОУС)
10.   Урт хугацаат хөрөнгө оруулалт, богино хугацаат хөрөнгө оруулалт (СТОУС)
11.   Орлого хүлээн зөвшөөрөлт (Кейсо)
12.   Түрээс (СТОУС-ын хэрэглээний тайлбар)
13.   Мөнгөн гүйлгээний тайлан (СТОУС-ын хэрэглээний тайлбар)
14.   Нөхөрлөлийн бүртгэл
15.   Төв компани ба салбарын бүртгэл
16.   Бизнесийн нэгдэл (СТОУС)
Зардлын бүртгэл

1. Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний өртөг тооцох (Технологийн үе шатны арга болон ажлын захиалгын арга)
2. Дайвар болон хамсарсан бүтээгдэхүүний өртөг тооцох
3. Материалын бүртгэл, хяналт ба өртгийн тооцоо
4. Хөдөлмөрийн зардлын хяналт ба бүртгэл
5. Үйлдвэрлэлийн нэмэлт зардал, төлөвлөгдсөн, жинхэнэ гарсан, тооцоологдсон зардал, хэлбэлзэл, Стандарт тогтоох болон хэлбэлзлийн шинжилгээ, Стандарт зардлаар өртөг тооцох
6. Үйлдвэрлэлийн нэмэлт зардлыг үйлдвэрлэлийн нэгж хэсгүүдэд хуваарилах

 

Англи хэлний шалгалт 
Англи хэлний шалгалтыг олон сонголтод хэлбэрээр авна. Агуулгын хувьд мэргэжлийн нэр томъёо, ерөнхий англи хэлний дүрмийг агуулсан байна.

 

Хавсралт 1. 2

 

Нягтлан бодох бүртгэлийн Улсын олимпиадын

шийдвэрлэх асуудлаарх шалгалтын сэдвийн жагсаалт

 

Татварын бүртгэл

  1. Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар
  2. Нэмэгдсэн өртгийн албан татвар
  3. Хувь хүний орлогын албан татвар
  4. Нийгмийн даатгалын тухай хууль

Санхүүгийн тайлангийн шинжилгээ

  1. Санхүүгийн тайлангийн зэрэгцүүлсэн шинжилгээ
  2. Санхүүгийн тайлангийн харьцааны шинжилгээ

–        Санхүүгийн тогтвортой байдлын үнэлгээ

–        Төлбөрийн чадварын үнэлгээ

–        Хөрөнгө капиталын ашиглалтын шинжилгээ

–        Ашигт ажиллагааны үнэлгээ

–        Мөнгөн гүйлгээний шинжилгээ

–        Зах зээлийн идэвхжилийн шинжилгээ

СТОУС, НББОУС

  1. СТОУС 3
  2. СТОУС 5
  3. СТОУС 6
  4. НББУОС 18
  5. НББОУС 17
  6. НББОУС 11
  7. НББОУС 20
  8. НББОУС 21
  9. НББОУС 16
  10. НББОУС 38
  11. НББОУС 40
  12. НББОУС 32
  13. НББОУС 33
  14. НББОУС 36
  15. НББОУС 2
  16. НББОУС 7
  17. НББОУС 8
  18. НББОУС 23
  19. НББОУС 24
  20. НББОУС 37

 

Удирдлагын бүртгэл

  1. Төлөвлөгөө төсөв боловсруулалт
  2. Шууд зардлаар бүтээгдэхүүний өртөг тооцоох
  3. Зардал, үйлдвэрлэл, ашгийн хамаарлын шинжилгээ
  4. Ялгаварт зардлын шинжилгээ
  5. Капитал зарцуулалтын төлөвлөлт үнэлгээ ба хяналт
  6. Үнэ зохион болон хэсэгчилсэн тайлан

Аудит

  1. Аудитын тухай ойлголт
  2. Аудитын төлөвлөлт /АОУС 300/
  3. Аудитын нотолгоо /АОУС 500/
  4. Аудиторын тайлан /АОУС 700, АОУС 705/
  5. Аудитын Олон Улсын Стандарт 200, 210,220, 230
  6. Аудитын тухай хууль

 

Оюутанд үйлчлэх төв

 

 

 

 

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар