Иргэний нийгмийн судлаачдын тэтгэлэгт хөтөлбөрт (2014-2015) өргөдөл хүлээж авна

Share Button

33

2014 – 2015 хичээлийн жилд Нээлттэй нийгэм хүрээлэнгээс Иргэний нийгмийн судлаачдын тэтгэлэгт хөтөлбөрийг (CSSA)  зарлаж байна. 

Хөтөлбөрийн зорилго

Иргэний нийгмийн судлаачдын тэтгэлэгт хөтөлбөр нь (CSSA) докторантурын оюутнууд болон их дээд сургуулийн багш нарт мэргэжил дээшлүүлэхэд шаардлагатай нөөц бололцоог ашиглахад нь туслах, дэмжих зорилготой олон улсын академик солилцооны хөтөлбөр юм. Уг тэтгэлэг нь судалгаа шинжилгээний ажлыг хөгжүүлэх, санал солилцоог эрэлхийлсэн, олон улсын харилцаа, сүлжээг сайжруулахуйц шинэлэг инноватив төслүүдийг дэмжинэ.

Хөтөлбөрт хэн хамрагдах вэ?

• Хөтөлбөрт заасан чиглэлээр Монголд болон гадаад улсын магадлан итгэмжлэгдсэн их дээд сургуульд суралцаж буй докторантурын оюутнууд;

• Монголын их дээд сургуульд бүтэн цагаар багшилж буй багш нар (магистрын зэрэгтэй байх);

Жич: Магистрантур багш, оюутнууд энэхүү хөтөлбөрт хамрагдах боломжгүй.

Ямар үйл ажиллагааг дэмжих вэ?

Хээрийн судалгаа (баримт сэлт цуглуулах) гэх мэт олон улсын эрдэм шинжилгээний ажил; судалгаа хийх зорилгоор номын сан, архив эсвэл их дээд сургууль руу айлчлах; хичээлийн хөтөлбөр боловсруулах; гадаадын сэтгүүлд хэвлэгдэх (peer-reviewed publication) олон улсын хамтын бүтээл зэргийг дэмжинэ.

Хөтөлбөрт оролцогчид нь эрдэм шинжилгээний байгууллага, их дээд сургуульд харъяалагдаж байх шаардлагатай бөгөөд тэтгэлэг авах санал нь судалгааны ажил болон багшийн үүрэг хариуцлагатай нь шууд холбогдож байх шаардлагатай.

–   Ихэнхи төсөл 2-10 сарын хугацаатай үргэлжилнэ. Докторын оюутныг дэмжих санхүүжилтийн хүсэлт 10,000 ам.доллараас хэтрэхгүй байх ба харин багш нарт 15,000 ам доллар хүртлэх санхүүжилт үзүүлнэ.

–   Эхний шалгаруулалтанд тэнцсэн оролцогчид дэлгэрэнгүй өргөдлийн маягт, санхүүгийн мэдээлэл, болон өргөдлийн маягтанд заасан бусад нэмэлт материалыг явуулах шаардлагатай.

Ямар чиглэлийг дэмжих вэ?

Нийгэм, хүмүүнлэгийн ухааны бүхий л салбараас өргөдөл гаргах боломжтой бөгөөд ялангуяа хууль, шудрага ёс, засаглал; тогтвортой хөгжил, байгалийн нөөц баялагийн менежмент; эдийн засгийн эрх болон ядуусыг дэмжих; нийгмийн эрүүл мэнд, нийгмийн ажил болон олон нийтийн хамтын ажиллагаа  хөгжүүлэх; хэвлэл мэдээллийн шинэ хууль, бодлого; цогц боловсрол; зөрчилдөөний дараах судалгаа; болон хүний эрх зэрэгтэй холбоотой чиглэлийн хүмүүс өргөдөл гаргах боломжтой.

Дэмжихгүй чиглэлд Бизнесийн удирдлага, Менежментийн сургалт, Компьютерийн ухаан, Санхүү/банк, Марктинг, Инженерчлэл, Байгалийн ухааны чиглэлүүд (физик, биологи, хими зэрэг), математик, анагаахын шинжлэх ухаан эсвэл гадаад хэл болон хэл судлалын чиглэлүүд орно.

Хэрхэн өргөдөл мэдүүлэх вэ?

Энэхүү тэтгэлэг нь оролцогчдын мэргэжлийн ур чадвар, эрдэм шинжилгээний туршлага; олон улсын солилцоо судалгааны төсөлд чухал шаардлагатай эсэх; тухайн төслийн Монголын нээлттэй нийгмийн хөгжилтэй холбогдох байдал зэрэг дээр үндэслэн олгоно.

 

Өргөдлийн материал хүлээн авах эцсийн хугацаа

Эхний шатны өргөдлийн маягтыг 2014 оны 4 дугаар сарын 27 хүртэл хүлээн авна. Энэ өдрөөс хойш явуулсан материалыг хүлээн авахгүй.

 

Дэлгэрэнгүй мэдээллийг Боловсролын Зөвлөгөө Мэдээллийн Төвөөс авна уу.

Утас: 319016,

email: ariunaa@earcmn.org;

Website: www.earcmn.org;   www.opensocietyfoundations.org