“Dialogue on Innovative Higher Education Strategies” (DIES) хөтөлбөрийн хүрээнд МУИС-ийн судалгааны орчныг сайжруулахтай холбоотойгоор хэрэгжиж буй “Research and Technology Transfer – Building up a Technology Transfer Centre at National University of Mongolia” сэдэвт хамтарсан төслийн уулзалт семинар хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Төслийн хоёр дахь уулзалт 3 үе шаттайгаар Монгол-Япон төв, Хичээлийн нэгдүгээр байрны дугуй заал болон хурлын заал 206 тоотод болж байна. Дэд зорилтын хүрээнд Бэнчмаркинг болон үйл ажиллагааны менежмент, МУИС-д докторын соёлыг хөгжүүлэх, Инноваци, технологий дамжуулалтын төвийг байгуулж, үйл ажиллагааг нэвтрүүлэх, Мэдээллийн технологийн дэд бүтцийг хөгжлүүлэх сэдвийн хүрээнд болж байгаа юм. Уулзалт семинарын үеэр асуулт хариулт авч, бэрхшээлтэй асуудалд анализ хийж, дараагийн арга хэмжээнүүдийг төлөвлөж дүгнэлт зөвлөмжүүдийг гаргах юм.