“Дэлхийн философийн өдөр”-өө тэмдэглэлээ

Share Button

МУИС-ийн Философийн тэнхим “Дэлхийн философичдийн өдөр”-ийг бүтээлчээр өнгөрүүлдэг уламжлалтай. Энэ жилийн тэмдэглэлт өдрөөрөө дараах үйл ажиллагаануудыг зохион байгуулжээ. 

83344948bd4d1ef7f77be7c288930282

“Философийн халз тулаан”

Философид ямарч ойлголтыг зөвхөн нэг өнцгөөр тайлбарлахыг зөвшөөрдөггүй. Учир нь асуудал, ойлголт бүр бидэнд нухацтай авч үзэхийг сануулсаар байдаг. Энэ санааг илэрхийлсэн “Философийн халз тулаан”-ыг МУИС-ийн Философи, шашин судлалын тэнхим болон Монголын Эмнести Интернэшнл байгууллага хамтран 11 сарын 20-нд буюу “Дэлхийн философийн өдөр” зохион явууллаа.

10822597_753492384686226_254092435_n

10822486_753492388019559_2002759027_n

МУИС, МУБИС-ийн философийн ангийн оюутнууд “Ахуйн ослоос бага насны хүүхдүүд амь насаа алдаж буйг төрийн хариуцлага ба цэцэрлэг гэсэн асуудалтай, Зээлд хамрагдаггүй ахмад настнуудыг хэн гэж үзэхийг амьдралын чанар, үнэ цэнэтэй холбож мэтгэлцсэн байна. Мөн “Трумэн Шоу” киноны агуулгад эргэцүүлэл хийн, цаг үеэ мэдэрсэн асуудлуудад философи, хүний эрхийн уулзварт сэтгэлгээ, ур ухаанаа уралдууллаа. Үнэлэмжийг дахин үнэлэгчид, Хөндлөнгийн хүмүүс, Сизиф, Өнхрүүш, Ойлгохуйг ойлгохуй, Сонин матери хэмээх содон нэрээр өөрийн оролцож буй багийг нэрлэсэн оюутан залуус философийн эх зохиол, утилитаризм, либерализм, либертари үзэл, ёс зүй, оршихуйн философид түшиглэн мэтгэлцэж, сэтгэлгээний цар хүрээ, хүний эрх, соёлыг харах хараагаа тэлэн бүтээлчээр оролцсон юм. 

Халз тулаанд МУИС-ийн “Сонин матери” баг түрүүлэн ялалт байгуулсан бөгөөд шилдэг илтгэгчээр МУИС-ийн оюутан Ө.Болорчимэг шалгарлаа. 

10822236_753492351352896_916063549_n

1420013_753492424686222_1104707078_n

Монголын Эмнести Интернэшнл байгууллага бидний энэхүү арга хэмжээний санаачлагыг дэмжин хамтарч ажиллалаа. 

“Коммунизм хэмээх шидэт үлгэр: Улс төрийн философийн зарим асуудал”

Мөн энэ өдөр философи шашин судлалын тэнхмийн зочин профессор Себастьян Лалла, улс төрийн философи агуулгаар “Коммунизм хэмээх шидэт үлгэр: Улс төрийн философийн зарим асуудал” сэдэвт илтгэл хэлэлцүүллээ. Адармаатай, шүүмж ихтэй, гүн сэтгэгдэл төрүүлсэн сонирхолтой илтгэлийг сонсон, үзэл санаагаа хуваалцахыг хүссэн хүмүүс их байлаа. 

10822696_753492411352890_245387035_n

“Бидний өдөр” өдөрлөг

Философийн мэргэжлийн ангийн оюутнууд ч энэ өдрийг бүтээлчээр өнгөрүүлдэг. Мэргэжлээ сурталчилсан, философийн номын үзэсгэлэн гаргаж, АХА тэмцээн зохион явуулж, мэргэжлийнхээ онцлогийг бусдад сонирхолтойгоор тайлбарлан олон талын үйл ажиллагаагаар танин мэдэхүй, чөлөөт сэтгэлгээний эрч хүчийг энэ л өдөр илүүтэй мэдрүүлдэг. Ийнхүү Философи судлаач хэн бүхний онцгой өдрүүд ажил хэрэгч, амжилт бүтээлээр дүүрэн өнгөрлөө. 

10815850_753492321352899_1734853961_n

 

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар