МУИС-ийн Инженер Технологийн Сургууль Япон улсын Уцуномияа Их Сургуультай хамтран ажиллах санамж бичгийг байгууллаа. Санамж бичгийг байгуулахад ИТС-ийн захирал проф. Ч.Сономдавга, Хүрээлэн буй орчин, ойн инженерчлэлийн тэнхимийн эрхлэгч проф. Д.Батсүрэн, дэд проф. С.Гэрэлбаатар, Ц.Батчулуун, доктор Д.Даваажав болон Уцуномияа Их сургуулийн проф. Ишигури Футоши, Аруга Казухиро, Незу Икуми нарын зэрэг төлөөлөл оролцлоо.
Уг санамж бичгийн хүрээнд Ой аж ахуй, модлог чиглэлээр суралцаж буй тус сургуулиудын бакалаварын болон ахисан түвшний судалгааг дэмжих, оюутан солилцох, багш, судлаачдыг чадавхжуулах, хамтарсан судалгааны төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэн судалгааны лаборатори хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэхээр шийдвэрлэв.