МҮХАҮТ-тай хамтран “ТРИПЕЛ ХЕЛЕКС”-ийн онол, загвараар олон талт түншлэл, хамтын ажиллагааг хэрэгжүүлэхээр санал солилцлоо

Share Button

МУИС-ийн Бизнесийн сургууль, Шинжлэх ухаан технологийн Улаанбаатар парк, БС-ийн харъяа Бизнес консалтинг төв болон Бодлогын судалгааны лабораторийн бүрэлдэхүүн, албаны хүмүүс МҮХАҮТ-ийн удирдлага, албаны төлөөлөлтэй 2025.09.10 өдөр нөхөрсөг уулзалтыг зохион байгууллаа.

Уулзалтын хүрээнд:

  1. Их сургууль-МҮХАҮТ-Бизнес эрхлэгчдийн түншлэл, хамтын ажиллагааг “ТРИПЕЛ ХЕЛЕКС”-ийн зарчмаар их сургуулийн бий болгосон мэдлэг, инновац, технологийг бизнес эрхлэгчид, ААН-дэд хүргэхэд тууштай хамтран ажиллахаа илэрхийллээ.
  2. Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг энтрепренер форумыг МҮХАҮТ-тай хамтран стартапаас−компанийн түвшинд зохион байгуулахаар тохиролцлоо.
  3. Монголын бизнесийн орчны судалгаа, судалгааны дата бааз, цахим систем хөгжүүлэлтэд хамтран ажиллана.
  4. Шинжлэх ухаан, технологи, инновацыг нийгэм эдийн засгийн эргэлтэд оруулж мэдлэгийг эдийн засаг болгон хувиргахад олон талт хамтын ажиллагаар хэрэгжүүлэхээр тохиролцлоо.
  5. Үйлдвэр, бизнес эрхлэгчдийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, мэргэшүүлэх, чадавхжуулахад сургалт-судалгаа-үйлдвэрлэлийн чиглэлд олон талт хэлбэрээр харилцан хамтран ажиллахаар боллоо.

Эцэст: 2025.09.15-ны өдөр Танхмийн ерөнхийлөгч болон албаны хүмүүс Бизнес эрхлэгчдийн төлөөлөл Шинжлэх ухаан технологийн Улаанбаатар паркд зочилж Технологи зүгшрүүлэлт, үйлдвэрлэлийн цехийн шугам, ГЭРЛАБ урлан болон МУИС-ийн дэргэдэх Гарааны компаниудын үйл ажиллагаа, бүтээгдэхүүнтэй танилцах арга хэмжээг зохион байгуулахаар боллоо.

Эзэмшсэн боловсрол, мэдлэгээр эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулахад МУИС-ийн эрдэмтэн багш, судлаачид үргэлж дэмжин ажиллана.

Хамтын ажиллагаанд амжилт хүсье.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар