МУИС багшийн сонгон шалгаруулалтанд урьж байна.

Share Button

АБЙАЙЫБА1
Нийтлэг шаардлага:

  • Эрдмийн зэрэг:  Мэргэжлийн чиглэлээр магистраас доошгүй зэрэгтэй байх
  • Гадаад хэлний мэдлэг: Англи болон аль нэгэн түгээмэл гадаад хэлээр мэргэжлийн түвшинд унших, бичих, ярих чадвартай байх
  • Компьютерийн нийтлэг хэрэглээний программууд дээр ажиллах чадвартай байх
  • Багаар ажиллах чадвартай, харилцааны соёлтой байх
  • Хувийн зохион байгуулалт сайтай, идэвх санаачилгатай байх
  • Сургалт эрдэм шинжилгээний ажлыг хослон гүйцэтгэх чадвартай байх
  • Бүтээлийн жагсаалт
Багш авах мэргэжил Багшийн заах хичээл, ажлын байранд тавигдах тусгай шаардлага Орон тоо
ШИНЖЛЭХ УХААНЫ СУРГУУЛЬ
Нийгмийн ухааны салбар
1 Улс төр судлаач Заах хичээл: Улс төрийн сэтгэлгээний түүх, Улс төр судлалын үндэс (ерөнхий суурь), Ардчиллын боловсрол (ерөнхий суурь)

Тавигдах шаардлага: Улс төр судлалаар магистр болон түүнээс дээш зэрэгтэй, их дээд сургуульд 3-аас доошгүй жил багшилсан, эрдэм шинжилгээ, судалгааны ажлын туршлагатай байх

2
2 Нийгмийн ажил Заах хичээл: Нийгмийн ажил (ерөнхий суурь), Хүүхэд хамгаалал, Акедемик бичих ур чадвар (ерөнхий суурь), Хувь хүн, гэр бүлтэй ажиллах нийгмийн ажил

Тавигдах шаардлага: Мэргэжлээрээ магистр болон түүнээс зэрэгтэй, гадаадад их дээд сургууль төгссөн, мэргэжлийн чиглэлээр 5-аас дээш жил ажилласан, эрдэм шинжилгээний ажлын туршлагатай

1
3 Сэтгэл судлал Заах хичээл: Сэтгэл судлалын үндэс (ерөнхий суурь)

Тавигдах шаардлага: Сэтгэл судлалын чиглэлээр магистр болон түүнээс дээш зэрэгтэй, эрдэм шинжилгээний ажлын туршлагатай

1
4 Сэтгүүл зүй Заах хичээл: Мэдээлэл харилцааны дизайн, Олон улсын сэтгүүл зүйн асуудлууд, Глобал сэтгүүл зүй, Интернэт сэтгүүл зүй, Мэдээллийн нийгэм ба онлайн сэтгүүл зүй

Тавигдах шаардлага: Сэтгүүл зүйн чиглэлээр магистр болон түүнээс дээш зэрэгтэй, эрдэм шинжилгээний ажлын туршлагатай, мэргэжлээрээ 3-аас дээш жил ажилласан, Орос, Япон, Хятад, Солонгос хэлний зохих мэдлэг чадвартай бол давуу тал болно

1
5 Эдийн засаг Заах хичээл: Микроэкономиксийн үндэс, Дунд түвний микроэкономикс, Ахисан түвшний  микроэкономикс, магистр, докторын түвшинд Микроэкономикс, Аж үйлдвэрийн экономиксийн үндэс, Дунд түвшний аж үйлдвэрийн экономикс, Эконометрикс, Хугацааны болон Хөндлөн цувааны шинжилгээ

Тавигдах шаардлага: Дэлхийн өндөр зэрэглэлийн экономиксийн хөтөлбөрийг дүүргэж, Докторын зэрэг хамгаалсан

1
Байгалийн ухааны салбар
6 Газрын менежмент Заах хичээл: Хөдөөгийн газрын менежмент, Байгаль орон зайн ашиглалтын үндэс, Газар зохион байгуулалтын төсөл боловсруулалт, Газрын нөхцөл, нөөцийн үнэлгээ, Газрын чанарын үнэлгээ

Тавигдах шаардлага: Газрын менежментийн чиглэлээр магистр болон түүнээс дээш зэрэгтэй, их дээд сургууль болон эрдэм шинжилгээний байгууллагад ажиллаж байсан ажлын дадлага туршлагатай

1
7 Шатах ашигт малтмал Заах хичээл: Шатах ашигт малтмалын эрэл хайгуул, Шатах ашигт малтмалын геохими, Палеогеографи

Тавигдах шаардлага: Мэргэжлээрээ докторын зэрэгтэй

1
8 Экологи Заах хичээл: Экосистемийн экологи ба нөхөн сэргээлтийн экологи

Тавигдах шаардлага: Биологи, Экологийн салбарт докторын зэрэг хамгаалсан, Экосистемийн экологи болон нөхөн сэргээлтийн экологийн чиглэлд мэргэшсэн байх, Олон улсын мэргэжлийн сэтгүүлд нэгдүгээр зохиогч эсвэл холбоо барих зохиогчоор сүүлийн 3 жилд 1-2 өгүүллийг экосистемийн экологи болон нөхөн сэргээлтийн экологийн чиглэлээр хэвлүүлсэн байх, гадаад болон дотоодын санхүүжилт бүхий эрдэм шинжилгээний төсөлд удирдагч болон судлаачаар оролцсон туршлагатай бол давуу тал болно

1
9 Газарзүйн багш, сурган  хүмүүжүүлэх ухаан Заах хичээл: Дэлхий судлалын үндэс, Газарзүйн сургалтын онол, арга зүй, Үйлдвэрлэлийн дадлага, Сурган хүмүүжүүлэх дадлага 1, 2; Газар зүйн дидактикийн судалгааны арга зүй

Тавигдах шаардлага: Магистр зэрэгтэй. Газарзүйн чиглэлээр үндсэн мэргэжил эзэмшсэн. Газарзүйн сурган хүмүүжүүлэх ухаанаар мэргэшсэн.  Мэргэжлийн байгууллага, их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагад ажиллаж байсан ажлын туршлагатай. Англи хэлний түвшин өндөртэй байх

1
10 Геодези, кадастрын  зураглалын инженер багш Заах хичээл: Геодезийн үндэс, Геодези-1, Газар зохион байгуулалтын геодези,  Дээд геодези, ЖПС хэрэглээ, Геодезийн хээрийн дадлага, Кадастрын зураглал хичээлүүийн семинар,дадлага, хээрийн дадлага

Тавигдах шаардлага: Бакалавр зэрэгтэй. Газрын кадастр, Газар зохион байгуулалт, Геодезийн мэргэжлээр төгссөн. Газрын менежмент, кадастр, геодезийн чиглэлээр магистр зэрэгтэй. Мэргэжлийн байгууллага, их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагад ажиллаж байсан.  Хээрийн дадлага, хэмжилтийн ажил гүйцэтгэж байсан ажлын туршлагатай.

1
11 Физик Заах хичээл: Ерөнхий ба онолын физик, Хатуу бие, материал судлал болон оптик спектр судлалын нарийн мэргэжлийн курсуудыг заадаг байх

Тусгай шаардлага: Физикийн ухааны магистр ба түүнээс дээш зэрэгтэй өндөр түвшинд мэргэшсэн.

1
12 Геофизик Заах хичээл: Астрофизик, Агаар мандлын оптик, Нил орчны механик, Дэлхийн термаль орон ба цэвдэг судлал, Геофизикийн судалгааны цогцолбор аргууд, Радиометрийн хайгуул, Цооногийн геофизик, Цахилгаан хайгуул I

Тусгай шаардлага: Геофизикийн чиглэлээр магистр болон түүнээс дээш зэрэгтэй байх

1
Хүмүүнлэгийн ухааны салбар
13 Уран зохиол судлал Заах хичээл: Монголын орчин үеийн уран зохиол, Эх зохиол задлан шинжлэх арга зүй, Уран сайхны шүүмжлэлийн онол, арга зүй, Зохиолч, уран дүрийн сэтгэл зүй, Монголын уран зохиол, Дэлхийн уран зохиол, Уран зохиол судлалын түүх

Тавигдах шаардлага: Хэл бичгийн ухааны магистраас дээш зэрэгтэй, МУИС болоод түүнээс дээш эрэмбэтэй сургууль төгссөн байх

2
14 Урлаг судлал Заах хичээл: Урлагын антропологи, Урлагын менежмент, Урлагын маркетинг, Визуал урлагын илэрхийлэл, Дорно дахины урлахуй ухаан, Орчин үеийн урлагын урсгал илэрхийлэл, Урлагын сэтгэл судлал, Соёлын салбарын хүний нөөцийн менежмент

Тавигдах шаардлага: Урлаг судлалын ухааны магистраас дээш зэрэгтэй, МУИС болоод түүнээс дээш эрэмбэтэй сургууль төгссөн байх

2
15 Түүхч Заах хичээл: Монголын түүх, Дэлхийн түүхийн доорх хичээлээс аль нэгийг нь заах: (Дундад зууны түүхӨрнөдийн түүх, Зүүн Азийн түүх, Орос, зүүн европын түүхОйрх дорнод, дундад азийн түүх)

Тавигдах шаардлага: Түүхийн ухааны докторын зэрэгтэй, Монголын түүхийн аль нэг үеэр өндөр түвшинд мэргэшсэн, Дэлхийн түүхээр аль нэг эсвэл аль нэг бүс нутгийн түүх заах чадвартай, сурвалжийн /1-2/ хэл болон судалгааны 1-2 хэлтэй байх, өөрийн судалгааны чиглэлээр тэргүүлэх судлаач болохыг баталгаажуулсан бүтээлтэй байх

2
Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургууль
16 Математик (магадлалын онол, статистик) Заах хичээл: Магадлал статистикийн удиртгал, Магадлалын онол, Магадлалын онол ба санамсаргүй процесс, Санхүүгийн математик-1,2, Статистик програмын сан, Эконометрик-1,2, Актуар математик, Статистик загварчлал

Тавигдах шаардлага: Мэргэжлээрээ магистр болон түүнээс дээш зэрэгтэй

2
17 Цаг уур Заах хичээл: Синоптик цаг уурын үндэс, Цаг агаарын прогноз, Сансарын цаг уур, Хий ба шингэний динамик, Цаг уур, уур амьсгал, Ерөнхий цаг уур, Агаар мандлын ерөнхий орчил урсгал

Тавигдах шаардлага: Мэргэжлээрээ магистр болон түүнээс дээш зэрэгтэй

1
18 Холбооны инженерчлэл Заах хичээл: Холбооны систем, Утасгүй холбоо, Теле холбооны сүлжээ ба дохиолол, Сансарын холбоо, Хөдөлгөөнт холбоо

Тавигдах шаардлага: Холбооны инженерчлэлийн чиглэлээр магистр болон түүнээс дээш зэрэгтэй, мэргэжлээрээ 1-ээс дээш жил ажилласан

1
19 Нано инженерчлэл Заах хичээл: Нанотехнологи ба Нанохими, Нано инженерчлэл

Тавигдах шаардлага: Хими, Физик эсвэл Нано технологийн чиглэлээр магистр болон түүнээс дээш зэрэгтэй

1
20 Хэрэглээний хими Заах хичээл: Үйлдвэрийн хими, Хэрэглээний хими, Хими технологийн үндэс

Тавигдах шаардлага: Хими, Химийн технологийн чиглэлээр магистр болон түүнээс дээш зэрэгтэй

1
ХУУЛЬ ЗҮЙН сургууль
21 Криминалистик, Эрүүгийн процесс Заах хичээл: Эрүүгийн хууль тогтоомжийн хэрэглээ, Криминалистик

Тавигдах шаардлага: Хуульч мэргэжилтэй, Криминалистикийн чиглэлээр нарийн мэргэшсэн, мэргэжлээрээ 5 аас доошгүй жил ажилласан, багш, сурган хүмүүжүүлэх дадлага туршлагатай, Криминалистикийн чиглэлээр тодорхой бүтээл туурвисан

1
22 Эрүүгийн эрх зүй (материаллаг), Криминологи Заах хичээл: Эрүүгийн хууль тогтоомжийн хэрэглээ, Криминологи, Эрх зүйн үндэс

Тавигдах шаардлага: Хуульч мэргэжилтэй, Онолын болон Эрүүгийн эрх зүйн чиглэлээр мэргэшиж, гадаадад магистрын зэрэг хамгаалсан, мэргэжлээрээ 3 аас доошгүй жил ажилласан, багш, сурган хүмүүжүүлэх ажлын зохих туршлагатай

1
23 Захиргааны эрхзүй Заах хичээл: Захиргааны эрх зүйн ерөнхий ангийн семинар

Тавигдах шаардлага: Хууль зүйн магистр болон түүнээс дээш зэрэгтэй

1
24 Захиргааны процессийн эрх зүй Заах хичээл: Захиргааны процессийн эрх зүйн лекц, семинар

Тавигдах шаардлага: Хууль зүйн магистр болон түүнээс дээш зэрэгтэй

1
Олон улсын харилцаа нийтийн удирдлагын сургууль
25 Олон улсын харилцаа Заах хичээл: Олон Улсын харилцааны үндэс ба даяаршил

Тавигдах шаардлага: Олон улсын харилцааны чиглэлээр өндөр хөгжилтөй оронд магистрын зэрэг хамгаалсан

1
Заах хичээл: Монгол Улсын гадаад бодлогын шийдвэр гаргалт, орчин үеийн Олон улсын харилцааны онол

Тавигдах шаардлага: Олон улсын харилцааны чиглэлээр өндөр хөгжилтэй оронд докторын зэрэг хамгаалсан. Энэ чиглэлээр Олон улсын байгууллагад ажиллаж байсан туршлагатай, эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийдэг бол давуу тал болно.

1
Заах хичээл: Гадаад бодлогын шийдвэр гаргалт, Их гүрнүүдийн гадаад бодлого

Тавигдах шаардлага: Олон улсын харилцааны чиглэлээр өндөр хөгжилтэй оронд докторын зэрэг хамгаалсан. Энэ чиглэлээр Олон улсын байгууллагад ажиллаж байсан туршлагатай, эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийдэг бол давуу тал болно.

1
26 Нийтийн удирдлага Заах хичээл: Төрийн байгууллагын удирдлага, Төрийн албан хаагчийн ёс зүй, Төрийн байгууллага ба манлайлал

Тавигдах шаардлага: Төрийн удирдлага, Төрийн захиргааны менежмент, удирдахуйн ухаанаар мэргэшсэн магистр болон түүнээс дээш зэрэгтэй, энэ чиглэлээр ажиллаж байсан туршлагатай, мөн докторын зэрэгтэй бол давуу тал болно

1
Заах хичээл: Нийтийн удирдлагын хүний нөөцийн менежмент, Харьцуулсан төрийн захиргаа, Мэргэжлийн ёс зүй,

Тавигдах шаардлага: Төрийн удирдлага, төрийн захиргааны менежмент, удирдахуйн ухаанаар мэргэшсэн докторын зэрэгтэй, энэ чиглэлээр ажиллаж байсан туршлагатай

1
Заах хичээл: Төрийн удирдлага, Төрийн байгууллагын чанарын удирдлага, Төрийн байгууллагын нийгмийн хариуцлага

Тавигдах шаардлага: Төрийн удирдлага, төрийн захиргааны менежмент, удирдахуйн ухаанаар мэргэшсэн докторын зэрэгтэй, энэ чиглэлээр ажиллаж байсан туршлагатай

1
Бизнесийн сургууль
27 Бизнесийн мэдээллийн систем Заах хичээл: Бизнесийн мэдээллийн систем, Бизнесийн өгөгдлийн олборлолт, шинжилгээ, Бизнесийн системийн шинжилгээ, дизайн, Бизнесийн өгөгдлийн сангийн удирдлага, Е-бизнес, Бизнесийн байгууллагын мэдээллийн системийн хэрэглээ

Тавигдах шаардлага: Мэдээллийн технологийн чиглэлээр магистраас доошгүй эрдмийн зэрэг, цолтой, Бизнесийн удирлагаар магистр болон түүнээс дээш зэрэгтэй бол давуу тал болохАнгли хэлний TOEFL IBT оноо 75-аас багагүй (TOEFL PBT үүнтэй тэнцэхүйц оноотой), IELTS 6.0 болон түүнээс дээш оноотой байх, Програм хангамж болон бусад биет бүтээл боловсруулж практикт нэвтрүүлсэн туршлагатай, Судалгааны ажлын туршлагтай (Судалгааны төсөлт ажилд оролцдог, бүтээлээ хэвлүүлсэн, эрдэм шинжилгээний илтгэл хэвлүүлсэн), Бизнесийн өгөгдөл боловсруулалт, өгөгдлийн олборлолт, шинжлэлт, хадгалалтын талаарх орчин үеийн шинэ технологи (Business Intelligence, Data mining, Big date, Date Warehouse, ERP зэрэг) зохих хэмжээнд эзэмшсэн, мэдлэг туршлагатай байх, Багшлах болон заах аргын туршлагатай бол давуу тал болно.

1
28 Банк Заах хичээл: Банкны эрсдлийн менежмент, Мөнгөний бодлого, Санхүүгийн эконометрикс

Тавигдах шаардлага: Эдийн засгийн болон Бизнесийн удирдлагын магистраас доошгүй эрдмийн зэрэг, цолтой Санхүүгийн чиглэлэээр орчин үеийн судалгааны арга зүй эзэмшсэн

1

 

Бүртгэл, бүрдүүлэх материал:

 

 

Багшийн сонгон шалгаруулалтад орох хүсэлтэй хүмүүс МУИС-ийн http://burtgel.num.edu.mn хаягаар 2015 оны 08 дугаар сарын 20-25-ний өдрүүдэд цахим хэлбэрээр бүртгүүлж, холбогдох мэдээллийг авна.

Бүртгүүлэхдээ төрийн албан хаагчийн биеийн байцаалтыг зааврын дагуу бүрэн бөглөж, дараах бичиг баримтуудыг цахим хэлбэрээр хавсаргана. Үүнд:

  • Доктор, магистр, бакалаврын зэргийн диплом, тэдгээрийн  хавсралт
  • Иргэний үнэмлэх
  • Ажил байдлын тодорхойлолт
  • Цээж зураг  (сүүлийн 6 сард авахуулсан, 3×4 хэмжээтэй)
  • Банкны цахим төлбөрийн системээр бүртгэлийн хураамж(20000 төгрөг) төлнө. (Голомт банк, Төрийн банк, Хас банк, Капитрон банкны төгрөгийн цахим гүйлгээ хийдэг, өөрийн эзэмшдэг эсвэл өөр эзэмшигчийн (эзэмшигчийн зөвшөөрлөөр) картаар төлбөр хийх боломжтой. Мөн Худалдаа хөгжлийн банк, ХААН банкнаас бусад банкны олон улсын эрхтэй картаар төлбөр хийж болно).

Багшийн сонгон шалгаруулалтад тэнцсэн хүмүүс дээрх бичиг баримтуудыг эх хувиар нь шалгуулна.

Мэргэжлийн  болон Гадаад хэл(Олон улсын хэмжээнд нийтлэг хэрэглэгддэг түвшин тогтоох шалгалтын /TOEFL, IELTS зэрэг/ 60 ба түүнээс дээш хувийн оноотой бол гадаад хэлний шалгалтаа шууд тооцуулж болно)-ний шалгалтыг  2015 оны 08 дугаар сарын 27-ны өдрөөс09 дүгээр сарын 11-ний өдрүүдэд зохион байгуулна.

Утас: 77307730-1135

 

 

 

 

Захиргаа, хяналт шинжилгээ, үнэлгээний алба

 

 

 

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар