“Зүүн Азийн чухал ургамлууд II” номын нээлт боллоо

Share Button

ШУС-ийн Биологийн тэнхим нь (хуучнаар Биологи, биотехнологийн сургууль) нь Солонгосын Үндэсний Арборетум (Korea National Arboretum), Солонгосын Биологийн Нөөцийн Хүрээлэн (National Institute of Biogical Resource), Зүүн Азийн Биологийн Олон Янз Байдлыг Хамгаалах Сүлжээ (East Asian Biodiversity Conservation Network) зэрэг байгууллагуудтай 2012 оноос эхлэн Монгол орны Биологийн Олон Янз Байдлыг судлах чиглэлээр нягт хамтын ажиллагаатай ажиллаж ирсэн.

Зүүн Азийн Биологийн Олон Янз Байдлыг Хамгаалах Сүлжээ (East Asian Biodiversity Conservation Network) Олон Улсын Байгууллага нь 2014 онд байгуулагдаж Зүүн Азийн хэмжээнд Биологийн Олон Янз Байдлыг Хамгаалах чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцсон 6 улсын 8 байгууллагыг (Солонгосын Үндэсний Арборетум, Монгол Улсын Их Сургууль, ОХУ-ын ШУА-ийн Алс Дорнодын салбарын Ботаник цэцэрлэг Хүрээлэн, ОХУ-ын Эрхүүгийн Их Сургуулийн Ботаник цэцэрлэг, БНХАУ-ын ШУА-ийн Хэрэглээний Экологийн Хүрээлэн, БНХАУ-ын ШУА-ийн Өмнөд Хятадын Ботаник Цэцэрлэг, Япон улсын Ой, Ойн бүтээгдэхүүн Судлалын Хүрээлэн, Тайваны Ой Судлалын Хүрээлэн) багтаасан Олон Улсын Сүлжээ юм.

Энэхүү Олон улсын сүлжээнд нэгдсэн байгууллагууд нь Биологийн Олон Янз Байдлыг Хамгаалах чиглэлээр хамтарсан төсөл хэрэгжүүлэх болон хамтын бүтээлийг хэвлүүлэх зэрэг олон талт хамтын ажиллагааг хэрэгжүүлж байгаа бөгөөд түүний нэгээхэн хэсэг болох хамтран хэвлүүлсэн хоёр номын нээлтийг Хамтарсан төслийн удирдагч ХШУИС-ийн профессор, доктор Н.Батхүүгийн санаачлагаар МУИС-ийн Ойн генетик, экофизиологийн лабораторид 2016 оны 2 сарын 18-ны өдөр зохион байгуулагдлаа.

Номын нээлтийн ёслолд ШУС-ийн захирал профессор Б.Баяртогтох, Монгол Улсын Гавъяат багш, профессор Ц.Жамсран, ШУ-ны доктор профессор Ц.Цэндээхүү болон номын Монголын талын хамтран зохиогчид, МУИС-ийн Төв номын сангийн төлөөлөл оролцов.

Анхны бүтээл болох “Зүүн Азийн чухал ургамлууд: Ургамал түүх өгүүлнэ~Important Plants of East Asia: Plants tell stories” ном нь 2014 онд хэвлэгдсэн бол хоёр дахь бүтээл нь “Зүүн Азийн чухал ургамлууд II: Эндемик ургамлын түүх~ Important Plants of East Asia: Endemic plan stories” сэдэвтэйгээр 2015 онд хэвлэгдсэн байна.

1 2 3 4 5 6 7 8

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар