Газарзүйн тэнхмийн эрдэм шинжилгээний хурал амжилттай зохион байгуулагдлаа

Share Button

МУИС-ийн ШУС-ийн Газарзүйн тэнхмийн 2016 оны бакалаврын болон магистрант-докторантын эрдэм шинжилгээний хурал 2016 оны 4-р сарын 15-ны 14:00 цагаас МУИС-ийн VII байрны 307 тоот танхимд амжилттай зохион байгуулагдлаа. Уг хурлыг зохион байгуулах комиссын даргаар тэнхмийн эрхлэгч П.Мягмарцэрэн, гишүүд Профессор Б.Чинбат, С.Эрдэнэсүх, академич Д.Амарсайхан, доктор Г.Юмчмаа, Д.Амартүвшин, Ц.Базарханд, нарийн бичиг Э.Алтанболд нар ажиллаа. Тэнхмийн уламжлалт эрдэм шинжилгээний хурал нь өнөө жил газарзүйн тэнхмийн 60 жилийн ойтой давхцаж буйгаараа онцлог боллоо.

Тус хуралд бакалаврын түвшинд 20 илтгэл хэлэлцүүлснээс дараах оюутнууд шагналт байр эзэллээ.

Байр Анги Удирдагч багш Судалгааны сэдэв
I Газарзүйн 4-р анги П.Цэенханд Доктор Д.Даваадорж Улаанбаатар хотын техноген бохирдлын эрсдлийн судалгаа
II Газарзүй-3 анги Г.Хонгор Доктор Д.Даваадорж Улаанбаатар хотын хөрсний цацраг идэвхт изотопын судалгаа
III Газарзүй-байгаль шинжлэлийн багш-2 анги Д.Лхамдолгор Доктор Г.Юмчмаа Оюутны мэргэжил сонголтод нөлөөлөх хүчин зүйлс
IV БОЗТС ба Газарзүйн мэдээллийн систем-4 анги Г.Энхмаа Доктор (Sc.D), академич Д.Амарсайхан Богдхан уулын ойн төлөв байдлын өөрчлөлтийг агаар сансрын мэдээ ашиглан гаргасан үр дүн
V БОЗТС ба Газарзүйн мэдээллийн систем-4 анги Л.Отгонбаяр Магистр Ч.Болорчулуун Монгол орны ой хээрийн түймрийн орон зайн шинжилгээ, аюулын зураглал

1

Бакалаврын түвшинд тэргүүн байр эзэлсэн П.Цэенханд, тэнхмийн эрхлэгч П.Мягмарцэрэн нар

2

Бакалаврын түвшинд дэд байр эзэлсэн Г.Хонгор

3

Бакалаврын түвшинд гутгаар байр эзэлсэн Д.Лхамдолгор

Магистрант-докторантын түвшинд 11 илтгэл хэлэлцүүлснээс дараах оюутнууд шагналт байранд шалгарчээ.

Байр Мэргэжлийн чиглэл Удирдагч багш Судалгааны сэдэв
I Газарзүйн докторант Б.Батбилэг Доктор, дэд проф. В.Батцэнгэл

Доктор П.Мягмарцэрэн

Зайнаас тандан судлах аргыг ашиглан ургамлын биомассыг тодорхойлох асуудалд
II Газарзүйн мэдээллийн систем магистрант Н.Энхзул Доктор (Sc.D), академич Д.Амарсайхан Улаанбаатар хотын агаарын бохирдлын хүнд элементүүдийн тархалтын дүнгээс
III Газарзүйн докторант Э.Баяржаргал Доктор Ш.Оюунтуяа

Доктор, дэд проф. Р.Мижиддорж

Хур тунадас ахиу ба татруу үеийн уур амьсгалын зарим асуудалд
IV Газарзүйн магистрант Н.Алтансүх Доктор А.Орхонсэлэнгэ Монгол орны хойд хэсгийн эртний уур амьсгалын өөрчлөлтийг Баянтохойн илэрцийн хурдсын хуримтлалаар илрүүлэх нь
V Газар зохион байгуулалтын магистрант З.Мөнхзаяа Доктор Г.Гантулга Нийслэлийн статусыг шилжүүлэх олон улсын туршлага Монголд хэрэгжүүлэх боломж                         /Монгол улсын нийслэл Улаанбаатар хотын жишээн дээр/

4Магистрант-докторантын эрдэм шинжилгээний хуралд тэргүүн байр эзэлсэн Б.Батбилэг, удирдагч багш П.Мягмарцэрэн

5

Магистрант-докторантын эрдэм шинжилгээний хуралд дэд байр эзэлсэн Н.Энхзул

6

Магистрант-докторантын эрдэм шинжилгээний хуралд гуравдугаар байрт шалгарсан Э.Баяржаргал

Тус хуралд амжилттай оролцож эхний хоёр байрт шалгарсан бакалавр, магистрант-докторантууд ШУС-ийн Байгалийн Ухааны Салбарын эрдэм шинжилгээний хуралд оролцох эрх авлаа.

7

Эрдэм шинжилгээний хурлын үеэр…

Мэдлэг чадвараа сорин нийт оролцогч оюутнууддаа эрдмийн их үйлсэд нь амжилт хүсье.

9

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар