“МУИС-ийн оюутнуудын гараар бүтэх хиймэл дагуул” 2017 онд хөөрнө

Share Button

Монголын анхны NUMSAT-1U хиймэл дагуулыг 2017 оны хавар олон улсын BIRDS төслийн хүрээнд хөөргөх болсон тухай МУИС-ийн эрдэмтэн багш нар болоод удирдлагууд өнөөдөр олон нийт хэвлэл мэдээлэлд мэдээлэл хийлээ.

“Birds” төсөлд Гана, Монгол, Бангладеш, Япон, Нигер зэрэг таван улс хамтарсан ба Япон улсын Засгийн газраас хиймэл дагуулгүй улс орнуудыг хүний нөөц, дотоод бааз суурь, гадаад харилцаа холбоо, нано хиймэл дагуулыг хийж хөөргөх боломж нөхцлөөр хангах зорилготойгоор олон талын хөнгөлөлтийг үзүүлж байгаа юм.

Төслийн зорилго нь

  • 400 км өндрөөс 100 м нарийвчлалтай зураг авах
  • FM437BHz долгионоор мэдээ цацах,
  • Хиймэл дагуулын байрлал тодорхойлох,
  • 400 км-ын өндөрт агаарын нягт сансрын туяаг тодорхойлох,
  • Газрын станцуудыг олон улсын сүлжээ болгох зэрэг зорилготой аж.

Хиймэл дагуул хөөргөхөд гарах зардал нь 225 мянган ам.доллар бөгөөд бүтээхэд 100 мянган ам.доллар шаардлагатай болох юм.   Үүний 50 мянган ам.долларыг МУИС, үлдсэн 50 мянган амдолларыг олон нийтийн хандиваар бүрдүүлэх шаардлагатай байгаа гэдгийг дээр хэвлэлийн бага хурлыг үеэр зохион байгуулагчид хэллээ. 

Энэ талаар МУИС-ийн Дэд профессор Д.Улам-Оргих: “Энэхүү хиймэл дагуулыг төлөвлөсөн хугацаандаа амжилттай хөөргөх нь манай улсын хувьд нэр төрийн хэрэг. Сансарт хүн анх ниссэнтэй дүйцэхүйц томоохон баярт үйл явдал юм” гээд олон нийтийг идэвхтэй оролцож, хандив өргөхийг уриаллаа. Та бүхэн Хаан банкин дахь “МУИС-хиймэл дагуул” гэсэн эзэмшигчийн нэртэй 5041392345 тоот дансанд хандив өргөж болох нь. Цаашид NUMSAT-1U хиймэл дагуулын газрын станцыг МУИС дээр байгуулж, хиймэл дагуулаас мэдээлэл хүлээж авах, хиймэл дагуулаа удирдах, хянах боломжтой болох гэнэ. NUMSAT-1U хиймэл дагуул нь 400 км өндрөөс 100 метрийн нарийвчлалтай зураг авах, FM437MHz долгионоор мэдээ цацах, хиймэл дагуулын байрлал тодорхойлох, 400 км өндөрт агаарын нягт, сансрын туяаг тодорхойлох, газрын станцуудыг олон улсын сүлжээ болгон ашиглах зэрэг шинжлэх ухаан технологийн олон талт ач холбогдолтой юм. Түүнчлэн, газрын гадаргын өөрчлөлт, ой хээрийн түймэр, байгалийн гамшгийн судалгаанд ч нэн чухал үүрэгтэй. Манай улсын хиймэл дагуул хөөрч, бүрэн ажиллагаанд орсноор бусад дөрвөн улсын хиймэл дагуултай холбогдож, мэдээллээ солилцож, шинжлэх ухааны туршилтуудыг хийнэ хэмээсэн юм.

Манай улс анх удаа хиймэл дагуул хөөргөх хөтөлбөрт хамтран ажиллаж байгаа тул  Япон улсын Засгийн газраас хиймэл дагуулгүй улс орнуудыг хүний нөөц, дотоод бааз суурь, гадаад харилцаа, нано хиймэл дагуул хийж, хөөргөх тал дээр олон талын тусламж, хөнгөлөлт үзүүлж байгаа  бөгөөд Монголчууд бидний дэмжлэг туслалцаа хэрэгтэй юм.

Монголын анхны хиймэл дагуул – 2017 онд

Хандивын данс:

Хаан банк 5041392345

Данс эзэмшигчийн нэр МУИС-хиймэл дагуул.

[gview file=”https://news.num.edu.mn/wp-content/uploads/2016/04/KHBKHURAL_20160418.pdf”]

IMG_0290 IMG_0299 IMG_0300 IMG_0303 IMG_0304

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар