МУИС-ийн эрдэм шинжилгээний үйл ажиллагааны 2016 оны явцын зарим үзүүлэлтүүд

Share Button

Монгол Улсын Их Сургуулийн хэмжээнд хэрэгжиж буй эрдэм шинжилгээний төслийн тоо, төслүүдийн төсвийн хэмжээ, судалгааны дотоод санхүүжилт, лабораторийн болон тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалт, захиалгат эрдэм шинжилгээний сэтгүүлийн сангийн тоо гэх мэт судалгааны орчин нөхцлийг илтгэх үзүүлэлтүүд 2015 онд урьд байгаагүй түвшинд хүртлээ өссөн билээ. Үүний үр дүнд их сургуулийн эрдэм шинжилгээний чадавхийг илэрхийлэх олон улсын хэмжээний нэгэн чухал үзүүлэлт болох Томсон Ройтерсийн мэдээллийн санд бүртгэлтэй сэтгүүлд Монгол Улсын Их Сургуулийн харьяалалтай судлаачдын хэвлүүлсэн өгүүллийн тоо 2015 онд 60-д хүрчээ (Зураг 1). Энэ нь мөн л өндөр түвшин бөгөөд улсын хэмжээнд тэргүүлэх үзүүлэлт боловч уг их сургуулийн эрдэм шинжилгээний хамт олон болох эрдмийн зэрэг, цолтой багш нар, магистр, докторын түвшинд суралцагчдын тоонд харьцуулбал чамлалттай үзүүлэлт юм.

1

Зураг 1. Томсон Ройтерсийн өгөгдлийн санд бүртгэлтэй сэтгүүлд МУИС-ийн судлаачдын хэвлүүлсэн өгүүллийн тоо (1999 оноос хойш).

2016 он гарсаар тус мэдээллийн санд бүртгэлтэй МУИС-ийн өгүүллийн тоо 4-р сарын 18-ны байдлаар 18-д хүрээд байна (хүснэгтээс үзэх). Энэ жил үргэлжилж буй судалгааны дотоод санхүүжилтээр профессор багш нарын суурь зардал, өндөр түвшний судалгаа, залуу судлаачдын багийн хамтарсан судалгааг дэмжээд зогсохгүй өндөр түвшний мэргэжилтнийг урьж ажиллуулах (fellowship), олон улсын хэмжээний хамтарсан төслийн санал боловсруулах (seed fund) зэрэг үйл ажиллагааг дэмжихээр төлөвлөж байгаа нь судалгааны хамтын ажиллагааг дэмжсэн шинэлэг алхам юм. Түүнчлэн судалгааны өндөр үзүүлэлттэй профессоруудыг олон улсын хэмжээнд сонгон шалгаруулж ажиллуулах санхүүгийн эх үүсвэрийг 2016 онд төсөвлөсөн тул энэ чиглэлийн үйл ажиллагаа явагдаж эхэлнэ.

МУИС-ийн 2016 онд Томсон Ройтерсийн өгөгдлийн санд бүртгэлтэй сэтгүүлүүдэд хэвлүүлсэн эрдэм шинжилгээний өгүүллүүд (2016 оны 4-р сарын 18-ны байдлаар, хэвлэгдсэн дарааллаар):

1.       Khadkhuu, L., and D. Tsedenbayar. 2016. Some norm one functions of the Volterra operator. Mathematica Slovaca 65:1505-1508.

2.       Sharkhuu, A., A. F. Plante, O. Enkhmandal, C. Gonneau, B. B. Casper, B. Boldgiv, and P. S. Petraitis. 2016. Soil and ecosystem respiration responses to grazing, watering and experimental warming chamber treatments across topographical gradients in northern Mongolia. Geoderma 269:91-98.

3.       Tumursukh, L., K. R. Suryawanshi, C. Mishra, T. M. McCarthy, and B. Boldgiv. 2016. Status of the mountain ungulate prey of the Endangered snow leopard Panthera uncia in the Tost Local Protected Area, South Gobi, Mongolia. Oryx 50:214-219.

4.       Baatar, B., P. W. Chiang, D. Y. Rogozin, Y. T. Wu, C. H. Tseng, C. Y. Yang, H. H. Chiu, B. Oyuntsetseg, A. G. Degermendzhy, and S. L. Tang. 2016. Bacterial Communities of Three Saline Meromictic Lakes in Central Asia. PLoS One 11(3):e0150847.

5.       Lee, X. Q., Y. M. Huang, D. K. Huang, L. Hu, Z. D. Feng, J. Z. Cheng, B. Wang, J. Ni, and T. Shurkhuu. 2016. Variation of Soil Organic Carbon and Its Major Constraints in East Central Asia. PLoS One 11(3): e0150709.

6.       Byambajav, E., Y. Hachiyama, S. Kudo, K. Norinaga, and J. I. Hayashi. 2016. Kinetics and Mechanism of CO2 Gasification of Chars from 11 Mongolian Lignites. Energy & Fuels 30:1636-1646.

7.       Rogers, L. L., D. Tumen, and F. Kaestle. 2016. Genetic Variation between the Population of the Ancient Xiongnu and Modern Populations in Central Mongolia. American Journal of Physical Anthropology 159:271-271.

8.       Spence, L. A., P. Liancourt, B. Boldgiv, P. S. Petraitis, and B. B. Casper. 2016. Short-term manipulation of precipitation in Mongolian steppe shows vegetation influenced more by timing than amount of rainfall. Journal of Vegetation Science 27:249-258.

9.       Galstyan, A., O. Chuluunbaatar, A. Hamido, Y. V. Popov, F. Mota-Furtado, P. F. O’Mahony, N. Janssens, F. Catoire, and B. Piraux. 2016. Reformulation of the strong-field approximation for light-matter interactions. Physical Review A 93:14.

10.   Gassert, H., O. Chuluunbaatar, M. Waitz, F. Trinter, H. K. Kim, T. Bauer, A. Laucke, C. Muller, J. Voigtsberger, M. Weller, J. Rist, M. Pitzer, S. Zeller, T. Jahnke, L. P. H. Schmidt, J. B. Williams, S. A. Zaytsev, A. A. Bulychev, K. A. Kouzakov, H. Schmidt-Bocking, R. Doerner, Y. V. Popov, and M. S. Schoffler. 2016. Agreement of Experiment and Theory on the Single Ionization of Helium by Fast Proton Impact. Physical Review Letters 116:6.

11.   Bao, K. S., J. Shen, G. P. Wang, and S. Tserenpil. 2016. Anthropogenic, detritic and atmospheric soil-derived sources of lead in an alpine poor fen in northeast China. Journal of Mountain Science 13:255-264.

12.   Orlov, A. V., A. S. Strekalovsky, and S. Batbileg. 2016. On computational search for Nash equilibrium in hexamatrix games. Optimization Letters 10:369-381.

13.   Pither, J., L. H. Fraser, A. Jentsch, M. Sternberg, M. Zobel, J. Cahill, C. Beierkuhnlein, S. Bartha, J. A. Bennett, B. Boldgiv, L. R. Brown, M. Cabido, G. Campetella, C. N. Carlyle, S. Chelli, A. M. Csergo, S. Diaz, L. Enrico, D. Ensing, A. Fidelis, H. W. Garris, H. A. L. Henry, M. Hohn, J. Klironomos, K. Koorem, R. Lawrence-Lodge, P. Manning, R. J. Mitchell, M. Moora, V. D. Pillar, G. C. Stotz, S. Sugiyama, S. Szentes, R. Tungalag, S. Undrakhbold, C. Wellstein, and T. Zupo. 2016. Response to Comment on “Worldwide evidence of a unimodal relationship between productivity and plant species richness”. Science 351(6272):457-b.

14.   Kim, M. Y., and T. Selenge. 2016. Discontinuous-continuous Galerkin methods for population diffusion with finite life span. Mathematical Population Studies 23:17-36.

15.   Chien, M. T., H. Nakazato, B. Undrakh, and A. Vandanjav. 2016. Determinantal polynomials of a weighted shift operator. Linear & Multilinear Algebra 64:2-13.

16.   Artukh, A. G., S. A. Klygin, G. A. Kononenko, D. A. Kyslukha, S. M. Lukyanov, T. I. Mikhailova, Y. T. Oganessian, Y. E. Penionzhkevich, Y. M. Sereda, A. N. Vorontsov, and B. Erdemchimeg. 2016. Radioactive nuclear beams of COMBAS facility. Physics of Particles and Nuclei 47:49-72.

17.   Blomdin, R., J. Heyman, A. P. Stroeven, C. Hattestrand, J. M. Harbor, N. Gribenski, K. N. Jansson, D. A. Petrakov, M. N. Ivanov, O. Alexander, A. N. Rudoy, and M. Walther. 2016. Glacial geomorphology of the Altai and Western Sayan Mountains, Central Asia. Journal of Maps 12:123-136.

18.   Rentsen, E., J. Zhou, and K. L. Teo. 2016. A GLOBAL OPTIMIZATION APPROACH TO FRACTIONAL OPTIMAL CONTROL. Journal of Industrial and Management Optimization 12:73-82.

2015 оноос эрдэм шинжилгээний сэтгүүлийн сангуудыг ашиглах нөхцөл байдал эрс сайжирсан бөгөөд энэ боломжийг судалгаанд төдийгүй хичээл сургалтанд ашиглах шаардлагатай болж байна. Ингэснээр мэргэжлийн салбаруудын ахиц дэвшилтэй хөл нийлүүлэн алхах боломж алхам алхмаар бүрдэж байна. 2015 оны 10-р сараас эхлэн ашиглах боломжтой болсон Springer (http://link.springer.com) мэдээллийн санд хандсан хандалт, материал таталтын тоогоор МУИС улсдаа тэргүүлж байгаа нь тус сургууль дээр эрдэм шинжилгээний ажил харьцангуй өндөр түвшинд явагдаж байгааг илтгэж байна (Зураг 2).

2

Зураг 2. 2015 оны 10-р сараас 2016 оны 3-р сарыг дуустал Springer мэдээллийн сангаас материал татаж авсан нийт тоо.

Эрдэм шинжилгээний менежментийн үйл ажиллагаанд мэдээллийн системийг нэвтрүүлэх ажил хэрэгжиж, боловсрогдсон хэрэгслүүдийг туршиж сайжруулах шатандаа явж байна. Тухайлбал, 2016 онд олгогдох профессор, багш нарын суурь зардал, өндөр түвшний судалгаа, залуу судлаачдын багийн судалгааг мэдүүлэх, шалгаруулах ажлыг шинээр боловсрогдож буй мэдээллийн системийг ашиглан явуулж байна. Бүтээлийн хулгайгаас сэргийлэх системийг хөгжүүлж, оюуны өмчтэй холбоотой холбогдох журмыг МУИС-ийн алба хэлтсүүд хамтран боловсруулж байна. МУИС-ийн дотоод төслийн санхүүжилт, бусад хэлбэрээр оюуны өмчөө МУИС-ийн нэр дээр бүртгүүлэхийг дэмжин ажиллаж байна. Ингэснээр богино хугацаанд МУИС-ийн нэр дээр оюуны өмч, патент мэдүүлэх тоо эрс нэмэгдэж ирлээ. Төлөвлөсөн ёсоор МУИС-ийн багш нарын энэ хичээлийн жилийн цагийн ноогдлын гүйцэтгэлийг мэдээллийн систем ашиглан хийх, хянах боломж ч бүрдэх учиртай.

Эдгээр эерэг үзүүлэлтээс гадна анхаарбал зохих асуудлууд байна. Юуны өмнө МУИС-ийн дотоодын төслийн санхүүжилтээр ханах бус, олон улсын судалгааны сангуудаас томоохон хэмжээний өрсөлдөөнт судалгааны грант авдаг профессор багш нарын тоог олшруулах нь олон улсын хэмжээнд эрдэм шинжилгээний байр сууриа эзлэхэд нэн шаардлагатай. Манай улсаас гадаадын эрдэм шинжилгээний томоохон байгууллагуудад амжилттай ажиллаж буй зарим судлаачдыг сургалт, судалгааныхаа ажилд боломжит ямар нэгэн хэлбэрээр татан оролцуулж, тэдний мэргэжлийн өндөр чадвар, мэдлэгээс ашиглах “тархины гүүр” олонтой болох нь манай улс шиг жижиг хэмжээний эрдмийн хамтлагтай улсад зайлшгүй чухал асуудал мөн. Судалгааны үзүүлэлт нэмэгдэж ирсэн эерэг үзүүлэлттэй ч МУИС-ийн судалгаанд зарцуулж буй хөрөнгөний хэмжээ, судлаач багш нарын гэрээгээр хүлээсэн үүрэг, эрдмийн зэрэг, цолны нэмэгдлийн сан зэрэгтэй харьцуулбал харьцангуй удаан өсөлттэй бөгөөд манай улсын бусад эрдэм шинжилгээ-дээд боловсролын зарим байгууллага манайхаас өндөр өсөлтийн хурдтай байгаад анхаарал хандуулах ёстой.

Эрдэм шинжилгээ, инновацийн хэлтэс

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар