


МАЛАЙЗ УЛСЫН АЛБУХАРИ ОЛОН УЛСЫН ИХ СУРГУУЛИЙН
ТЭТГЭЛГЭЭР СУРАЛЦУУЛНА
Уралдаант сонгон шалгаруултанд оролцогчдод тавигдах шаардлага:
дээш голч дүнтэй суралцаж байх;
– амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой өрхөөс
суралцаж буй тодорхойлолттой байх;
– бүрэн дунд боловсролын гэрчилгээний “Математик”, “Англи хэл”-ний
хичээл “A”, “B” үнэлгээтэй байх;
– 18-22 настай байх;
– Гэрлээгүй байх /Иргэний бүртгэл мэдээллийн төвөөс лавлагаа авч ирэх/; Мөн IELTS 4.5, TOEFL 500 оноотой байвал давуу тал болно.
Бүрдүүлэх материал:
· Анкет /эндээс татаж авч бөглөнө үү (135 KB) /
· Иргэний үнэмлэхийн нотариатоор баталгаажуулсан хуулбар
· Бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбар
· Их, дээд сургуулийн сургалтын албаны дүнгийн тодорхойлолт /улирал бүрээр/
· 2 хувь 3*4 хэмжээтэй цээж зураг
· Эдийн засгийн боломж муутай /батлах бичиг, баримт, тодорхойлолт/
· Гэрлээгүй тухай лавлагаа
· Бусад холбогдох материал
Бүртгэл 2012 оны 4 дүгээр сарын 7-15 өдрүүдийн 10.00-17.00 цагийн хооронд “Монгол ТВ” телевизийн төв байранд явагдана.
Сонгон шалгаруулалт:
Сонгон шалгаруулалтыг 2 үе шаттайгаар зохион байгуулна.
1. Математик, англи хэлний ерөнхий мэдлэгийн түвшин тогтоох нэгдсэн шалгалтыг тестийн хэлбэрээр авна.
2. Ерөнхий мэдлэгийн түвшин тогтоох нэгдсэн шалгалтын дүнг үндэслэн эхний 60 оюутанд телевизийн нэвтрүүлэгт оролцох эрх олгоно.
3. Телевизийн нэвтрүүлэг нь тусгай журам, хөтөлбөрийн дагуу явагдана.
Математик, англи хэлний ерөнхий мэдлэгийн түвшин тогтоосон нэгдсэн шалгалтын болон Телевизийн ярилцлагын дүнг үндэслэн эхний 15 оролцогчийг шалгаруулна.
Шалгарсан оролцогчид тус сургуульд элсэн суралцах батламж олгож, суралцах хугацааны байр, хоол, унаа, эрүүл мэндийн даатгал, сургалтын төлбөрийн зардлыг Албухари олон улсын их сургуулиас санхүүжүүлнэ. Сургалт 2012 оны намрын улирлаас эхэлнэ. Танилцуулга, ерөнхий мэдээллийг тус сургуулийн www.aiu.edu.my цахим хуудаснаас авах боломжтой.
Дэлгэрэнгүй мэдээллийг www.mecs.gov.mn, www.mongolshapers.org цахим хуудас болон 263449, 70112299, 321051 гэсэн утсаар авна уу.
УЛААНБААТАР ГЛОБАЛ ШЕЙПЕРС НИЙГЭМЛЭГ,
МОНГОЛ ТЕЛЕВИЗ