
Европын Холбооны ERASMUS+ CBHE хөтөлбөрийн санхүүжилттэй “Украйн болон Монгол улсад өрсөлдөх чадвартай, тогтвортой ногоон эдийн засгийг дэмжих микро кредитын сургалтын тогтолцоог хөгжүүлэх нь – DOMANI” төслийн хүрээнд МУИС-ийн Инженер, технологийн сургуулийн Хүрээлэн буй орчин, ойн инженерчлэлийн тэнхимээс “Тогтвортой хот” бүрэн цахим, микро кредитын сургалтыг боловсруулж, нийтэд түгээж байна. Уг микро кредит хичээл нь зэргийн бус сургалт, насан туршийн боловсролыг дэмжих зорилготой бөгөөд та бүхнийг үнэгүй судлахыг урьж байна.
МУИС-ийн Зэргийн бус сургалтын журмын 2.2 зүйлд зааснаар микро кредит сургалт (micro-credentials) гэж хувь хүн, албан байгууллага, хөлөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээ, мэргэшлийн үндэсний шаталсан бүтцэд нийцсэн, шинжлэх ухааны аль нэг салбар, мэргэжлийн чиглэлээр тодорхой мэдлэг, ур чадвар, хандлага олгоход чиглэсэн, үнэлгээний аргачлал, багц цагийн системтэй, хичээлийн индекс, чанарын баталгаа бүхий сургалтыг хэлнэ.
МУИС-ийн Цахим сургалтын журмын 2.3 зүйлд зааснаар Бүрэн цахим хичээл гэж хичээлийн багц материалын бүх төрөл, хэлбэрийг цахим хэлбэрт шилжүүлж боловсруулсан хичээлийг хэлэх бөгөөд суралцагч орон зай – цаг хугацаанаас үл хамааран, интернет сүлжээтэй бүх газраас дараах өгөгдсөн хугацаанд хүссэн үедээ хичээлээ өөрөө бие даан судлах боломжтой юм.
Хичээл бүртгэл 2026 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс эхэлж байгаа бөгөөд хичээл судлах хугацаа 2026 оны 12 дугаар сарын 25-ний өдөр хүртэл байна.
-
Тогтвортой хот: Микро кредит сургалт, 3 багц цаг
https://online.num.edu.mn/courses/course-v1:NUM+EIAM+2025/course/
Боловсруулсан багш нар: ахлах багш Б.Энхчимэг
зөвлөх дэд профессор Н.Оюунчимэг
Бүрэн цахим хичээлийг хэрхэн судлах зааврыг Хавсралтаас үзнэ үү.
Дэлгэрэнгүй мэдээлэл:
Төслийн цахим хуудас: https://domaniproject.com/
Төслийн Facebook хуудас: https://www.facebook.com/groups/domani
Төслийн YouTube суваг: https://www.youtube.com/@DOMANIErasmus_plus_project
Нийтлэл бэлтгэсэн:
О.Алтансүх, МУИС
Мэдэгдэл
Энэхүү нийтлэлийг гаргахад Европын Холбооноос дэмжлэг үзүүлсэн бөгөөд үүнд дурдагдсан аливаа бичиглэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодлыг илэрхийлнэ. Энэ бичиглэлд дурдагдсан аливаа агуулга, үзэл санаа нь Европын Холбоо эсвэл Европын Боловсрол, Соёлын Гүйцэтгэх Агентлагийн (EACEA) албан ёсны байрыг суурийг төлөөлөхгүй бөгөөд хариуцлага хүлээхгүй.
DOMANI төслийг Европын Холбооны ERASMUS+ CBHE хөтөлбөрөөс санхүүжүүлсэн.

