МУИС болон Аояама Гакуйн Их Сургууль (АГИС)-ийн хооронд байгуулсан хамтын ажиллагааны гэрээний дагуу 2026-2027 оны хичээлийн жилийн хаврын улирлын оюутан солилцооны хөтөлбөрт суралцахыг урьж байна.
Ерөнхий мэдээлэл:
- Аояама Гакуйн Их Сургуулийн солилцооны хөтөлбөрийн цахим хуудас
- Хичээлийн жилийн төлөвлөгөө
- Сургуулийн солилцооны хөтөлбөрийн товч мэдээлэл
- Өргөдлийн маягтын ерөнхий зааварчилгаа, шаардлагатай баримт бичиг
Солилцооны хөтөлбөрийн мэдээлэл
Шаардлага:
- МУИС-ийн бакалаврын түвшний идэвхтэй төлөвт суралцаж буй суралцагч байх
- Магистр, докторын түвшний суралцагчийн тухайд бидэнд урьдчилан мэдээллээ ирүүлсний үндсэн дээр АГИС-тай холбогдон лавлах шаардлагатай
- Голч дүн 2.5 ба түүнээс дээш байх
- Хамгийн багадаа 1 улирал амжилттай суралцсан, төгсөх болзол хангаагүй байх
- Аояма Гакуйн Их Сургуульд бакалаврын оюутнууд хамгийн багадаа 14 кредитийн хичээл үзэх ёстой бөгөөд магистрын зэрэгтэй оюутнууд элссэн магистрын хөтөлбөрийнхөө чиглэлд хамгийн багадаа нэг хичээлийг сонгон суралцах ёстой.
- Японд өдөр тутам бие даан амьдарч, суралцах чадвартай байх ба солилцооны хөтөлбөрийн суралцагч дараах чадамжтай байна. Үүнд:
- Эрүүл амьдралын хэв маяг, хооллолт, шөнийн цагаар амрах зэрэг өдөр тутмын амьдралаа өөрөө зохицуулах,
- Сургуульдаа ганцаараа бие даан ирж, буцах (нийтийн тээврээр зорчих, алхах гэх мэт),
- Зохистой байдлаар зөвлөсөн эмийг зааврын дагуу ууж хэрэглэх
- Өөрийн уудаг эм, эсвэл эх орондоо хэрэглэдэг эмээ Японд авчирч хэрэглэх
- Эмнэлгийн байгууллагуудад очиж үзүүлэх (энгийн япон хэл ашиглах эсвэл орчуулгын аппликейшн ашиглах гэх мэт)
- Суралцах хугацаандаа хичээлдээ тогтмол сууж, бие даан суралцах боломжтой эрүүл чийрэг байх (АГИС-д суралцах хугацаанд оюутнуудыг онлайнаар хичээлд суухыг зөвшөөрөхгүй).
Хэлний шаардлага:
Сурах чиглэлээс хамаарч тухайн заасан гадаад хэлний хувьд өөр өөр шалгуур тавигдах тул энд / AGU_Fact_Sheet_2027 файлыг оруулах/ дарж гадаад хэлний шалгууртай танилцан шаардлагатай барим бичгийг ирүүлнэ үү.
Бүрдүүлэх материал (бүх материалууд англи эсвэл япон хэл дээр байх)
- Өргөдлийн маягт: суралцах сургууль, чиглэлээс хамаарч [Аояама кампус] эсвэл [Сагамихара кампус]-ын аль нэгийг сонгож бөглөх
- МУИС-ийн тэнхим, багшаас 3 сарын дотор авсан тодорхойлох захидал
- Сургуулийн тодорхойлолт /ТҮЦ машинаас англи хэл дээр авсан байх/
- Албан ёсны дүнгийн хуулбар /ТҮЦ машинаас англи хэл дээр авсан байх/
- Гадаад паспортын хуулбар (хүчинтэй хугацаа нь 1 жилээс дээш байх)
- Цагаан дэвгэртэй цээж зураг (1 хэвлэмэл хувь, 1 JPG формат дээр файлаар)
- Хэлний онооны батламжийн хуулбар
- Англи хэл дээр суралцах бол IELTS 5.5 / TOEFL iBT 68-аас дээш оноо
- Япон хэл дээр суралцах бол JLPT N5-аас дээш оноо
- Бусад баримт бичиг: Энд дарж шаардлагатай баримт бичгийн жагсаалттай сайтар танилцан, шаардлагатай хэсгийг бөглөн, гарын үсгээ зурсан хэлбэрээр бүрдүүлэн ирүүлэх
Суралцах хугацаа: 1-2 улирал
Материал хүлээн авах эцсийн хугацаа:
2026 оны 10 дүгээр сарын 28-ны өдрийн 12:00 цаг
Өргөдөл хүлээн авах алхам
Алхам 1:Бүрдүүлсэн бичиг баримтыг хариуцсан мэргэжилтэн (БОХТ-306 тоот)-д хэвлэмэл байдлаар ирүүлнэ.
Алхам 2: Нэг багц pdf өргөтгөлтэй файл болгон studentaffairs@num.edu.mn хаягт илгээнэ.
Алхам 3: Солилцооны оюутны бүртгэлийн маягтыг энд дарж бөглөнө үү.
Хамтын ажиллагааны гэрээтэй гадаад их сургуульд солилцооны хөтөлбөрт хамрагдах материал ирүүлэхээсээ өмнө гадаад их сургуульд солилцоогоор суралцах хөтөлбөр нь МУИС-д суралцаж буй хөтөлбөр, цааш суралцахаар төлөвлөсөн хичээлтэй тохирч байгаа эсэхийг судлан, солилцооны хөтөлбөрт суралцахад гарах санхүүгийн зардлыг сайтар тооцоолж материал ирүүлнэ үү.
Шалгаруулалтад тэнцсэн ч хувийн шалтгаанаар суралцах боломжгүй болсон тохиолдолд холбогдох мэргэжилтэнд доорх хаягаар яаралтай мэдэгдэхийг анхаарна уу.
Дутуу болон алдаатай бичиг баримт хүлээн авахгүй бөгөөд өргөдөл авах хугацааг сунгахгүй тул тодруулах зүйл байвал studentaffairs@num.edu.mn цахим шуудан, 77307730-1520 утсаар урьдчилан холбогдож лавлана уу.
Бусад хамтын ажиллагааны гэрээтэй гадаад их сургуулийн мэдээлэлтэй танилцах болон солилцооны хөтөлбөрийн урьдчилсан бүртгэлд энд дарж бүртгүүлнэ үү.
Холбогдох ажилтан: МУИС-ийн ОХГ-ын оюутан солилцоо хариуцсан мэргэжилтэн Г.Навчаа
БОХТ-ийн 306 тоот, холбогдох утас: 77307730-1520
ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ГАЗАР

