Хайж байна...

БНПУ-ын Варшавын Их Сургуулийн оюутан солилцооны хөтөлбөрийн мэдээлэл

Share Button

МУИС болон БНПУ-ын Варшавын Их Сургууль (ВИС)-ийн хооронд байгуулсан хамтын ажиллагааны гэрээний дагуу хэрэгжиж буй 2026-2027 оны хичээлийн жилийн зуны улирлын буюу 2027 оны 02 дугаар сарын 15-аас 2027 оны 06 дугаар сарын 25 хүртэлх хугацаанд үргэлжлэх оюутан солилцооны хөтөлбөрт хамрагдахыг урьж байна.

Ерөнхий мэдээлэл:

Тавигдах шаардлага:

  1. МУИС-ийн бакалаврын өдрийн ангийн, хамгийн багадаа нэг улирлаас дээш идэвхтэй суралцаж байгаа, төгсөх болзол хангаагүй суралцагч байх
  1. Хэлний онооны батламжийн шаардлага-ыг энд дарж авна уу.

 Бүрдүүлэх материал (бүх материалууд англи эсвэл польш хэл дээр байх)

  1. Сургуулийн тодорхойлолт  (ТҮЦ машинаас англи хэл дээр авсан байх)
  2. Албан ёсны дүнгийн хуулбар (ТҮЦ машинаас англи хэл дээр авсан байх)
  3. Гадаад паспортын хуулбар (тэгш, гаднын биет ороогүй, сүүдэрлээгүй, тод байх, хүчинтэй хугацаа хамгийн багадаа нэг жил байх)
  4. JPG формат дээр цээж зураг (цагаан дэвсгэртэй)
  5. Гадаад хэлний түвшинг батлах гэрчилгээ

Өргөдөл хүлээн авах алхам

Алхам 1:Бүрдүүлсэн бичиг баримтыг хариуцсан мэргэжилтэн (БОХТ-306 тоот)-д хэвлэмэл байдлаар ирүүлнэ.

Алхам 2: Нэг багц pdf өргөтгөлтэй файл болгон studentaffairs@num.edu.mn хаягт илгээнэ. Цахим шууданд суралцах хөтөлбөрийн чиглэлээ бичиж ирүүлнэ үү.

Алхам 3: Солилцооны оюутны бүртгэлийн маягтыг энд дарж бөглөнө үү.

Сургалтын төлбөр, бусад зардал: МУИС болон Варшавын Их Сургуулийн хооронд байгуулсан гэрээний дагуу сургалтын төлбөрөөс чөлөөлөгдөх бөгөөд дотуур байр, онгоцны тийз, даатгал, амьжиргааны зардлыг суралцагч өөрөө хариуцна.

Суралцах хугацаа: 1-2 улирал

Хамрагдах оюутны тоо: 4

Өргөдөл хүлээн авах болон материал хүлээн авах эцсийн хугацаа:

  • Заасан бичиг баримтыг хариуцсан мэргэжилтэн (БОХТ-306 тоот)-д эх хувиар ирүүлнэ.
  • Нэг багц pdf өргөтгөлтэй файл болгон studentaffairs@num.edu.mnхаягт 2026 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 12:00 цагаас өмнө илгээнэ.
  • Солилцооны оюутны бүртгэлийн маягтыг энд дарж бөглөнө үү.

Хамтын ажиллагааны гэрээтэй гадаадын их сургуульд солилцооны хөтөлбөрт хамрагдах материал ирүүлэхээсээ өмнө МУИС-д төлөвлөсөн хичээл, төгсөх хугацаа, солилцооны хөтөлбөрт суралцахад гарах санхүүгийн зардлыг сайтар тооцоолж материал ирүүлнэ үү.

Шалгаруулалтад тэнцсэн ч хувийн шалтгаанаар суралцах боломжгүй болсон тохиолдолд холбогдох мэргэжилтэнд доорх хаягаар яаралтай мэдэгдэхийг анхаарна уу.

Дутуу болон алдаатай бичиг баримт хүлээн авахгүй бөгөөд өргөдөл авах хугацааг сунгахгүй тул тодруулах зүйл байвал studentaffairs@num.edu.mn цахим шуудан, 77307730-1520 утсаар урьдчилан холбогдож лавлана уу.

Бусад хамтын ажиллагааны гэрээтэй гадаад их сургуулийн мэдээлэлтэй танилцах болон солилцооны хөтөлбөрийн урьдчилсан бүртгэлд энд дарж бүртгүүлнэ үү.

Холбогдох ажилтан: МУИС-ийн ОХГ-ын оюутан солилцоо хариуцсан мэргэжилтэн Г.Навчаа

БОХТ-ийн 306 тоот, холбогдох утас: 77307730-1520

ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ГАЗАР

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар