МУИС-ийн Захиргааны зөвлөлийн 2018 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн хуралдааны мэдээлэл
ХЭЛЭЛЦСЭН АСУУДАЛ
- МУИС-ийн бакалаврын өдрийн хөтөлбөрт 2018 онд элсүүлэх оюутны хяналтын тоо
- Хамтын ажиллагааны гэрээ шинээр байгуулах тухай
- ХБНГУ-ын Хөдөлмөрийн агентлагийн дэргэдэх Хөдөлмөрийн их сургуультай хамтын ажиллагааны гэрээ байгуулах
- БНТУ-ын Истамбулын их сургуультай хамтын ажиллагааны гэрээ байгуулах тухай
- Бусад асуудал
ШИЙДВЭРЛЭСЭН НЬ:
- МУИС-ийн бакалаврын өдрийн хөтөлбөрт 2018 онд элсүүлэх оюутны хяналтын тоог хэлэлцэж, Удирдах зөвлөлд уламжлахаар тогтов.
- ХБНГУ-ын Хөдөлмөрийн их сургууль болон БНТУ-ын Истамбулын их сургуультай тус тус хамтын ажиллагааны гэрээ байгуулахыг дэмжлээ.
- Бусад асуудлын хүрээнд:
– Эрдэм шинжилгээ, инноваци, гадаад харилцаа хариуцсан дэд захирал Б.Очирхуяг МУИС-д хэрэгжиж буй “Тинк Танк” төслийн хүрээнд хийгдэж буй ажлын талаар БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод болсон уулзалтад, БНХАУ-ын Бээжин хотод болсон “Бээжин форум-2018”-д тус тус оролцсон тухай мэдээлэл хийв.
– Захиргаа, хүний нөөцийн газрын дарга Г.Эрдэнэбаяр Завхан Эрдэнэт сургуульд томилолтоор ажилласан ажлын тайлан, дүгнэлтийг танилцуулав.
– МУИС-ийн багш, ажилтны холбогдох бичиг баримтыг шинэчлэн бүрдүүлэлт хийх ажлыг 2018 оны 6 дугаар сарын 15-ны дотор хийж гүйцэтгэхийг Захиргаа, хүний нөөцийн газарт даалгав.