Инха Их Сургууль болон ОУХНУС-ийн хамтарсан эрдэм шинжилгээний хурал боллоо

Share Button

Монгол Улсын Их Сургуулийн Олон Улсын Харилцаа, Нийтийн Удирдлагын Сургууль болон Бүгд Найрамдах Солонгос Улсын (БНСУ) Инха Их Сургуулийн хамтарсан эрдэм шинжилгээний 15 дахь удаагийн ээлжит хурал “Зүүн-хойд Ази дахь улс төрийн өөрчлөлт” сэдвийн дор 2018 оны 6 дугаар сарын 15-нд амжилттай зохион байгуулагдлаа. Энэ хуралд Инха Их Сургуулиас дөрөв, Тайваниас нэг, АНУ-с нэг Монголоос таван эрдэмтэн судлаачид тус тус илтгэл тавив.

Хоёр сургууль нь 2003 оноос хамтран ажиллаж эхэлсэн бөгөөд, жил бүр эрдэм шинжилгээний хурлыг зүүн – хойд Ази дахь улс төр, эдийн засаг, хүмүүнлэг, болон эрхзүйн харилцааны тулгамдсан асуудлууд гэсэн сэдвүүдийн хүрээнд харилцан хамтран зохион байгуулж ирсэн байна.

Зүүн хойд Ази нь улс төр, эдийн засгийн хувьд олон улсын харилцаан дахь чухал бүс нутаг болоод байгаа билээ. Цаашлаад, манай улс нь далайд гарцгүй орон бөгөөд далайд гарах хамгий дөт зам нь зүүн хойд Азийн бүс нутаг юм. Тийм учраас зүүн хойд Ази нь манай улсын хувьд чухал ач холбогдолтой бүс нутаг болж байгаа билээ.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар