МУИС 2016-2024 онд судалгааны их сургууль болох стратегийн төлөвлөгөөний хүрээнд академик эрх чөлөө, судалгааны дэд бүтцийг бэхжүүлэх зорилгоор МУИС-ийн захирлын 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн А/172 тоот тушаалаар “Mонгол Улсын Их Сургуульд судалгааны лаборатори ажиллуулах журам” батлагдсан.
Уг журам дараах дэс дарааллаар хэрэгжинэ. Үүнд:
1.Лаборатори удирдаж буй үндсэн орон тооны профессор, дэд профессор судалгааны лабораторийн төслийн саналаа журмын 2.3.1-2.3.5 дугаар заалтын дагуу боловсруулж ЭШИХ-т 2018 оны 8 дугаар сарын 27–ны өдрийг хүртэл ирүүлнэ. Үүнд:
•лабораторийн төслийн судалгааны чиглэл нь бүрэлдэхүүн сургуулийн бодлого, чиг, үүрэгтэй нийцэж буйг баталгаажуулсан дүгнэлтийг салбарын эрдмийн зөвлөлөөр хэлэлцүүлсэн протокол;
• https://research.num.edu.mn цахим системд ЛАБОРАТОРИ цэст шаардсан өгөгдлийг бүртгүүлнэ;
•төслийн саналын хэвлэмэл хэлбэрийн нэг хувийг ЭШИХ-т ирүүлнэ.
2.Судалгааны лабораторийн төслийн саналыг ЭШИХ-ээс томилсон ажлын хэсэг ерөнхий үнэлгээг гаргана;
3.Шалгарсан судалгааны лабораторийг МУИС-ийн захирлын тушаалаар баталгаажуулна.
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ ИННОВАЦИЙН ХЭЛТЭС
Утас:99181558
имэйл хаяг: enkhsaikhan.d@num.edu.mn